//iPhone 11, iPhone 11 Pro: камерны цоо шинэ супер давуу талууд

iPhone 11, iPhone 11 Pro: камерны цоо шинэ супер давуу талууд

QuickTake, the Ultra Wide camera, Night mode зэргээс гадна бусад сонирхолтой шинэ функциуд iPhone 11 and iPhone 11 Pro-д бий. Эдгээрээс танд танилцуулж байна.

QuickTake-ээр гялс бичээд ав

iPhone 11 and iPhone 11 Pro-д танилцуулагдсан шинэхэн QuickTake функцийг ашиглан та заавал Photo горимоос Videos руу шилжихгүйгээр шууд видео бичлэг хийж болно.

Shutter товчоор видео хий

Camera app нээхэд, шууд photo горим харагдана. Shutter  товч дээр дарж, шууд зураг авна . Сумны товч дээр дарж, flash, Live Photos, timer болон бусад сонголтуудыг нээгээрэй.

Богино хугацаанд шууд бичлэг хийх бол shutter товч дээр удаавтар дарна. Дарсан хуруугаа авахад бичлэг зогсоно.

Баруун тийш шударч, бичлэгээ түгж

Shutter товчийг удаавтар даралгүйгээр бичлэг хийе гэвэл уг товчийг баруун тийш чирээд хуруугаа аваарай. Бичлэг амжилтай түгжигдсэн бол Shutter товч баруун талд харагдах бөгөөд бичлэг хийх үед зураг авах товч дээр дарснаар тухайн мөчийг шууд зураг болгон хадгална. Бичлэгээ зогсооё гэвэл Record товчийг дараарай.

Зүүн тийш шударч олон зураг дар

Shutter товчийг зүүн тийш шударч, удаавтар барьснаар нэг дор хэд хэдэн зураг авна. Хуруугаа авахад зураг авахаа зогсоно.

*Нягтралыг өөрийнхөөрөө тохируулан, урт видео, стерео аудио, аудио zoom хийх бол Видео горим руу шилжээрэй.

Ultra Wide камераар илүү ихийг бүтээ

iPhone 11 загварт шинээр суурилагдсан камер нь харагдах хүрээнээс цааш ямар түүх өрнөж буйг танд харуулна. 0.5 дээр дарснаар Ultra Wide горимд шилжиж, илүү өргөн өнцгөөр илүү их түүхийг мөнхөлж үлдээрэй.

Үдшийн бүрийд ч зураг ав

iPhone 11 загварын камер бүдэг, бүрэнхий орчныг мэдрэн Night Mode буюу Шөнийн горимыг автоматаар идэвхжүүлдэг. Уг горим идэвхтэй үед дэлгэцийн дээд хэсэгт байрлах энэ   тэмдэг  шар өнгөтэй болдог.

Орчны гэрэл хэр бүдэг байхаас хамааран зураг авах хурд харилцан адилгүй, хурдан, удаан байж болно. Зураг авах үед хэдэн секундын дараа авч дуусахыг харуулсан хугацаа харагдана.

Night Mode горимыг удаан хэрэглэх бол Night Mode тэмдэг дээр дарж идэвхжүүлнэ. Дараа нь Shutter товчны дээрх Auto болон Мах гэсэн сонголтуудаас хийнэ. Auto горим нь зургийг хэдэн секундэд авах хурдыг шууд тогтоох бол Мах горим боломжит хамгийн удаанаар зураг авна.

Зураг, видеогоо дахин сайжруул

iOS 13 үйлдлийн системийн Photos аппликэйшн таныг зургаа илүү гайхалтай засварлахад тусална. Жишээлбэл, та яг зураг засварладаг шигээ видео бичлэгийг ч хасаж, танаж, өнгө, эффект тавих боломжтой. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Хөрөг зургаа шинэ түвшинд

iPhone 11 дэхь камерын Portrait Mode буюу Хөрөг зургийн горим эрс сайжирсан. Та шинэ High-Key Light Mono эффектээр студийн мэт зураг авч, бас өөрийгөө, найз нөхөд, гэр бүлийнхнээ авахаас гадна хайртай амьтдынхаа зургийг ч авах боломжтой.

By | 2020-01-06T09:47:05+00:00 2020/01/06|Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-11-iphone-11-pro-iphone-center-mongolia