/, Зөвлөгөө/Apple TV+ үйлчилгээг 1 жилийн турш төлбөргүй үзээрэй!

Apple TV+ үйлчилгээг 1 жилийн турш төлбөргүй үзээрэй!

Шинээр iPhone авсан хүн бүрд Apple TV+ онлайн видео үйлчилгээ бүтэн нэг жилийн турш төлбөргүй.

Apple TV+ видео үйлчилгээнийхээ контент сандаа өөрсдийн цоо шинэ, онцгой бүтээлүүдээ сар бүр нэмдэг. Та Apple TV+ хэрэглэгч болсноор Apple-н хамгийн сүүлийн, цоо шинэ өөр хаанаас үзэх боломжгүй кино контентыг ямар ч зар сурталчилгаагүйгээр, нэмэлт төлбөргүй гэр бүлийнхээ 6 гишүүнтэй хуваалцан ашиглах боломжтой. Контент бүр дуу, дүрсний 4К HDR болон Dolby Atmos Sound чанартай. Мөн үзэх киногоо татаж аваад, интернетгүй үед ч үзэх боломж бий.

Хэрхэн бүтэн жилийн эрхээ идэвхжүүлэх вэ?

Таныг Apple-аас авсан шинэ iPhone-оо эхлэлийн тохиргоог хийж дуусгаад л Apple TV+ үйлчилгээний бүтэн жилийн ҮНЭГҮЙ эрхээ ашиглах боломжтой болно. Хэрхэн идэвхжүүлэх вэ:

  1. iPhone-оо асаагаад өөрийн Apple ID бүртгэлээрээ нэвтэрнэ.
  2. Apple TV аппликэйшнээ нээнэ. Таны төхөөрөмжид iOS, iPadOS, tvOS, эсвэл macOS-ийн хамгийн сүүлийн хувилбар суусан байх ёстой.
  3. Аппликэйшнийг нээмэгц төлбөргүй үзэх эрхийн мэдээлэл бүхий цонх гарч ирнэ. Үгүй бол Apple TV+ channel page хуудас руу нэвтэрнэ үү.
  4. Enjoy 1 Year Free товч дээр дар!

Та Apple TV+ онлайн видео стрийминг үйлчилгээг Apple TV app суулгах боломжтой дараах төхөөрөмжүүд дээр үзэх боломжтой.

Apple TV+ үйлчилгээний талаарх түгээмэл асуултууд

  1. Apple TV+ гэж юу вэ?

Apple TV+ нь Apple компаниас нэвтрүүлж буй цоо шинэ видео стрийминг үйлчилгээ. Та эндээс Apple компанийн бүтээсэн шилдэг контентүүдийг ямар сурталчилгаагүй, 4K HDR дүрс,  Dolby Atmos дуугаралттайгаар үзэх боломжтой.

  1. Ямар төхөөрөмжүүдэд Apple TV+ үйлчилгээг 1 жилийн турш төлбөргүй үзэх эрх өгөх вэ?

2019 оны 9-р сарын 10-наас хойш Apple болон Apple компаний зөвшөөрөлтэй компаниудаас худалдан авсан iPhone, iPad, iPod touch, Apple TV, болон Mac бүрд Apple TV+ үзэх эрхийг бэлэглэж байна. Таны төхөөрөмж сүүлийн үеийн iOS, iPadOS, tvOS, macOS хувилбар суулгасан байх шаардлагатай.

  1. Би Apple TV+ эрхтэй шинэхэн Apple-ийн төхөөрөмж худалдаж авсан юм. Жилийн эрхээ хэрхэн идэвхжүүлж үзэх вэ?

Шинээр худалдаж авсан Apple төхөөрөмждөө тохиргоо хийсний дараа Apple TV+ эрх идэвхжинэ. Дээрх зааврын дагуу жилийн эрхээ идэвхжүүлээрэй мөн support.apple.com холбоосоор хандаарай.

  1. Урамшууллын эрх хэзээ дуусах вэ?

Шинээр худалдан авсан iPhone-оо ашиглаж эхэлснээс хойш 3 сарын дотор та урамшууллаа идэвхжүүлэх боломжтой.

  1. Apple TV+ үйлчилгээг би хаанаас үзэх вэ?

Та Apple TV+ үйлчилгээний шоу, кино бүтээлийг Apple TV аппликэйшн болон tv.apple.com хуудаснаас үзэх боломжтой. Apple TV аппликэйшн аль хэдийнэ Apple-ийн төхөөрөмжүүдэд суулгагдсан хэрэглэгчдэд хүрч байгаа. Мөн та Apple TV+ үйлчилгээг Apple TV аппликэйшн дэмждэг Samsung Smart TV болон Roku, Amazon Fire TV төхөөрөмж дээр үзэх боломжтой.

  1. Apple TV аппликэйшний талаар?

Apple TV аппликэйшн таны дуртай тв шоу, кино бүтээлүүдийг хүргэнэ. Та Apple-ийн бүтээсэн бүх контент, шилдэг стрийминг үйлчилгээ, кабелийн сувгууд, мянга мянган хит бүтээлүүдийг түрээслэн үзэх боломжтой. Та өөрийн сонирхолд нийцүүлэн контентоо сонгох боломжтой, мөн таны үзэлтэд суурилан контентууд санал болгох тул та шинэ содон бүтээлүүдээс хэзээ ч хоцрохгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Apple TV app хуудсаар зочлоорой.

By | 2019-12-12T09:59:57+00:00 2019/12/12|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

apple-tv-1-iphone-center-mongolia