//Энгийн AirPods-оос AirPods Pro юугаараа ялгарах вэ? Хэмжээ, үнэ, гол онцлогтой танилц.

Энгийн AirPods-оос AirPods Pro юугаараа ялгарах вэ? Хэмжээ, үнэ, гол онцлогтой танилц.

Apple компанийн хамгийн сүүлд танилцуулсан AirPods Pro чихэвч дуу чимээ тусгаарлагч, Transparency горим, чихэнд эвтэй дизайн, wireless цэнэглэгч бүхий гэр, уур, усны хамгаалалт зэрэг олон сонирхолтой онцлогуудтай. Та бүхэнд бусад боломж, үнэ, хэмжээ, жин гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Нэрнээсээ хүртэл хамгийн боловсронгуй бүхнийг агуулж буй AirPods Pro нь манай iPhone Center дэлгүүрт 800’000₮-н үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд эхний хэрэглэгчид ч санал болгож буй гайхалтай функциуддаа таарсан боломжийн үнэ гэсэн сэтгэгдэлтэй байна.

AirPods Pro vs. AirPods 2

AirPods Pro загвар дараах 5 зүйлээрээ AirPods 2 загвараас давуу талтай.

  • Дуу чимээ тусгаарлагч
  • Дууны нээлттэй горим
  • IPX4 ус, хөлсний хамгаалалт
  • Adaptive EQ
  • Чихэнд эвтэй дизайн

In-ear дизайн

Өмнөх загвар нь Universal fit буюу нэг л хэмжээтэй байсан бол AirPods Pro нь хэрэглэгч хэмжээгээ тохируулах боломжтой силикон зөөлөвч үзүүртэй болжээ. Энэхүү зөөлөвч нь жижиг, дунд, том гэсэн хэмжээтэй түүнчлэн чихэнд тань яг тохирч байгаа эсэхийг нягтлах програм ч бий гэнэ.

Чимээ намсгагч

Active noise cancellation буюу чимээ тусгаарлагч болон Transparency буюу дууны нээлттэй горим нь хамгийн их сонирхол татаж байгаа функц юм.

Apple-аас AirPods Pro-гийн талаар ийнхүү дүрсэлсэн:

Хүрээлэн буй орчны дуу чимээг маш гайхалтай тусгаарлах учраас AirPods Pro чихэвчтэй байхад та орчноос бүрэн тасарч, зөвхөн сонсож буй зүйлдээ төвлөрч чадна. Гадагш болон дотогш чиглэсэн 2 микрофонтой болсноор орчны чимээг супер намсгана. Хэрэглэгчийн чихний бүтэц, хэлбэрийг геометрийн түвшинд сайтар судалсан учраас Active Noise Cancellation таны хөгжим, подкаст, дуудлагыг хамгийн дээд түвшинд сонсгож, мэдрүүлнэ.

Transparency буюу орчины чимээг нээх горим

Энэхүү горим нь орчин тойрны дуу чимээг чөлөөтэй нэвтрүүлж, чихэвчээ зүүсэн хэвээр бусадтай ярилцахад илүү хялбар болгоно. Жишээлбэл, гүйх, дугуй унах, хөл хөдөлгөөнтэй орчинд дасгал хийх зэрэгт хэрэгтэй.

Transparency горим идэвхтэй үед AirPods Pro гадны чимээг нээлттэй нэвтрүүлэх учраас та орчин тойрноо саадгүй мэдрэх боломжтой. Гадагшаа болон дотогш байрласан микрофон нь гаднах орчины дуу чимээ чөлөөтэй нэвтрэх боломж олгодог. Тиймээс та чихэвчээ зүүсэн хэвээр хажуугийнхаа хүнтэй чөлөөтэй ярьж, орчины чимээг сонсох боломжтой.

Adaptive EQ

Одоогоор зөвхөн AirPod Pro-д байгаа цор ганц функц болох Adaptive EQ нь хэрэглэгчийн чихний хэлбэрт зохицуулан хөгжмийн хэмнэлийг автоматаар тохируулах үүрэгтэй. Тэгэхээр та дуу, хөгжмийг өөрийн чихний бүтэц, хэлбэрт тохирсон хамгийн таатай хэлбэрээр сонсох боломжтой гэсэн үг.

Ус, хөлсний хамгаалалт

AirPod Pro нь өмнөх загвартай харьцуулахад ус, хөлсний хамгаалалтын зэрэг IPX4 түвшинд албан ёсоор баталгаажсан. Энэ нь устай, чийгтэй орчинд 10 минут тэсвэрлэнэ гэсэн үг юм.

Товчлуур мэдрэгч

AirPod Pro нэг, хоёр, гурван удаагийн товшилт, удаан дарж дуу чимээ тусгаарлах функцыг идэвхжүүлэх цуцлах зэрэг үйлдэл хийх боломжтой болсон.

  • Нэг удаа товшин дуу тоглох, түр зогсоох болон дуудлага авах үйлдэл хийнэ.
  • Хоёр удаа товшиж урагш гүйлгэх, алгасах үйлдэл хийнэ.
  • Гурван удаа товшиж хойш гүйлгэх, ухраах үйлдэл хийнэ.
  • Удаан дарж, Active Noise Cancellation болон Transparency горимд шилжих боломжтой.
  • “Hey Siri” гэж хэлээд дуу тоглуулах, дуудлага хийх, чиглэл асуух зэрэг тусламж авч болно.

Бас нэг сюрприз бол AirPod Pro USB-C Lightning холбогчтой ирнэ. Харин энгийн AirPod-д USB-A Lightning холбогчтой ирдэг.

Хэмжээ, жин

AirPods Pro 5,4 грамм буюу энгийн AirPods-оос 1,4 грамаар илүү бөгөөд хэмжээний хувьд яльгүй богино, өргөн загвартай.

Батарей

AirPods Pro нь Active Noise Cancellation идэвхгүй үед AirPods Gen 2-той адил 5 цагийн турш батерей барьна. Харин уг горим идэвхтэй үед бүтэн цэнэгээр 4,5 цаг барьна. Харин тасралтгүй 3,5 цаг ярих боломжтой гэдгээрээ өмнөх загвараас 30 минутаар уртассан.

Харин AirPods Pro нь сонсох горимд 24 цаг батерей барихаар заагдсан байна. Харин түргэн цэнэглэх горимоор 5 минут цэнэглээд 1 цаг сонсох боломжтой болох юм байна.

Үнэ

Шинэ, сонирхолтой боломжууд нэмэгдсэн мөртлөө үнэ нь 800,000₮ байгаа нь хэрэглэгчдэд таатай санагдаж байгаа нь лавтай. Харин AirPods Gen 2 одоогоор 520,000₮-р худалдаалагдаж байгаа.

By | 2019-12-03T23:46:14+00:00 2019/12/03|AirPod|

Нийтлэсэн:

airpods-airpods-pro-iphone-center-mongolia