/, iPhone, iOS мэдээлэл/iOS 13-ыг суулгасан уу? Тэгвэл танд сонирхуулах 8 хэрэгтэй функц!

iOS 13-ыг суулгасан уу? Тэгвэл танд сонирхуулах 8 хэрэгтэй функц!

Apple хэдхэн хоногийн өмнө iOS 13 үйлдлийн системээ танилцуулж, хамгийн сүүлийн үеийн шинэ боломж, сайжруулалтуудыг хэрэглэгчдэдээ хүргэлээ. Шинэ үйлдлийн систем суулгах бүр яг л шинэ утас барьж байгаа мэт шинэлэг, загварлаг, аюулгүй, хурдтай мэдрэмжийг төрүүлдэг тул та эртнээс дараах 8 зөвлөгөөг туршиж, утсаа бүрэн утгаар нь ашиглаарай.

Хуучны загваруудад 13 үйлдлийн систем “хэт шинэдэж” ажиллагаа удаашрах вий гэж санаа зоволтгүй. Яагаад гэвэл Apple-аас энэ тал дээр онцгой анхаарсан бөгөөд та iOS 13-тай болсноор Face ID илүү хурдан, аппликэйшн нээх хурд 2 дахин хурдан болсон байна.

Dark Mode

iOS 13 шууд суулгасны дараа үзэмжийн хувьд танд нэг их шинэ зүйл мэдэгдэхгүй. Харин Dark Mode идэвхжүүлбэл тэс өөр харагдана.

Хэрэглэгчид Dark Mode горимыг маш удаан хүлээсэн бөгөөд ялангуяа гэрэлд хэт мэдрэг хэрэглэгчдэд сайхан боломж гарч  ирж байна. Түгээмэл хэрэглэдэг Mail, Message, Health, Reminder, AppStore, App Music зэрэг аппликэйшнүүд Dark Mode идэвхтэй үед бараан үзэмжтэй болох ба зарим гуравдагч аппликэйшнүүд ч Dark Mode дэмжинэ.

Та Dark Mode горимыг байнга асаалттай эсвэл унтраастай байлгах, тогтоосон цагт идэвхжүүлэх зэрэг тохиргоог Settings эсвэл Control Center хэсгээс тохируулаарай. Dark Mode горимын эсрэг нь мэдээж Light Mode горим. Dark Mode таалагдахгүй бол танд сонголт бас бий.

Шинэ Gesture буюу хөдөлгөөнөөр удирдах боломжууд

iOS 13 суулгаснаар хөдөлгөөнөөр удирдах зарим функциуд жаахан өөрчлөгдсөн ч сурахад илүү хялбар болсон.

  • Дээш, доош гүйлгэх: scroll bar буюу гүйлгэх товчийг шууд дээш доош чирэх
  • Бичвэр сонгох: Сонгох бичвэрийнхээ дээр хуруугаа тавиад, үг сонгох бол 2 товшино, өгүүлбэр сонгох бол 3 товшино, параграф сонгох бол 4 товшоорой.
  • Заагч сум зөөх: Тэмдэглэл эсвэл и-мэйл дээр заагч сумыг зөөхдөө хуруугаараа шууд чирж зөөнө.
  • Cut, Copy, Paste: 3 хуруугаа дээш гүйлгэхэд copy, 3 хуруугаар 2 товшиход Cut, 3 хуруугаар доош гүйлгэхэд Paste хийгдэнэ.
  • Undo/Redo – 3 хуруугаа баруун эсвэл зүүн тийш гүйлгэнэ.
  • Олон зүйл сонгох: Мессеж, файл, хавтас зэргийг олноор нь сонгох бол 2 хуруугаар товшоод чирнэ.

Бүгдийг нь цээжлэхээргүй байна уу? Тэгвэл 3 хуруугаар удаавтар дарахад

Эдгээр тохиргоог заавал хийгээрэй.

– Танихгүй дуудлага ирвэл дууг нь хаах

– Сафари хөтчийн дэд цэс автоматаар хаагддаг байх

– Батарей цэнэглэх горимыг сайжруулах

– Зураг хуваалцахдаа байршлын тохиргоог хянах

Мессеж профайлаа тохируулах

iOS 13 суусны дараа анх удаа мессежээ нээнгүүт профайлаа тохируулах цонх харагдана. Таны профайл ихэвчлэн нэр, зурагнаас бүрдсэн байна.

Та профайлдаа өөрийн фото зураг, аниможи эсвэл зүгээр үсэг ч агуулж болох бөгөөд контакт цэснийхээ хүмүүстэй хуваалцах боломжтой.

Шивэхийн оронд гүйлгэ

iOS 13 дээр QuickPath цахим товчлуур нэмэгдсэнээр хуруугаараа шууд гүйлгэн бичих боломжтой болсон. Үсэг нэг бүрийг онож дарахын оронд шууд гүйгээд бичээд үзээрэй.

Өмнө нь та иймэрхүү swipe-based цахим товчлуур ашиглаж байсан бол түүнтэй л адилхан. Хэрэв танд таалагдахгүй байвал энгийнээр шивэх ч блоомжтой.

Меможи/Аниможи стикер

Нүүр танигч камертай бүхий л төхөөрөмж Меможи болон Аниможи дэмждэг болсон, тэгвэл iOS 13 стикер хүртэл ашиглах боломжтой болсон.

Мессеж хэсэгт Animoji Stickers апп байрлах ба хэдийнэ танил болсон аниможи дүрснүүдийн төрөл бүрийн нүүр хувирал, байрлалтайгаар сонгож ашиглах эсвэл бүр зөвхөн тантай адилхан меможиг бүтээж ашиглаарай.

Шинэ Photos аппликэйшнээр видео засварлах

Photos аппликэйшнийг анх удаа нээхэд л өөр болсон нь анзаарагдана. Years, Months, Days буюу Жил, Сар, Өдөр гэсэн ангиллаар зурагнуудаа харах боломжтой.

Энэ функц нь таныг хамгийн шилдэг зургаа хялбар олж, хадгалан хүссэн үедээ дурсамжтай зургаа харах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Зураг засварлах ч мөн арай өөр болсон. Гэхдээ таны өмнө хэрэглэдэг байсан бүх боломжууд бий. Харин шинэ зүйлс мэдээж нэмэгдсэн. Тухайлбал та анх удаа видео засварлах боломжтой болсон нь iOS 13 хувилбарт багтаж байгаа сонирхолтой зүйлсийн нэг юм.

Газрын зургаар харах

Maps буюу газрын зураг аппликэйшнийн интерфэйс нэлээн нарийвчлалтай болсныг та нээж үзмэгцээ шууд анзаарах болно.

Look Around горим нь Google-ийн Street View-тэй адилхан тул та хайсан газар, байршлаа яг орчинд нь байгаа мэт 3 хэмжээст дүрслэлээр харж чадна.

Мөн Collections Favorites зэрэг сонирхолтой боломжуудаас гадна Siri танд чиглэл өгнө.

iOS 13 дэмжих төхөөрөмж:

iPhone SE, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X, iPhone XR, iPhone XS Max, or iPhone XS

Хэрэв iPad-тай бол iOS биш iPadOS үйлдлийн систем ажиллана гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ энэ 2 систем хоорондоо бараг ялгаагүй ба iPadOS нь зөвхөн арай том дэлгэцэнд тохиромжтой гэдгээрээ л ялгаатай.

iPad-ны хувьд iPad Air 2, iPad Air (3rd Gen), iPad mini 4, iPad mini 5, iPad (5th-7th Gen), болон бүх төрлийн iPad Pro дээр ажиллана.

By | 2019-10-09T23:49:06+00:00 2019/10/09|Apple news, iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

ios-13-8-iphone-center-mongolia