/, Watch/Apple Watch Series 5-н хамгийн шилдэг 7 боломж

Apple Watch Series 5-н хамгийн шилдэг 7 боломж

 

Хэрэглэгчдэд дөнгөж хүрээд буй Apple Watch Series 5 дизайны хувьд бараг бүрэн шинэчлэгдэж, өмнөх загвараасаа эрс өөрчлөгджээ. Тэдгээр онцлууштай нь хэрэглэгчдийн хэдэн жил дамнаж хүлээсэн нэг функцээр баяжсан нь – Үргэлж асаалттай дэлгэц юм.

Apple Watch Series 5 загварын хувьд манай дэлгүүр дараах үнээр худалдаалагдаж байна:

Apple Watch Series 5. Баталгаат хугацаа: 1 жил. 🇺🇸

40mm 1’350’000₮
44mm 1’450’000₮

  1. Үргэлж асаалттай дэлгэц

Энэ бол хэрэглэгчид анхны Apple Watch бүтээгдсэн цагаас эхлэн хамгийн удаан хүлээсэн, “нэхсэн” функц юм. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Apple дэлгэц, процессор хоёрыг хослон ажиллуулах цоо шинэ технологийг ашиглажээ. Тухайлбал, шинэ процессор нь маш бага энерги зарцуулж, дэлгэцийг байнга асаалттай байлгах үүрэгтэй юм.

Тэгэхээр одоо та заавал бугуйгаа өргөх шаардлагагүйгээр хүссэн үедээ цаг болон бусад мэдээллийг төвөггүй харж чадна. Мөн таны бугуйн хөдөлгөөнөөс хамаарч, дэлгэцийн гэрэл тодорч бас бүдгэрдэг байна.

  1. Шинэ S5 Chip

Шинэ загварууд S5 гэсэн шинэ чиптэй. Энэ нь бүхий л боловсруулах механизмыг өөртөө агуулан, ажилладаг Apple-ийн System-in-Package чипний 5 дахь загвар юм.

  1. Шинэ W3 wireless chip

Энэхүү шинэ чип нь Apple Watch-ийг Apple-ийн бусад төхөөрөмжтэй илүү хялбар, шуурхай холбоно.

  1. 32GB багтаамж

Багтаамж 32GB болж 2 дахин нэмэгдсэнээр та дүүрнэ гэж санаа зовохгүйгээр хүссэн подкаст, дуу, хөгжим, сонсдог номоо хадгалах боломжтой.

  1. Луужин

Яг iPhone-ий адилаар Apple Watch одоо өөр дээрээ луужинтай боллоо. Та цагныхаа нүүрэн дээрээс л луужингаа харах боломжтой.

  1. ОУ-ын яаралтай дуудлага

Apple компани Онцгой тохиолдолд яаралтай дуудлага хийх боломжийг шинэ түвшинд авчирч байна. Одоо та утасгүй үедээ ч дэлхийн 150 орон руу Яаралтай дуудлага хийж чадна.

  1. Шинэ Maps app нь мөн луужин дэмжинэ

Maps аппликэйшн луужинтай хоршиж ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл, та Apple Watch дээрээсээ Maps аппликэйшн ашиглаж байх үедээ ч ямар чиглэлд, хаашаа явж байгаагаа маш хялбар мэдэх боломжтой.

Мөн зүг чиг, байршил, далайн түвшинээс ямар өндөрт байгааг мэдээлэх функц ч луужинд бий.

Бонус: Шинэ оосор

Мэдээж Hermes болон Nike+ загварууд ч Series 5-д багтсан. Эдгээр нь шинэ оосор, нүүртэй загвар бөгөөд Nike+ загвар нь 10-р сарын сүүлээр худалдаанд гарна.

Apple-аас онцгойлон Watch Series 5 загвартаа олон янзын оосор танилцуулсан. Та Leather Loop, Modern Buckle, Nike Sport Loop, Nike Sport Band зэрэг загваруудаас мөн арвин өнгийн сонголттойгоор авах боломжтой.

By | 2019-10-05T10:17:23+00:00 2019/10/05|Apple news, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-series-5-7-iphone-center-mongolia