//iPhone 11 iPhone XR загвараас юугаараа ялгарч байна вэ?

iPhone 11 iPhone XR загвараас юугаараа ялгарч байна вэ?

iPhone XR-ийн залгамжлагч iPhone 11 загвар өнгөрсөн 7 хоногт худалдаанд гарч, камерын этгээд дизайнаараа гар утас хэрэглэгчдийг талцуулсан шуугиан намжаагүй байна. Apple энэ жилийн шинэ загварынхаа дотоод ажиллах хурд, камерын хүчин чадал зэрэгт онцгой анхаарсан нь илт харагдаж байна.

Шинжээчид iPhone 11 загварыг дундаж хэрэглэгчдэд зориулагдсан боломжийн үнэтэй танилцуулагдаж байгаа ч өнгө үзэмж, хүчин чадлаараа илүү өндөр үнэтэй iPhone 11 Pro болон Pro Max загваруудаас нэг их дутахгүй гэж дүгнэж байгаа юм.

iPhone 11 загвар өмнөх XR загвараас ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Дэлгэц

  • iPhone 11 – 6.1-inch True Tone Liquid Retina HD LCD display, 1792 x 828 pixels (326 ppi), Haptic Touch
  • iPhone XR – 6.1-inch True Tone Liquid Retina HD LCD display, 1792 x 828 pixels (326 ppi), Haptic Touch

Эндээс үзэхэд дэлгэцний хувьд яг адилхан шингэн ретина HD загвартай байна. Магадгүй шинэ давуу тал байж болох ч танилцуулга дээр лав дурдаагүй.

Дизайн

  • iPhone 11 – 150.9 x 75.7 x 8.3 mm, 194g, IP68 certified
  • iPhone XR – 150.9 x 75.7 x 8.3 mm, 194g, IP67 certified

iPhone 11 болон iPhone XR загвар хоёулаа сайжруулсан шилэн бүрээс бүхий хөнгөн цагаан гадаргуутай.  Одоогоор Apple  компаниас гаргаж буй хамгийн бат бөх шилэн гадаргуу iPhone 11-ийнх болж байна.

Хэмжээний хувьд хоёулаа яг адилхан. Гэхдээ iPhone 11-ийн хувьд илүү сайжруулсан усны хамгаалалттай. Энэ нь iPhone 11 загвар 2 метрийн гүнд 30 минут тэсвэрлэх боломжтой бол XR загвар 1 метрийн гүнд л тэсвэрлэнэ гэсэн үг.

Өнгөний сонголт аль аль нь 6 боловч iPhone 11 загвар шинээр нил ягаан болон ногоон гэсэн 2 сонголт нэмж, хар, цагаан, шар, улаан өнгөнүүд үлдсэн.

Чипсет

  • iPhone 11 – A13 Bionic, 7nm+ EUV, Third-generation Neural engine
  • iPhone XR – 7nm A12 Bionic chipset, Second-generation Neural engine

XR загварт өмнө танилцуулагдсан А12 bionic чип одоо ч хангалттай хүчирхэг хэвээрээ. Гэхдээ iPhone 11 загварт суурилагдсан А13 чип илүү хурдтай, 20%-иар илүү хүчтэй мөн цэнэг бага зарцуулна. Мөн GPU буюу график дүрс боловсруулах хурд 30% илүү, цэнэг зарцуулалт 40% багассан. А13 bionic чип дэх Machine Learning Accelerator нь CPU-тэй хоршиж ажилласнаар секундэд 1 триллион үйлдлийг хийх боломжтой болсон байна.

Багтаамж

  • iPhone 11 – 64GB, 128GB, 256GB
  • iPhone XR– 64GB, 128GB

Pro загварын адилаар iPhone 11 загварын багтаамж нэмэгдсэн. Аль аль нь 64GB-256GB хүртэл багтаамжийн сонголттой. Харин iPhone XR загварын хамгийн дээд багтамж 128GB.

Камер

  • iPhone 11 – Хосолсон 12MP камер,  f/1.8 and f/2.4 өрц, OIS for Primary sensor, 100% Focus Pixels for primary camera, сайжруулсан Smart HDR, bokeh болон Depth control, Brighter True Tone Flash эффект бүхий хөрөг зургийн горим
  • iPhone XR – 12MP камер f/1.8, 1.4 пиксел, OIS, Smart HDR, bokeh болон Depth control, Brighter True Tone Flash эффект бүхий хөрөг зургийн горим

iPhone 11 загвар хосолсон камерын системтэй болсон нь зөвхөн ардаа байрласан 12МР камертай XR загвараас давуу болж чадсан. Мөн хоёрдогч хэт өргөн өнцгийн камер нэмэгдсэн. 120 хэмийн өргөн өнцөгтэй камераар цоо шинэ түвшинд зураг авч, бичлэг хийх боломжтой.

Шөнийн горимыг тохируулснаар та бүдэг гэрэлтэй, харанхуй орчинд аливаа үзэгдлийг илүү тод буулгаж авах боломж нэмэгдсэн. Мөн шинэ хөрөг зургийн горимоор тэжээвэр амьтдын зургийг ч авах боломжтой болсон.

iPhone 11-ийн бичлэг хийх боломж, үзүүлэлт нь iPhone XR загвараас эрс сайжирсан. Тухайлбал, Audio Zoom горимыг ашиглахад тухайн дуу гарч буй обьект дээр фокуслах болно. Мөн унтраах товч дээр удаавтар дарж, видео бичлэгийг шуурхай хийх боломжтой.

Нүүрний камер

  • iPhone 11 – 12MP TrueDepth Camera, f/2.2 aperture, Retina Flash, сайжруулсан Smart HDR, bokeh болон Depth control бүхий хөрөг зургийн горим
  • iPhone XR – 7MP TrueDepth Camera, f/2.2 aperture, Retina Flash, сайжруулсан Smart HDR, bokeh болон Depth control бүхий хөрөг зургийн горим

iPhone 11 загвар 12МР нүүрний камер болон сайжруулсан Smart HDR-тай болсноор аливаа зураг, бичлэгийн илүү нарийвчилсан түвшинд авах боломжтой болсон. Мөн синематик түвшинд буюу видео тогтворжуулагчтайгаар 4К дүрс, 60 fps дүрс бичлэг авна.

Сүлжээ

  • iPhone 11 – 1.2Gbps LTE modem, VoLTE, Dual-SIM, Wi-Fi 6 with MIMO, Bluetooth 5.0, NFC with Reader mode, Ultra-Wideband chip
  • iPhone XR – LTE-A, VoLTE, Dual-SIM, Wi-Fi ac with MIMO, Bluetooth 5.0, NFC with Reader mode

iPhone 11 гегабайтын LTE модем мөн илүү хурдтай Wi-Fi 6 дэмжинэ. Хурдтай холболтыг тэр бүр хэрэглэгчид анзаарч, хардаггүй ч өдөр тутмын  хэрэгцээнд тун  хэрэгтэй үзүүлэлт юм. Мөн iPhone 11 загварт Apple цоо шинэ U1 ultra wideband чипээ нэмсэн нь тун удахгүй буюу энэ оны сүүлээр танилцуулагдах Apple Tag-тай холбоотой юм. Apple Tag хэрэглээнд нэвтэрснээр дотоод орчинд байршил олох, байршил хайх, орон зай мэдрэхэд илүү хялбар болно.

Био хэмжүүр

  • iPhone 11 – Face ID
  • iPhone XR – Face ID

Батарейн насжилт, цэнэг

  • iPhone 11 – iPhone XR  загвараас 1 цагаар удаан цэнэг барина.
  • iPhone XR – iPhone 8 Plus загвараас 1, 5 цагаар удаан цэнэг барина.

Цэнэгээ өдөржин барьдаг давуу талаараа iPhone XR загвар сайн нэртэй. Харин iPhone 11 загварын батарейнд онцгой анхаарсан тул цэнэгээ 1 цагаар илүү барих боломжтой болсон байна. Тэгэхээр та тасралтгүй видео бичлэг тоглуулсан ч таны iPhone 11 ямартай ч 17 цаг асаалттай байх нь ээ.

Хоёр загвар хоёулаа түргэн цэнэглэх горимтой боловч хайрцган дахь цэнэглэгч нь 5 вольтынх тул 0-100% хүртэл цэнэглэхэд 2-3 цаг хэрэгтэй.

Үнэ: манай дэлгүүрт худалдаалагдаж буй үнийн мэдээлэл

  • iPhone 11 Pro- 2 симтэй, Хонгконг загвар
  • – 64GB 3,350,000₮
    – 256GB 3,800,000₮
  • iPhone 11 Pro-АНУ загвар
    – 64GB 3,290,000₮
    – 256GB 3,750,000₮
  • – $699-с эхэлнэ.
  • iPhone XR
    -64GB 1,990,000₮
    -128GB 2,190,000₮

Мэдээж шинэ сонирхолтой сайжруулалтуудыг агуулсан ч iPhone 11 загвар өмнөх жил танилцуулагдсан iPhone XR загвараас хямд үнээр худалдаанд гарч байна. Тухайлбал, 64GB багтаамжтай загвар нь 699 доллараас эхэлж байгаа бол мөн адил багтаамж бүхий iPhone XR нь 759 доллараар худалдаалагдаж байсан юм. 50 долларын зөрүү тийм ч том санагдахгүй ч сүүлийн хэдэн жилд анх удаа 700 доллараас доош үнээр танилцуулагдаж байгаа iPhone загвар болж байгаа юм.

Уншигч таны хувьд iPhone XR-с iPhone 11-т шилжих үү?

By | 2019-11-11T08:57:20+00:00 2019/09/25|Apple news|

Нийтлэсэн:

iphone-11-iphone-xr-iphone-center-mongolia