//Apple Watch-аа шинэ iPhone-тойгоо хэрхэн холбох вэ?

Apple Watch-аа шинэ iPhone-тойгоо хэрхэн холбох вэ?

Та шинэ iPhone авах гэж шийдсэн бол Apple Watch-аа шинэ утсандаа шилжүүлж, холбох боломжтой.

Үүний тулд эдгээр зүйл танд хэрэгтэй:

  • Таны Apple ID болон нууц үг /Activation Lock унтраахад хэрэгтэй/
  • Шинэ, хуучин iPhone тань хоёулаа Wi-Fi-д холбогдсон байх
  • Apple Watch болон iPhone хоёулаа 50%-ийн цэнэгтэй байх
  • Apple Watch-д нэвтрэх код /нэвтрэх кодоо мартсан бол хэрэг болно/

Одоо дараах алхмуудын дагуу хийгээрэй.

  1. Хуучин iPhone-доо програмын шинэчлэл хий /update/

Update буюу шинэчилсэн програм суулгахад хэдэн минутаас 1 цаг хүртэл хугацаа шаардагдана. Тиймээс нэг эхлүүлсэн бол хүлээх хэрэгтэй үгүй бол нэгмөсөн шөнө хийгээрэй.

  1. Health болон Activity тохиргоог шалгах

iCloud руу өөрийн тохиргоо, файлуудаа хуулж байгаа бол Settings – /Таны нэр/ – iCloud гэж нэвтрээд Health тохиргоог асаана.

iTunes руу хуулж байгаа бол backup-даа encrypt хийснээр Health болон Activity контентоо хадгалаарай.

iCloud таны Activity Sharing Data-г хадгалдаггүй.

  1. Хуучин iPhone-оо back up хийх

Хуучин iPhone-оо backup хийж, хэрэгтэй тохиргоо, файлуудаа iCloud эсвэл iTunes-дээ хадгалж аваарай. iPhone мөн таны Apple Watch-ыг backup хийнэ.

  1. Шинэ iPhone-оо цэгцлэ

iCloud эсвэл iTunes-д хамгийн сүүлд хийсэн backup файлаа дуудаж, шинэ утсандаа уншуулна. Үүний өмнө iPhone болон Apple Watch-даа сүүлийн үеийн програмын шинэчлэл /update/ хийсэн эсэхээ шалгахгүй бол танд backup хийх сонголт идэвхжихгүй.

Хэрэв iPhone тань танаас Apple Watch-аа ашиглах эсэхийг асуувал Continue дарж үргэлжлүүлнэ. Хэрэв асуухгүй байвал Apple Watch-аа гараараа тохируулах боломжтой.

  1. Шинэ iPhone дээрээ Apple Watch аппликэйшнээ нээх

Хооронд нь ойр байлгаж байгаад Apple Watch аппликэйшнийг iPhone дээрээ нээнэ.

Хэрэв цагаа ашиглах уу гэсэн цонх гарч ирвэл баталгаажуулан тохиргоо хийж, дуусгана.

Pairing буюу холболт хийх үү гэсэн цонх гарч ирвэл  Apple Watch-аа салгасны дараа шинээр тохиргоо хийж холбоно.

Тохиргоо дууссаны дараа шинэ iPhone-тойгоо Apple Watch-аа холбон, ашиглаж эхэлнэ.

By | 2019-07-06T17:32:22+00:00 2019/07/06|Watch|

Нийтлэсэн:

apple-watch-iphone-iphone-center-mongolia