/, Загвар, дизайн/iPhone XR-н оронд iPhone XS-г сонгох ёстой 10 шалтгаан

iPhone XR-н оронд iPhone XS-г сонгох ёстой 10 шалтгаан

 

Apple компани iPhone гар утсыг бүтээснээр ухаалаг гар утас гэх ойлголтыг шинэчилж, ямагт трендийг тодорхойлогч болж чадсан. Яг одоогийн нэг жишээ хэлэхэд, “notch” буюу дэлгэцийн дээд хэсэгтээ “ховил”-гүй андройд утас байхаа больж.

iPhone X загварын дараа Apple 2018 онд дахиад 2 загварыг танилцуулсан.

Тэдгээр iPhone XS болон XS Max загварууд X загвартайгаа ихэнх талаараа адилхан бол iPhone XR загвар үзүүлэлтээрээ ойролцоо ч LCD дэлгэцээрээ ялгаатай танилцуулагдсан. LCD дэлгэцтэй болсноор Apple-ын хувьд зардал багатай бүтээгдэж, хэрэглэгчдийн хувьд харьцангуй хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Харилцан ашигтай шийдэл байгаа биз?

Гэхдээ iPhone X загваруудтай тэнцэхүйц үзүүлэлттэй, харьцангуй хямд үнэтэй XR загварыг авах нь ухаалаг бас боломжийн сонголт ч гэсэн арай ахиу үнээр iPhone XS загварыг сонгох хэд хэдэн шалтгаан бий.

  1. iPhone XR зөвхөн нэг л хэмжээний сонголттой. iPhone XS харин 2 төрлийн хэмжээтэй.

Танд iPhone XR илүү таалагдсан ч гэсэн танд ердөө 6,1 инч дэлгэцтэй ганц хувилбарыг сонгох боломж бий.

Харин iPhone XS-ийн хувьд 5,8 инчтэй болон 6,5 инчтэй гэсэн 2 хувилбараас сонгож болно. Үнийн хувьд 100 долларын зөрүүтэй.

  1. iPhone XS загварын дэлгэц XR загвараас илүү гоё үзэмжтэй.

Утасны дэлгэц хэрэглэгчдэд чухал үзүүлэлтүүдийн нэг. Учир нь та зураг, видео, бичгийн файл гээд бүх зүйлээ дэлгэцээрээ л харж, ашиглана шүү дээ. Дэлгэцийн чанар өдрөөс өдөрт улам нарийн болж, шинэчлэгдсээр байна.

iPhone XS загвар Super Retina OLED дэлгэцтэй бол iPhone XR загвар Liquid Crystal LCD дэлгэцтэй.

OLED дэлгэц нь LCD дэлгэцтэй харьцуулахад илүү тод, өндөр дүрсний  нягтрал, контраст сайтай. iPhone XR загвар ухаалаг утаснууд дундаа хамгийн сайн LCD дэлгэцтэй, гэхдээ өндөр нягтралтай дүрс, бичлэг үзэхэд хамгийн шилдэг гэгдэж буй iPhone XS-ийн дэлгэцтэй хараахан зэрэгцэхгүй.

  1. iPhone XR загварын ирмэг илүү зузаан

iPhone XR-ын дэлгэцийн чанар арай сулын дээр ирмэг нь арай зузаавтар тул үзэмжээрээ бас XS загварыг гүйцдэггүй.

Хэрэглэгчид дэлгэц дээрх контентоо бараг 3D мэтээр товгор харагдуулахыг хүсдэг. Хэрэв танд ч бас энэ чухал бол iPhone XS загвар илүү таалагдана.

  1. iPhone XR загвар 6 өнгийн сонголттой, харин iPhone XS 2 өнгөтэй.

iPhone XR-ын өнгөний сонголт: улаан, хөх, шар, хар, цагаан, шүрэн ягаан. iPhone XS-ын өнгөнийн сонголт: хар болон мөнгөлөг

  1. iPhone XR илүү хүнд жинтэй

Анх худалдан авахдаа утасны хүндийн жинд хүмүүс нэг их анхаарал хандуулдаггүй. Гэхдээ өдөрт олон арван удаа барьж, өдөржин биедээ авч явах тухай бодвол жин бас бодож үзэх зүйл гэдгийг анзаарвал зүгээр.

iPhone XR 194 грамм, XS нь 177 грамм жинтэй.

Гэхдээ iPhone XR загвар iPhone XS, XS Max зэрэг 208 граммтай загваруудаас хавьгүй хөнгөн.

  1. iPhone XR загвар хос камергүй тул XS шиг сайн zoom хийдэггүй

Ард болон урдаасаа харахад камерны бүтэц бараг адилхан боловч iPhone XR загварт зөвхөн XS загварт байдаг 2 дахь телефото дуран байхгүй учир оптик биш дижитал zoom хийж чаддаг.

Мөн iPhone XS-ийн дижитал zoom хийх чанар ч хавьгүй илүү. iPhone XR загвар зургийг 5 дахин, дүрс бичлэгийг 3 дахин татаж, ойртуулж чадах бол iPhone XS загвар зургийг 10 дахин, дүрс бичлэгийг 6 дахин ойртуулахын дээр хүссэн бүхнээ 2 дахин оптикоор ойртуулан авч чадна.

  1. iPhone XR-ийн хамгийн дээд багтаамж 256GB, XS-ийнх 512GB

Тэгэхээр та багтаамждаа огт санаа зовохгүйгээр илүү их зураг, бичлэг, файл, аппликэйшн, бичиг баримт, тоглоом хадгалж болох нь.

  1. iPhone XS усны эсрэг хамгаалалтаараа илүү

iPhone XS-ийн усны эсрэг хамгаалалт нь IP68 зэрэглэлтэй, энэ нь 2 метр усны гүнд 30 минут тэсвэрлэх чадалтай гэсэн үг. ХАрин iPhone XR-ийн усны эсрэг хамгаалалт IP67 тул 1 метр усны гүнд 30 минут байх боломжтой юм.

  1. iPhone XR 3D touch дэмжихгүй

Хэдий жижиг зүйл ч гэсэн 3D touch танд дэлгэц дээр хүрэх төдийд цэсний шинэ сонголтыг идэвхжүүлэх боломжтой.

Applе iPhone XR загварт тусгайлан зориулж, 3D touch хувилбарыг гаргасан. Гэхдээ iPhone XS дээрх шиг хүрэх төдийд чичрэх зэрэг хариу үйлдэл хийх хурдаар гүйцэхгүй.

  1. iPhone XS-ийнх шиг гегабайт зэрэглэлийн LTE сүлжээ байхгүй

Apple-аас мэдэгдсэнээр iPhone XR загвар LTE Advanced буюу 1 секундэд 100МВ дата дамжуулах 4G хурдыг дэмжинэ.

Харин iPhone XS загвар “Gigabit-class LTE” буюу онолын хувьд 1 секундэд 1GB дата буюу LTE Advanced технологиос 10 дахин их хурдаар дата дамжуулна.

Гэхдээ ихэнх улс, орон, бүс нутагт “LTE Advanced”, “Gigabit LTE” зэрэг хурдыг дэмжихгүй учраас “онолын хувьд” гэж тодорхойлж байгаа. Тиймээс ихэнх үед бид эдгээр хурдыг тултал ашиглахгүй, маш бага хурдаар ашигладаг. Гэхдээ л барьж буй утасныхаа хүчин чадлыг мэддэг байхад илүүдэхгүй.

By | 2019-06-25T15:50:29+00:00 2019/06/25|iPhone, iOS мэдээлэл, Загвар, дизайн|

Нийтлэсэн:

iphone-xr-iphone-xs-10-iphone-center-mongolia