/, Зөвлөгөө/Зөвлөгөө: Apple Watch ашиглан бүтээмжээ дээшлүүлье! Технологи, бизнесийн шинжээч Don Reisinger зөвлөж байна.

Зөвлөгөө: Apple Watch ашиглан бүтээмжээ дээшлүүлье! Технологи, бизнесийн шинжээч Don Reisinger зөвлөж байна.

Бид өөрсдөө өөрсдийнхөө мөнхийн дайсан байдаг. Хэрэгцээгүй, дэмий гэдгийг мэдсээр байж нэг утсаа барьсан бол цахим шуудангаа шалгах, сошиал хуудсуудаа эргэж, тойрох гэхчлэн үнэндээ огтын хэрэгцээгүй зүйлсд үнэт цагаа урсган, бүтээмжит цагаасаа хумсалсаар, үр дүнд нь ажил амжихгүйгээ гайхсаар суудаг.

Харин энэ байдлыг өөрчлөхөд Apple Watch-ын ухаалаг, зөв хэрэглээ танд тусална.

Өнгөрсөн 2-3 долоо хоногт би Apple Watch Series 4-ийг ажлын бүтээмжээ дээшлүүлэх, зохицуулахад хэрхэн ашиглаж болохыг туршсан юм. Энэ хугацаанд би цагаа өдөр бүр зүүж, Apple account-даа холбосон учраас надад ирсэн бүх мессеж, цахим шуудан болон бусад мэдээ, мэдээллийг би бугуйнаасаа шууд хүлээн авах, хариулах боломжтой байлаа. Ялангуяа хурал, уулзалтанд ихэвчлэн гар утсаа авч ордоггүй учраас бугуйн дээрээсээ буюу Apple Watch-аасаа хэрэгцээт мэдээллээ авч чадсан.

Хэрвээ ухаалгаар, зохистой ашиглаж чадвал Apple Watch илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллахад гайхалтай туслагч гэдгийг дахин хэлье.

Гар утас ойрхон байхгүй үед заавал утсаа хайх, эсвэл дараа гэж түр хойшлуулалгүйгээр бугуйн дээрээсээ мессеж бичиж, дуудлага хийж, цахим шуудангаа шалгах боломжтой учраас таны үнэт цагийг тухай бүрд хэмнэнэ.

Хэрэгцээгүй зүйлд цагаа үрэх боломжийг танд олгохгүй

Юуны өмнө утсаа нээх эсвэл компьютерээ асаалгүй шууд Apple Watch-аа шалгаж сурах нь таны бүтээмжид эергээр нөлөөлнө. Учир нь та утас эсвэл компьютерээсээ мэдээллээ шалгавал танд хэрэгцээтэй мэдээллээс гадна таныг сатааруулах зүйлс тэнд олон бийг сана. Харин би Apple Watch-аасаа зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ авдаг болохоор хэрэггүй зүйлд цагаа үрдэггүй.

Миний хувьд урьд өмнө нь Apple Watch авъя, хэрэглэе гэж боддоггүй байсан гол шалтгаан бол тийм ч хэрэгцээтэй эд биш шиг санагддаг байсан. iPhone-оос авч болох бүх мэдээллээс илүү юмгүй хэрэгслийг яах гэж энгийн бугуйн цагны оронд зүүх хэрэгтэй гэж?

Харин яг хэрэглэж эхэлсний дараа Apple Watch  бол цаг, зав багатай ажил хэрэгч залууст алт шиг цагаа зохистой зарцуулахад зориулагдсан, туршиж үзэх хэрэгтэй хэрэгсэл мөн болохыг мэдэрсэн.

Цахим ертөнц гэрлийн хурдаар хөгжиж буй энэ цаг үед бид хаа явсан газартаа хэрэгтэй, хэрэггүй түм буман мэдээллээр хүссэн ч, хүсээгүй ч бөмбөгдүүлж буй. Энэ бүхэн таныг шал хэрэггүй зүйлст сатааруулж, нэг л мэдэхэд харамсмаар их цагийг дэмий өнгөрүүлэхэд хүргэсэн байдаг. Та зөвхөн цахим шуудангаа шалгах гэж нээгээд хэчнээн минутыг өөр мэдээлэл дунд төөрч өнгөрүүлдгээ анзаарч үзээрэй. Ухаалаг утасны дэлгэц улам бүр томорсоор байгаа энэ цагт контент үйлдвэрлэгчид аль болох их мэдээллийг сул зай бүрд чихэхийг хичээсээр байна.

Хялбар хэрэглээ гайхамшигт хүргэнэ

Таны бугуйн дээрх жижигхэн дэлгэц дээр харин зөвхөн хэрэгцээтэй, чанартай, цөөн мэдээлэл л харагдана. Тиймээс Apple болон бусад хөгжүүлэгчдийг илүү бүтээлч байхыг шаардаж байна. Тэд аль болох бусад хэрэгцээгүй зүйлсийг хасаж, зөвхөн танд чухал гэсэн контентыг жижиг зайд үзүүлэхийг зорьж ажиллаж байна.

Apple-ын Screen Time аппликэйшн ашиглан зуршлаа хянах боломжтой.  Миний хувьд өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад утсаараа оролдох цаг 14%-иар багассан байсан. Мөн утсандаа өдөрт хэдэн удаа гар хүрч байгаагаа ч тоолох боломжтой.

Ингээд Apple Watch-ыг ухаалгаар хэрэглэснээр хэрхэн ажлын цагийн бүтээмжээ дээшлүүлэх, дэмий зүйлд ухамсаргүй зарцуулдаг цагаа багасгаж чадсан туршлагаасаа тантай хуваалцлаа. Та ч гэсэн ажилдаа илүү амжилт гаргаж, хувийн амьдралдаа зарцуулах цагаа уртасгахыг хүсвэл цагийн  хяналтдаа Apple Watch-ыг ашиглаж, дотно туслахаа болгоорой гэж зөвлөе.

By | 2019-05-26T21:05:33+00:00 2019/05/26|Watch, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

apple-watch-don-reisinger-iphone-center-mongolia