/, Зөвлөгөө/iPhone-ыг илүү бүтээмжтэй ашиглах 9 арга

iPhone-ыг илүү бүтээмжтэй ашиглах 9 арга

Бид ухаалаг утастай асар их хамааралтай амьдарч байна. Танд хэрэг болох зарим залийг хүргэе.

Ухаалаг утас бий болсноор бид зөвхөн бусадтай харилцахаас гадна олон зүйлийг хоромхон зуур шийдэх боломжтой болсон. Та утсаараа хоол захиалж, хэдэн мянган км-ийн зайтай хүмүүстэй холбогдож, 4К өндөр нягтаршилтай видео бичлэг хийн cloud серверт хадгалж чадна. Энэ бүхний цаана мэдээж гайхалтай технологи нуугдаж буй. Гэхдээ таны iPhone-д таны санаанд орж байгаагүй энгийн атлаа дараах 9 гайхалтай үйлдлийг хийж чаддаг.

  1. “Бүү саад бол” горим

Та чухал үйлчлүүлэгчтэй уулзалттай байлаа гэж саная. Гэтэл таны утсанд групп чатаар мессежүүд тасралтгүй жингэнэж, ирсээр байв. Та Do Not Disturb тохиргоог мэддэг байж болох ч энэ тохиолдолд Control Center дэх DND айкон дээр удаан дараад энэ байршлаас хөдлөх хүртэл эсвэл календарь дээрээ тохируулсан энэ уулзалтын цаг дуусах хүртэл утасныхаа дууг хаах боломжтой гэдгийг мэдэх үү?

 

 

  1. Screenshot дахь зургийн текст томруулах

Та хэн нэгэнд ямар нэг зүйлийг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөхдөө screenshot хийж явуулж байсан уу? Ингэхдээ онцолж зааж буй зүйлээ томруулж, харуулах боломжтой гэдгийг мэдэх үү? Үүний тулд markup цэсний баруун доод буланд байгаа “+” тэмдэг дээр дарахад л хангалттай. Мөн та текст, зураг нэмж, гарын үсгээрээ ч тамгалах боломжтой.

  1. Видео бичлэгийн үеэр зураг авах

Бичлэг хийж байх үедээ дундуур нь зураг авчихмаар үе танд тохиолддог уу? Тэгвэл бичлэг хийж байхад дэлгэцэн дээр гарч ирдэг цагаан товч дээр дараад л бичлэгээ таслалгүйгээр хүссэн зургаа авах боломжтой. Ганц сул тал нь таны авсан зураг бичлэгтэй адил aspect ratio-той хадгалагдана.

 

  1. Тооны машин дахь арилгах функц

Тооны машин ашиглаж үзээгүй хүн гэж юу байхав. Гэхдээ та тоогоо буруу биччихвэл заавал Clear товч даралгүй зүүн тийш хуруугаа гүйлгээд сүүлд бичсэн тоог арилгаж болдгийг мэдэх үү?

  1. Байрлалаа мессежээр хуваалц

Та ажлын  хамтрагч, шинэ түнш эсвэл гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахаар товлоод хаана байгаа байршлаа мессежээр бичих хэрэгтэй боллоо гэж саная. Таныг “I’m at” гэж бичиж эхлэнгүүт Siri идэвхжиж, таны байршлын мэдээллийг автоматаар мессеж дээр гаргаж ирнэ.  Send товч дарахад таны яг одоо байгаа газарзүйн байршлын мэдээлэл харилцагч этгээдэд очно.

 

  1. Siri товчлол

Утсаа гаргаж ирээд л “Hey, Siri, I’m headed home” гэж хэлэхэд л таны эхнэр, нөхөрт эсвэл хэн нэгэнд шууд мессеж очихын хамт тийшээ хүрэх чиглэлийг газрын зураг дээр заадаг бол танд хэр сайхан бэ? Та Siri ашигладаг л бол энэ боломжтой.

Siri Shortcut бол хэд хэдэн үйлдлийг нэг дор дуу хоолойгоороо удирдах боломж юм. Автоматаар тохируулагдсан shortcut-ууд ч бий. Мөн та өөрийнхөөрөө засах, нэмэх ч боломжтой. Эсвэл эндээс сонирхолтой shortcut-уудыг ч татаж болно.

  1. Нойрсох цагаа тохируулах

Хэрэв та унтахын өмнө дуртай хөгжмөө сонсох дуртай бол цаг тохируулаад цаг дуусмагц хөгжим зогсох тохиргоог хийх боломжтойг мэдэх үү? Эсвэл ажлаа хийнгээ хөгжим сонсох дуртай бол тодорхой хугацаанд хөгжмийн жагсаалтаа тавиад завсарлах цаг хүртлээ тохируулах ч боломжтой.

Энэ тохиргоог хийх бол Clock аппликэйшнээ нээгээд Timer гэж сонгоод хугацаагаа тавьж, When Timer Ends – Stop Playing  гэж сонгоорой.

 

  1. Нууц үгээ хуваалцах

Энэ миний хамгийн дуртай функцийн нэг. Хэрэв та нууц үгтэй Wi-Fi орчинд утаснаасаа холбогдсон бол компьютероосоо холбогдохдоо заавал нууц үгийг дахин бичиж, нэвтрэлгүй шууд хуваалцах боломжтой. Таны төхөөрөмжүүд iCloud-д холбогдсон л бол та AirDrop ашиглан нэгэнт нэвтэрсэн нууц үгээ бусад төхөөрөмждөө шууд хуваалцаарай.

  1. Spacebar-аа хулгана болгон ашиглах

Текст засварлаж байх үед хэрэгцээтэй газраа хулганы сумаа онож тавих нь тийм ч хялбар биш байдаг. Гэвч үүнийг илүү хялбараар хийх арга бий. Keyboard хэсгийнхээ зай авах товч буюу space bar дээр удаан дарахад таны keyboard зөөврийн компьютерын trackpad буюу хулганы талбар болж хувирах болно.

By | 2019-05-22T15:09:27+00:00 2019/05/22|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-9-iphone-center-mongolia