/, Зөвлөгөө/iPhone VS Андройд: Хамгийн том 7 ялгаа

iPhone VS Андройд: Хамгийн том 7 ялгаа

  1. Интерфэйс болон загвар

Мэдээж хамгийн ойлгомжтой, нүдэнд шууд харагдах ялгаа бол өнгө үзэмж, загвар. Интерфейс, аппликэйшнүүд, эможи гээд бүгд эрс ялгаатайн дээр iPhone-ыг илүү цэвэрхэн, шулуун, гоёмсог үзэмжтэй гэж олон нийт үздэг.

  1. Нүүр танигч

Андройд утас анх нүүр танигч функцийг танилцуулсан ч одоогоор Apple-н Нүүр танигч функц илүү дэвшилтэт түвшний бөгөөд сайн хөгжүүлэгдсэн. Бодит байдал дээр андройд утасны Нүүр Танигч функц нь үндсэн хэрэглээ биш бонус байдлаар хөгжүүлэгдсэн тул хэрэглэгч утасны түгжээг тайлахдаа iPhone хэрэглэгчидтэй харьцуулахад бага хувьтай ашигладаг. Гэхдээ Нүүр танигч буюу Face ID функцийг илүү өндөр түвшинд хөгжүүлсэн шинэ өрсөлдөгч гарч ирж мэдэхээр байгаа нь удахгүй танилцуулагдах Google-ийн Android Q гэх загвар юм.

  1. Хэрэглэгчийн халамж, үйлчилгээ

Одоог хүртэл хэрэглэгчдэд үзүүлэх халамж, үйлчилгээ, дөт байдлаараа Apple-ийг Google, Samsung хэн ч гүйцэхгүй байгаа. Гэхдээ Apple салбар дэлгүүрийн тархац, байрлал, нөөц, дизайны талаараа толгой цохиж байгаа бол Google хэрэглэгчдэд утсаар, онлайнаар, чатаар үйлчилгээ үзүүлэх тал дээр илүү оноотой байна.

  1. Хаалттай болон Нээлттэй систем

Техник талаас нь харьцуулж үзвэл гол хамгийн том ялгаа нь мэдээж системийн нээлттэй болон хаалттай байдал. Apple-ын систем хаалттай тул зөвхөн Apple-ын аппликэйшнийг л татаж, суулгах, ашиглах боломжтой. Харин Google зэрэг нээлттэй систем бүхий Андройд утасны хэрэглэгчид олон төрлийн хөгжүүлэгч, эх сурвалжуудаас аппликэйшн татаж суулгах боломжтой.

  1. Аюулгүй байдал вирус

Гэвч нээлттэй систем илүү эмзэг, гадны вируст өртөмтгий байдаг. Хаалттай системтэй Apple-ын хувьд гадны халдлага, вируст Андройдтой харьцуулахад бага өртдөг. Андройдын хувьд нээлттэй систем нөгөө талаас хэрэглэгчийн тооны хувьд харьцангуй олон байдаг нь ч бас төрөл бүрийн вируст өртөх магадлалыг нь нэмэгдүүлдэг. Баримтаас үзэхэд дэлхийн нийт ухаалаг утасны 88% нь Андройд үлдсэн 12% нь iOS үйлдлийн системтэй.

  1. Туслах функциуд

Apple-ын Siri илүү сэтгэл татам ч Google Assistant дэлгэрэнгүй мэдээлэл, мэдээллийн шуурхай байдлын хувьд илүү гарна. Ялангуяа таны асуултанд хариулах тал дээр Google Assistant илүү оновчтой хариулна. Гэхдээ Siri хөгжмийн, фитнесс дасгалын, сошиалд хуваалцах болон газарзүйн төрөл бүрийн аппликэйшнүүдтэй илүү сайн хоршиж ажилладаг давуу талтай.

  1. Брэнд

iPhone болон Андройд утасны хувьд брэндийн ялгарал гол чухал ялгарал юм. Дизайны шийдэл, дэлхий дахинд тархсан нэр хүнд, онцгой мэдрэмжийн төрүүлж чаддагаараа iPhone дизайнер, креатив мэргэжилтнүүд, тэргүүлэгч бизнесмен, олны танил эрхмүүдийн дунд илүү нэр хүндтэй. Шуудхан хэлэхэд Google, Samsung зэрэг бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд Apple-тай адил стратегийг баримталж, ажилладаггүй.

By | 2019-05-20T08:17:02+00:00 2019/05/20|Apple news, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-vs-7-iphone-center-mongolia