/, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Uncategorized/Apple зөвлөж байна: 2018 оны шилдэг 8 аппликэйшн

Apple зөвлөж байна: 2018 оны шилдэг 8 аппликэйшн

Apple компаниас жил бүр уламжлал болгон App Store дээрх тухай оны шилдэг аппликэйшн, тоглоомуудыг тодруулдаг билээ. Энэ онд ч мөн адил тодруулсан. Ингээд 2018 оны шилдгүүдтэй танилцъя.

Оны шилдэг iPhone апп: Procreate Pocket

Procreate бол iPad хэрэглэгчдийн сайн мэдэх зураг зурах аппликэйшн билээ. Түүний iPhone дээр ашиглахад зориулсан хувилбар нь Procreate Pocket. Олон зуун янзын багснуудаас сонгох боломжтой, мөн зургийн төрөл бүрийн бүтээлч эффектүүдтэй. iPhone учраас Apple Pen ашиглах шаардлагагүй, харин түүний оронд 3D touch-той.

Татах: 4,99 доллар

Оны шилдэг iPhone тоглоом: Donut County

Та өөрөө газар дээрх нүх болох ба эргэн тойрон байх эд, юмсыг залгих ёстой. Ихийг залгих тусам, нүх томорч, илүү том эд, зүйлсийг залгих боломжтой болно.

Татах: 4,99 доллар

Оны шилдэг iPad апп: Froggipedia

Харин энэ бол танин мэдэхүйн, интерактив тоглоом. Та AR програмын тусламжтайгаар мэлхийн амьдралын мөчлөг, тойргийг өндгөн эсээс , шанаган хорхой, нас бие гүйцсэн мэлхий хүртэл бүх шатыг бүрэн судлах боломжтой. Тэр ч байтугай задлан шинжилгээ хийж ч болно.

Татах: 3,99 доллар

Оны шилдэг iPad тоглоом: Gorogoa

Маш гоёмсог зураглал бүхий iPhone, iPad аль алинд нь боломжтой “чирж, байрлуулдаг” тааварт тоглоом. Таавар бүр хоорондоо огт адилгүй 4 зургаас бүрдэх ба та тэдгээрийг ямар нэг түүх өгүүлж буй болгож дараалуулна. Чамгүй ухаан шаардах боловч таны нүдийг баясгаж, элдэв стрессээс ангижруулах болно.

Татах: 4,99 доллар

Оны шилдэг Mac аппликэйшн: Pixelmator Pro

Adobe Photoshop-оос тийм ч хол зөрүүтэй биш, мэргэжлийн зураг засварлах зөвхөн Mac-д зориулсан програм. Mac үйлдлийн системийн Light болон Dark аль аль хувилбарт тохиромжтой бөгөөд хэрэглэгчдэд зургаа эффект өгч, засварлах хязгааргүй боломжийг олгодог.

Татах: 39,99 доллар

Оны шилдэг Mac тоглоом: The Gardens Between

Танд яг л гайхамшигт түүх бүхий зурагт ном үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэх адал явдалт, тааварт тоглоом. Тоглоомын гол баатрууд Арин, Френдт гэх хоёр сайн найз байх ба тэд зүүд, мөрөөдөлд л тохиох гайхамшигт ертөнцөөр аялж, адал явдалтай учрах болно.

Татах: 19,99 доллар

Оны шилдэг Apple TV апп: Sweat

Хувийн дасгалжуулагч Кайла Итсинесийн хичээл заадаг фитнесс аппликэйшн. Таныг зуны улиралд хаа ч бардам алхах төгс галбиртай болоход туслах төрөл бүрийн фитнесс дасгал болон хоолны дэглэмийн хичээл, сонирхолтой сорилтуудаас сонгон суралцах боломжтой. Хичээл бүрийг эхний 7 хоногт төлбөргүй туршиж үзэх боломжтой бөгөөд жилийн төлбөр нь 120 доллар.

Татах: 0 доллар

Оны шилдэг Apple TV тоглоом: Alto’s Odyssey

Хэрэглэгчдийн дунд маш алдартай Alto’s Adventure тоглоомын дараачийн хувилбар. Урьдын адил та снөүбоардаар уулын уруу гулгана, гэхдээ энэ удаад замд тань олон янзын саад бэрхшээл, төвөгтэй бүтэц, бартаа тулгарна. Мөн өмнөх хувилбараасаа илүү том, урт үргэлжлэх адал явдалтай болжээ.

Татах: 4,99 доллар

By | 2019-01-23T19:54:42+00:00 2019/01/25|Apple news, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Uncategorized|

Нийтлэсэн:

apple-2018-8-iphone-center-mongolia