/, Зөвлөгөө/Шинэ жилээр AirPods бэлгэнд авсан уу? Тэгвэл танд өгөх зөвлөгөө байна.

Шинэ жилээр AirPods бэлгэнд авсан уу? Тэгвэл танд өгөх зөвлөгөө байна.

Шинэ жил, төрсөн өдөр зэрэг баяраар дотны хүндээ өгөх хамгийн гоё бэлэгний нэг бол мэдээж AirPods. Тэр тусмаа iOS хэрэглэгчид бол бүр ч янзтай. Хэрвээ та тэдгээр азтай хүмүүсийн нэг болж, AirPods бэлгэнд авсан бол бид танд дараах зөвлөгөө хүргэж байна.

AirPods-тоо нэр өг

Бусад хэрэгсэлтэй холбож ашиглахын тулд та AirPods-тоо нэр өгөх хэрэгтэй. Та өөрөө нэр өгөөгүй бол автомат тохиргоогоор “(Таны нэр)’s AirPods” гэж нэрлэгдэх болно. Та AirPods-оо гээж, хаяагүй тохиолдолд ийм нэртэй байх нь асуудалгүй. Харин өвөрмөц, содон нэр өгчихвөл гээгдсэн үед эрж, олоход илүү хялбар шүү дээ. Дараах алхмын дагуу хийж, нэр өгөөрэй. AirPods-оо iOS төхөөрөмждөө холбоно.

Settings – Bluetooth тэгээд AirPods-ынхоо дэргэд байрлах “i” тэмдэг дээр дарж, өгөх нэрээ бичээрэй.

Давхар товшилтод тохиргоо хийх

Давхар товшиход Siri идэвхжихээр анхнаасаа тохируулагдсан байдаг. Гэхдээ та өөрийн хүссэн функцийг идэвхэждэг байхаар тохируулах мэдээж боломжтой.

Settings – Bluetooth гэж нэвтрээд AirPods-ын дэргэдэх “i” тэмдэг дээр дарна. AirPods-оо нэг нэгээр нь тусад нь тохируулсан ч болно. Siri, Play/Pause, Next Track, Previous track болон Off гэсэн үйлдлүүдээс сонгоорой.

Цэнэг барих хугацааг 2 дахин нэмье

AirPods тасралтгүй 5 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай. Гэхдээ Apple-аас нэг зүйлийг бидэнд хэлээгүй. Тэр бол AirPods-ыг хосоор нь ашигласан ч, дангаар нь ашигласан ч ялгаагүй 5 цаг хүртэл цэнэгээ барьдаг. Тиймээс бидэнд цэнэг барих хугацааг 2 дахин уртасгах боломж байна гэсэн үг. AirPods-оо хосоор нь биш нэг нэгээр нь ээлжилж ашиглаад нэг удаа дүүртэл цэнэглээд 10 цаг хүртэл ашиглаж болохоор байгаа биз?

Чих мэдрэгч

Энэ тохиргоо AirPods-т автоматаар тохируулагдсанд байдаг. Та AirPods-оо хоёр чихэндээ зүүсэн байх үед нэг нь мултарч унавал таны сонсож байсан зүйл автоматаар зогсож, танд мэдээ өгнө гэсэн үг. AirPods-ыг “шидтэй” гэж нэрлэх болсон шалтгаануудын нэг гэгддэг. Гэхдээ та энэ функцийг ашигламааргүй байвал дараах тохиргоог хийж болно.

Settings – Bluetooth, AirPods-ын дэргэдэх “i” тэмдэг дараад Automatic Ear Detection гэснийг идэвхгүй болго.

Цэнэгээ хянах

AirPods-ын цэнэг хэр байгааг харах хэд хэдэн арга байдаг ч зарим нь зарим онцгой нөхцөлд илүү нийцтэй байдаг. Хэрэв AirPods хосоороо хайрцгандаа байвал, iCloud-д бүртгэлтэй iOS төхөөрөмжийнхөө дэргэд хайрцгийг нь нээгээрэй. Таны iPhone, iPad-ны дэлгэц асаалттай байхад AirPods-ын цэнэгийн мэдээлэл гарч ирж, харагдах болно.

AirPods-оо дээрээ чихэндээ зүүсэн үед үндсэн дэлгэцдээ Batteries гэсэн widget нэмээд цэнэгийн мэдээллийг харах боломжтой. Үүний тулд үндсэн дэлгэцээ зүүн тийш илэхэд Widgets гарч ирнэ. Доор байрлах Edit дээр дараад Batteries цэсний дэргэдэх + товч дээр дарж, нэмнэ.

Хэрэв AirPods тус бүрийн цэнэг ялгаатай түвшинд байвал тус бүрийн цэнэгийг ялгаж заана. AirPods утсанд залгаатай болон цэнэглэж байх аль ч үед энэ арга хэрэгжинэ. … Мөн чихэвчний хайрцагны дотор байх LED заагчаас AirPods хэр цэнэгтэй байгааг гялс харах боломжтой.

Гэхдээ AirPods хосоороо хайрцгандаа байх үед харагдах бөгөөд бүтэн цэнэгтэй байвал “ногоон”, цэнэглэгдэж байх үед “улбар шар” өнгөтэй харагдана. Харин хайрцаг хоосон үед хайрцагны цэнэгийн хэмжээг заана.

Apple бус төхөөрөмжтэй холбох

Андройд зэрэг Apple-аас өөр төхөөрөмжтэй холбохын тулд хайрцгаа нээгээд ард байрлах товч дээр удаан дараарай. LED гэрэл аажмаар цагаан болох ба энэ нь AirPods холбогдох төхөөрөмжөө хайх горимд шилжлээ гэсэн үг юм. Одоо холбох төхөөрөмжийнхөө Bluetooth тохиргоонд нэвтэрч, AirPods-оо холбоорой. LED гэрэл “ногоон” өнгөтэй болсноор амжилттай холбогдсоныг заана.

By | 2019-01-23T13:15:26+00:00 2019/01/23|AirPod, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

airpods-iphone-center-mongolia