/, Загвар, дизайн/iPHONE XS-ИЙГ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН IPHONE X-ТЭЙ ХАРЬЦУУЛЦГААЯ!

iPHONE XS-ИЙГ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН IPHONE X-ТЭЙ ХАРЬЦУУЛЦГААЯ!

 

Жил бүрийн намар Apple шинэ iPhone загвараа танилцуулахад хэрэглэгчид одоо барьж буй iPhone-оо шинэчлэх үү үгүй гэдэг эргэлзээтэй нүүр тулдаг.

Энэ жилийг Apple-аас “S year” хэмээн зарлаж, цоо шинээр бус харин өмнөх жилийн загварыг нэмж, сайжруулсан iPhone Xs утсыг танилцуулсан билээ. Энэ нь iPhone хэрэглэгчдэд нэг том асуулт үлдээсэн нь “Хэрэв аваад дөнгөж 1 жил болж буй iPhone X-тэй бол түүнийгээ энэ жилийн шинэ загвараар солих шаардлага байгаа болов уу?”

Эсвэл та шинэ гар утас авахаар төлөвлөж байгаа бол үнийн хувьд арай хямд өнгөрсөн жилийн загварыг авах нь дээр үү, эсвэл энэ жилийн iPhone Xs загварыг худалдаж авсан нь дээр үү?

Хэдий 2017 ба 2018 оны iPhone гар утаснууд хоорондоо хол зөрүүтэй биш ч зарим зүйлсээр эрс ялгагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Ингээд iPhone Xs-ийн давуу талуудтай танилцацгаая.

Өнгөний сонголтоор баялаг

iPhone X-ийн хувьд өнгөрсөн жил мөнгөлөг цагаан, бараан саарал гэх 2 өнгөнийн сонголттой танилцуулагдсан.

Харин iPhone Xs энэ хоёр дээр нэмээд алтлаг өнгөтэй болсон байна.

Цоо шинэ, супер хурдан чиптэй

“Дараа үеийн хөдөлгүүр” гэж нэрлэгдээд буй A12 Bionic чип нь зөвхөн iPhone Xs-т л суурилагдсан. Гэхдээ iPhone X-тэй харьцуулъя гэвэл хурд, үзүүлэлтийг нэмж сайжруулах шаардлагатай.

Энэ нь iPhone X хэдий үйлдвэрлэгдээд 1 жил болсон ч хүчирхэг үзүүлэлттэй гар утас хэвээрээ гэдгийг илтгэж байна.

Усны хамгаалалт илүү сайжирсан

iPhone X загвар нь усанд 1 метр хүртэлх гүнд 30 минутын турш элдэв гэмтэлгүй ажиллах боломжтой бол iPhone Xs нь 1 метрээр илүү буюу 2 метрийн гүнд усыг тэсвэрлэх чадвартай бүтээгджээ.

Багтаамж нэмэгдсэн

iPhone Xs нь 64GB, 256GB, 512GB гэсэн 3 төрлийн багтаамжийн сонголттой. Харин iPhone X ердөө 2 төрөл буюу 64GB эсвэл 256GB гэсэн багтаамжтай танилцуулагдсан.

Жингээр яльгүй хүнд

iPhone Xs болон iPhone X хэмжээсийн хувьд яг адилхан. Гэхдээ хүндийн жингээр iPhone Xs нь 3 граммаар илүү буюу 177 грамм, iPhone X нь 174 граммтай байна.

Илүү хүчирхэг камертай

Дээрх хоёр загварын аль аль нь маш хүчирхэг камертай ч iPhone Xs дараах давуу талуудаар iPhone өнгөрсөн жилийн загвараас ялгарч байна:

  • Portrait буюу хөрөг зураг авах чанар илүү сайжирч, зургийн арын дэвсгэр хэсгийг хяналттай бүдгэрүүлэх эсвэл bokeh функц ашиглах
  • Бүдэг орчинд илүү тод, чанартай зураг авна
  • Илүү хурдтай хөдөлгөөн мэдрэгч, Smart HDR функц, zero shutter lag дурангийн хаалттай болсноор спортын, хөдөлгөөн зургуудыг бодит мэт авах боломжтой
  • Smart HDR функц нь олон тусдаа зурагнуудаас хамгийн чанартай гарснуудыг нь нэгтгэж, нэг фото зураг болгоно.

Видео бичлэгийн тухайд Apple энэ оны шинэ загвартаа стерео бичлэг мөн секундэд 30 хүртэл кадр зураг авах боломжийг нэмсэн.

Батарейн багтаамж том

iPhone Xs цэнэгээ барих хугацаагаар iPhone X загвараас 30 минутаар илүү болохыг Apple-аас мэдэгдсэн.

Харин iPhone X загварыг өмнөх жил танилцуулахдаа iPhone 7 загвараас 2 цагаар илүү удаан цэнэгээ барина гэж байсан юм.

Гэхдээ аль ч загвар нь байсан та цэнэгээ хурдан дуусах вий гэж санаа зоволтгүй хангалттай хугацаанд ашиглах боломжтой.

Бусдаараа адилхан

Дээрхээс бусад үзүүлэлтээрээ iPhone Xs болон iPhone X загвар тэнцүү гэж болно. Жишээ нь: утасгүй цэнэглэх боломж, OLED дэлгэц, нүүр танигч функц, гадна үзэмж, хамгийн сүүлд гарсан iOS 12 хувилбарыг татаж суулгах боломж гэх мэт.

Нэмж хэлэхэд Apple-аас iPhone Xs  загвараа худалдаанд гаргасантай холбогдуулан iPhone X загварын үйлдвэрлэлтийг зогсоосон тул та iPhone X-ийг шинээр худалдан авах боломжгүй болсон гэсэн үг юм.

By | 2018-12-03T23:44:56+00:00 2018/12/10|Apple news, Загвар, дизайн|

Нийтлэсэн:

iphone-xs-iphone-x-iphone-center-mongolia