/, iPhone Зураг, Зөвлөгөө/ГАР УТСААРАА АВСАН ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ЗУРГУУДАД ЭДГЭЭР 5 АПП ТУСЛАЖЭЭ

ГАР УТСААРАА АВСАН ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ЗУРГУУДАД ЭДГЭЭР 5 АПП ТУСЛАЖЭЭ

Үнэхээр гар утсаараа авсан гэхэд итгэмээргүй гайхалтай зургууд Instagram, Facebook-д маш олон байдаг. Гэхдээ та яаж ч хичээсэн тийм гайхамшигтай зураг авч чадахгүй байвал эдгээр апп-уудыг туршаад үзээрэй. Эдгээр апп нь iPhone утасны App store-ын Photography цэсний энэ сар буюу энэ оны 5-р сарын хамгийн эрэлттэй апп-уудаар шалгараад байна. Та ч гэсэн туршаад үзээрэй.

1. Enlight /үнэгүй/

“Enlight” бол багахан хэмжээний фото студи. Энэ апп нь зураг янзлахад туслах маш олон бас тун энгийн тохиргоонуудтайгаараа энэ сарын топ апп-д зүй ёсоор багтжээ. Хэрэв таны утас iPhone 7, iPhone 7 Plus болон түүнээс сүүлийн үеийн загварынх бол энэ апп танд бүүр ч илүү давуу талыг, нарийн өнгөний ялгаралыг бий болгож өгөх болно.

2. Kirakira+ /төлбөртэй/

Та зургандаа солонгорч, гялалзсан гэрэл нэмэхийг хүсдэг үү? Тэгвэл таны авч байгаа зургийг гэрэлтэхэд тань энэ апп яг тусална. Мөн энэ апп-аар янзалсан зураг таны утасны албумд өөрөө автоматаар хадгалагддаг гэдгийг дуулгахад таатай байна.

3. VSCO /үнэгүй/

VSCO бол мэргэжлийн өндөр түвшинд очсон Instagram-ын хувилбар юм. Энэ апп-аар өөрийн гар утсаараа өндөр чанартай, дэвшилтэт камераар зураг авах боломжтойгоос гадна яг л Instagram шиг өөрийн профайл үүсгэн авсан зургуудаа найзуудтайгаа хуваалцах боломжтой.

4. 1 Second Everyday: Video Diary /төлбөртэй/

Та өөрийн амьдралын нэг жилийн дурсамжаа нэг ведионд оруулан үзэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ апп таныг өөрийн амьдралын нэг жилийн тухай бяцхан кино хийхэд тань туслах болно. Энэ апп-ын тусламжтайгаар та өдөрт нэг секундыг л бичиж хадгалаад байхад хангалттай бөгөөд энэ нь хамгийн багадаа таны амьдралын нэг сар хамгийн ихдээ 5 жилийн талаарх бичлэг танд бүтээж өгөх болно. Мөн бичлэг хийх цагаа тохируулан сануулга үүсгэх ч боломжтой.

5. Facetune /үнэгүй/

Facetune бол өөрийн сэлфи зургаа гайхамшигтай янзлах гар утсан дээрх хялбар фотошоп юм.

By | 2018-05-30T22:53:10+00:00 2018/05/30|iPhone App, iPhone Зураг, Зөвлөгөө|

Нийтлэсэн: