/, Uncategorized/Apple компани улаан өнгийн iPhone 8, 8 Plus утсуудаа танилцууллаа

Apple компани улаан өнгийн iPhone 8, 8 Plus утсуудаа танилцууллаа

2018 оны 4-р сарын 9-нд Apple компани улаан өнгийн  iPhone 8, 8 Plus (RED) загваруудаа танилцууллаа. Өнгөрсөн жилийн энэ өдөр мөн улаан өнгийн iPhone 7, 7 Plus (RED) утсууд танилцуулагдаж байсан. Улаан өнгийн шинэ iPhone утсууд 4-р сарын 13-ний өдрөөс бусад өнгийн iPhone 8, 8 Plus-тай адил үнээр Apple-н дэлгүүрүүдэд худалдаанд гарах юм.

64GB, 256GB-н сонголттойгоор худалдаанд гарч байгаа iPhone 8, 8 Plus (RED) утсууд нь энгийн iPhone 8, 8 Plus-тай ижил үзүүлэлттэй, ижил хэмжээтэй. Цорын ганц өөр зүйл нь улаан хар өнгийг хослуулсан загвартай.

Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил хийдэг. Тэгвэл энэ удаагийн улаан өнгөтэй iPhone 8, 8 Plus утасны онцгой загварууд нь Дэлхий дахины томоохон асуудал болоод буй ДОХ өвчинтэй тэмцэх зорилготой. Өөрөөр хэлбэл шинэ загварын iPhone утсуудыг худалдан авсан хүн бүр ДОХ өвчинтэй тэмцэх үйлсэд тус дэм үзүүлж байгаа хэрэг юм.

Тэд мөн iPhone утасны улаан өнгөтэй савхин гэрийг шинээр гаргажээ. Та бүхэндээ шинэ, улаан Apple-н бүтээгдэхүүнүүдийн зургийг толилуулж байна.

Улаан iPhone утсыг худалдан авч шинэ, эрүүл ирээдүйн төлөө бодитой хувь нэмэр оруулах боломж танд ч бий. Бид тун удахгүй тус утсуудыг худалдаалж эхлэх болно.

Танилцуулга видео

By | 2018-04-12T17:04:57+00:00 2018/04/12|iPhone, iOS мэдээлэл, Uncategorized|

Нийтлэсэн:

apple-iphone-8-8-plus-iphone-center-mongolia