//iPhone-той хосуудад зориулсан АППУУД💕

iPhone-той хосуудад зориулсан АППУУД💕

Гар утас холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг гэдэг билүү. Яг энэ үгний үнэн гэдгийг батлахаар iPhone гар утастай хосууддаа дараах аппликейшнуудыг санал болгож байна.

1. Simply us

Хамтдаа өнгөрүүлэх хором мөч бүрээ төлөвлөх, бие биетэйгээ харилцах, мэдээлэл хуваалцах, тэмдэглэл хөтлөх, дурсамж бүтээхэд тань туслах аппликейшн.

2. Couple

Алс хол амьдран суугаа хосуудад энэхүү аппликейшныг санал болгож байна. Хамтдаа цагийг өнгөрүүлж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

3. Ice Break

Шинэхэн хосууд, удаан хугацаанд үерхсэн, гэрлэсэн гээд бүх төрлийн хосууд ашиглахад тохиромжтой. Хосуудын харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдэх зорилготой бие биенээсээ асуулт асуух, ярилцах, зургаа илгээх, даалгаварууд гүйцэтгэн оноо цуглуулах боломжийг бүрдүүлсэн аппликейшн.

 4. Happy Couple

Сонирхолтой асуултуудад хариулж бие биенээ хэр сайн мэддэгээ шалгаарай. Мөн энэхүү аппликейшн нь Android болон IOS үйлдлийн системтэй гар утсуудад аль алинд нь ашиглах боломжтой.

5. Between

Алс хол суугаа хайрттайгаа ашиглаарай. Хамтын дурсамжуудаа тэмдэглэх, уулзалт тэмдэглэлт өдрүүдийг төлөвлөх, харилцах боломжийг бүрдүүлсэн цогц аппликейшн.

 

By | 2018-10-02T18:56:49+00:00 2018/02/11|Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia