/, iPhone Free App, Uncategorized/Төгс сайхан галбиртай болох дасгал хөдөлгөөн хийхэд зориулсан шилдэг аппууд

Төгс сайхан галбиртай болох дасгал хөдөлгөөн хийхэд зориулсан шилдэг аппууд

Биеийн жин барих, төгс сайхан галбиртай болоход эрүүл хооллолтоос гадна дасгал хөдөлгөөн тун чиг чухал. Дасгал хийхийн хамтдаа таныг урамшуулж, сонирхолыг тань өдөөх үүрэг бүхий хэд хэдэн аппыг танилцуулж байна.

Get Fit in Only 7 Minutes <=Татах линк

Зав хүмүүсийн хувьд өдөрт 7 минут зарцуулах эдгээр дасгалуудыг хийхэд л сайхан биетэй болно гэнэ!

1000 гаруй төрлийн дасгалыг багтаасан уг апп таны биеийн бэлтгэлээс хамааран 20 үе шат бүхий мэргэжлийнхээс эхлээд эхлэн суралцагчийн түвшиний хичээлүүдтэй. Богино хугацаанд, гэхдээ үр дүнтэй хичээллэх хүн бүрт зориулсан апп.

CARROT Fit – 7 Minute Workout & Weight Tracker <=Татах линк

Инээж байгаад л эрүүл, төгс бие болгох апп гэнэ. Хэрэв дасгал, сургуулиа тогтмол хийхэд тань урамшуулах, өдөөх зүйл хэрэгтэй байгаа бол энэ аппыг ашиглаад үзээрэй. CARROT Fit-н ойлгомжтой энгийн функц, инээдтэй аваторууд, үр дүнг чинь харуулах заримдаа уур хүрмээр анимейшнууд бүгд танд таалагдана байх. Жин хасвал өгөх урамшуулал, жин нэмбэл шийтгэл шийтгэлүүд бүгд танд заавал хэрэгтэй зүйлс шүү.

Runkeeper—GPS Running Tracker <=Татах линк

Дасгал хөдөлгөөн бүрээ биеийн жинтэйгээ цаг тутам хянаж байх хүн бүрт зориулав. App Store-н хамгийн эртний аппын хувьд RunKeeper нь цаг тутам сайжруулан, төгс болсон гэхэд болно. Биеийн жин, алхалт, дугуй унах, усанд сэлэх, фитнесийн дасгал гээд л бүх хөдөлгөөн, дасгал бүрийг хянах боломжтой.

Map My Run+ by Under Armour <=Татах линк

Хаагуур гүйснээ харж байхыг хүсвэл энэ аппыг сонгоорой. Map My Run+ апп таны гүйлтийг хаагуур гүйсэнтэй нь хамт хадгалж байдаг. Гүйж эхлэхдээ аппаа ажиллуул, дуусангуутаа зогсоо. Гүйлтийн газрын зургаас гадна хэдэн каллори шатаасан, хэр зайг туулсан, хурд гэх мэт үзүүлэлтийг мөн танд харуулна.

By | 2018-01-29T17:10:12+00:00 2018/01/29|iPhone App, iPhone Free App, Uncategorized|

Нийтлэсэн: