/, Uncategorized, Зөвлөгөө/Хөдөө замд гарахдаа заавал суулгах APP

Хөдөө замд гарахдаа заавал суулгах APP

Хэрэв та хөдөө замд гарах гэж байвал дараах аппликейшнуудыг суулгаад гараарай. Таны аян замд тус болно гэдэгт итгэлтэй байна.

1) Maps.me

Үнэгүй, дээрээс нь оффлайн горимд чөлөөтэй ажиллах газрын зураг. Тус газарын зурагт Монгол орны зам харгуй, хүн ихээр зорчдог байршлуудын мэдээлэл орсон төдийгүй та байршлууд хоорондын зай болон зорчих цагаа ч тодорхойлох боломжтой.

2) PackPoint

Аяллын үед заавал авч явах зүйлсээ тэмдэглэх, хуваарь гаргах, тухайн өдрүүдийн цаг агаарийг харах, ямар зүйл хийх зэргээ энд тэмдэглээрэй.

3) Yahoo Weather

iPhone утсанд өөрийнх нь цаг агаарын аппликейшн байдаг ч хөдөө явахаар зэхэж буй танд нэмээд нэгийг суулгахад илүүдэхгүй. Зарим хүмүүс Yahoo-н цаг агаарын аппликейшныг илүү сайн ажилладаг ч гэлцдэг.

4) Livetrekker

Тус аппликейшныг ажиллуулж эхлүүлснээр таны туулах замыг тэмдэглэнэ. Туулсан замаа эргэн харах хэрэг хааяа гардаг шүү.

5) Compass

Таны утсанд суусан байдаг Compass буюу луужин аппликейшн замаа олохгүй төөрөх, зүг чигээ алдах зэрэгт тусална. Өөр нэгэн боломж нь аливаа зүйлсийн тэгш хэмийг олоход тус аппликйешн тусална.

 

Хэрэв та гадаад орон руу аялахаар зэхэж байгаа бол дараах мэдээлэл танд тусална – Аялалд гарахдаа заавал суулгах 10 аппликейшн

Та аян замдаа сайн яваарай.

By | 2018-01-24T15:32:39+00:00 2018/01/24|iPhone, iOS мэдээлэл, Uncategorized, Зөвлөгөө|

Нийтлэсэн: