/, iPhone Free App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/iPhone тань удаад байна уу? Батерейг нь шалгах арга!

iPhone тань удаад байна уу? Батерейг нь шалгах арга!

Хуучирч муудсан батерей iPhone-г удаашруулдаг талаар сүүлийн үед маш их мэдээлэл цацагдаж байна. Тэгэхээр iPhone-нхоо батерейг нэг шалгаад авахад гэмгүй байх шүү. Үүний тулд үнэгүй апп болох coconutBattery аппыг ашиглахад болно. Энэхүү апп утасны батерей чинь шинэ байх үетэйгээ харьцуулахад хэр муудсаныг хэлээд өгнө.

CoconutBattery

CoconutBattery хэмээх энэхүү апп Mac компьютерын апп бөгөөд нэг үйлдэл хийдэг нь Mac болон түүнтэй холбосон iтөхөөрөмжийн батерейг хэр байгааг нь шалгадаг. Уг аппыг ашиглахын тулд iPhone-оо Mac-тайгаа холбо. Мэдээж утаснхаа дэлгэц дээр гарч ирэх уг компьютерыг итгэж холбох уу гэсэн асуултыг зөвшөөрөх ёстой шүү. Холбогдсон хойно дараах цонх гарч ирнэ.

Энд хэд хэдэн хэрэгтэй мэдээлэл харагдаж байгаа. Эхний хэсэг нь холбосон iPhone-н талаарх ерөнхий мэдээлэл. Хэзээ үйлдвэрлэгдсэн, iOS хувилбар, төхөөрөмжийн загвар, хэр багтаамж ашиглагдаж байгаа гэх мэт.Serial number, хэдэн өдөр ашиглагдаж байгаа, ямар цэнэглэж холбосон байгаа гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээлэл харах бол Device details… товч дээр дарж болно. Доод хэсэг нь бидний сонирхож буй мэдээлэл: батерейн талаарх мэдээлэл. Батерей хэр цэнэгтэй (current charge) байгаа болон нийт батерей хүчин чадлын (full charge capacity) талаарх мэдээлэл бий.

Шинэ ба Хуучин

Харин доор нь “design capacity буюу анхны хүчин чадал” болон одоогийн хүчин чадал (current capacity) харьцааг харуулсан график бий. Яг энэ график таны утас анх үйлдвэрээс гарахдаа хэр цэнэг авдаг байсан болон одоо түүний хэдэн хувийг авч чадаж байна гэдгийг харуулдаг. Тэгэхээр хэрэглэх явцад батерей тан хэр муудсаныг харуулнаа гэсэн үг.

Түүнчлэн хэрэглэх явцад хэдэн удаа цэнэглэснийг (charge cycles) харах боломжтой.

Mac компьютерын батерейг шалгаж болно

Уг Mac компьютерын тань батерейг ч мөн адил шалгаад өгдөг. Түүнээс гадна coconutBattery Plus хэмээх төлбөртэй хувилбар нь заавал утсаар холбохгүйгээр iPhone-ныхаа батерейг утасгүйгээр шалгаад өгдөг гэнэ.

Эцэст нь хэлэхэд утасныхаа батерейг шалгаад бүүр муутгахгүй байх талаар арга хэмжээ авах хэрэгтэй шүү.

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia