/, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/ШИНЭ APPLE ID-Г IPHONE ЭСВЭЛ IPAD ДЭЭРЭЭ ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

ШИНЭ APPLE ID-Г IPHONE ЭСВЭЛ IPAD ДЭЭРЭЭ ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?

Та Apple ID-тай юу? App Store-с аппликейшн худалдан авах, iTunes Store-с дуу татаж авах, iCloud ашиглах гээд алхам бүрт тань Apple ID хэрэг болдог. Нэг үгээр Apple ID таны Apple-н үйлчилгээг авах түлхүүр нь юм.

Шинээр Apple ID-г хэрхэн iPhone, iPad дээрээсээ үүсгэх вэ?

— 1 —

Settings > iTunes & App Store.

— 2 —

Create New Apple ID цэс дээр дар.

— 3 —

Улсаа сонгоод Next товчыг дар.

— 4 —

Дараагийн цонхонд Apple бодлого, нөхцөл гарч ирэх ба Agree товч дээр дар.

— 5—

Формыг нөхөөд Next товч дээр дар. Таны оруулсан и-мэйл хаяг таны Apple ID болно. Баталгаажуулах асуултууд болон “rescue” и-мэйл хаяг мөн нөхөх хэрэгтэй болно. Бидний хувьд “rescue” и-мэйл хаягийг заавал нөхөхийг зөвлөж байна.

— 6 —

Хэрэв та өмнө нь Apple ID-тай байсан бол таны и-мэйл хаяг ашиглагдаж байна гэсэн мэдээлэл гарч ирнэ. Ийм тохиолдолд Continue товч дээр даран Use Existing Account товч дараад үргэлжлүүлээрэй.

— 7 —

Одоо банкны картын мэдээллээ оруулан Done товч дээр дараарай. Та худалдан авах үйлдэл хийхгүй бол картнаас төлбөр хасагдахгүй. Хэрэв та картын мэдээлэл оруулахгүй гэж үзвэл None гэсэн сонголтыг хийж болно.

—8—

И-мэйл хаягаа баталгаажуулах. Таны и-мэйл хаягаар Apple-с баталгаажуулах имэйл илгээсэн байх бөгөөд баталгаажуулах товчыг даран хаягаа баталгаажуулаарай.

By | 2017-12-19T10:07:14+00:00 2017/12/19|Apple ID, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн: