/, Зөвлөгөө/Утсаа усанд унагаасан эсвэл норгочихлоо. Одоо яах ёстой вэ?

Утсаа усанд унагаасан эсвэл норгочихлоо. Одоо яах ёстой вэ?

Усанд утсаа унагачихлаа одоо яанаа!!!

  1. Аль болох хурдан уснаас авна. Усанд хэдий хэр бага хүрэлцсэн байна төдий чинээ гэмтэх эрсдэл нь багасна.
  2. Хэрвээ салдаг батерейтай бол шууд салга, утсаа унтраах гэж цаг үрсний хэрэггүй. Утсаа задалсан хэвээр нь байлгана. Хэрвээ батерей нь салдаггүй бол утсаа яаралтай унтраана. Ингэснээр утсаа гацахаас хамгаалж өгнө.
  3. Хэрвээ утас нь гэртэй бол гэрийг яаралтай салгаж утсаа хатаах арга хэмжээ авна.
  4. Сим карт, SD карт зэргийг авна. Агаарын солилцоог хангаж чийгийг хурдан гаргана.
  5. Усанд унасан утсыг хуурай тэгш гадаргуу дээр байрлуулна, гадна талыг нь цаасаар зөөлөн арчина.
  6. Цаасан алчууранд ороогоод будаатай гялгар уутанд 2 өдөр байлгаарай. Будаа нь чийг сайн шингээдэг учраас норсон гар утсыг аврах боломжтой. Харин цаасан алчуур нь будааны хогийг утсанд орохоос хамгаална.

Утсанд ус орсон бол юу хийхийг хориглох вэ?

  • Утсаа асаах гэж оролдох: микро схемээр цахилгаан гүйх үед утас гэмтэж болно.
  • Норсон цахилгаан хэрэгслийг тогонд залгаж огт болохгүй – мөн дээрх шалтгааны улмаас. 48 цаг хүлээ, харин дараа нь л асаах оролдлого хийнэ.
  • Шаардлагагүй бол хөдөлгөх хэрэггүй, элдэв товчлуур дээр бүү дар, бүү үлээ: утсаар улам л их ус тарна.
  • Хатаахын тулд сэнс зэрэг бүү ашиглах, халуун агаар утсыг гэмтээнэ.
  • Хатсан ч гэсэн асахгүй эсвэл бүрэн ажиллахгүй байвал мэргэжлийн засварчнаар засуулахаас өөр аргагүй болжээ. Засварчин цэвэрлэгээ хийж гэмтсэн эд ангийг сольж өгөх байх.
By | 2017-12-18T16:23:41+00:00 2017/12/18|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн: