/, Зөвлөгөө/УДААД БАЙГАА IPHONE-Г 5 МИНУТЫН ДОТОР ХЭРХЭН ХУРДЛУУЛАХ ВЭ?

УДААД БАЙГАА IPHONE-Г 5 МИНУТЫН ДОТОР ХЭРХЭН ХУРДЛУУЛАХ ВЭ?

iPhone зах зээл дээрх хамгийн хурдтай бас гацалтгүй ажиллагаатай утасны нэгд зүй ёсоор тооцогддог. Гэхдээ л жил бүр шинээр цоо шинэ өндөр үзүүлэлттэй загварууд гарч байгаа үед хуучин загварууд гацаж, удалгүй яах вэ? Мэдээж хуучин загваруудын хувьд техник үзүүлэлт шинээр гарч байгаа загваруудаа гүйцэхгүй л байх гэхдээ л удаад байгаа үед нь засах боломжууд байсаар байдаг. Ингээд удаад байгаа iPhone-оо хэрхэн хурдлуулах вэ?

User Interface (UI)-г нь сайжруул

iOS үйлдлийн системийн interface хамгийн эвтэйхэн бас гацалтгүй ажиллагаатай нь. Гэсэн хэдий ч илүү сайн ажиллагаатай болгох аргууд бас байна. Үүний тулд iPhone-хоо Settings-General-Accessibility гэсэн сонголт хийн “Reduce Motion” гэсэн функцыг идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр iPhone тань шаардлагагүй эффектүүдийг ашиглахгүй болдог. Энэ нь хурданд нөлөөлөх нь бий.

Хэрэггүй файл, аппыг устга

Гар утсанд дээр чөлөөтэй зай утасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь утасны санах ой дүүрсэн үед хурд эрс буурдаг. Тиймээс утсан дээрээ сул зай гаргахын тулд шаардлагагүй хэрэглэгддэггүй файл, аппуудыг устгах нь зүйтэй.

Аппуудыг байнга шинэ мэдээлэл шалгахыг нь зогсоо

Мөн гар утсан дээр ирдэг анхааруулга-notification нь утсыг тогтмол хугацаанд ажиллуулж, шинэ мэдээлэл ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй болгодог. Энэ нь мөн л санах ойг дүүргэх аюултай.

Апплийкешнуудын Cache-г устгах

Аппликейшнуудыг түр хадгалсан мэдээлэл-cache-г утсгах нь  iPhone-н тань хурдыг нэмэгдүүлэх тун үр дүнтэй арга шүү. Мөн утсан дээр сул багтаамжыг ч нэмэгдүүлнэ. Үүний тулд iPhone дээрээ зориулалтын апп суулгах нь зүйтэй. Жишээ нь Battery Doctor (ҮНЭГҮЙ) хэмээх апп утсыг тань хурдлуулах хэрэгтэй апп.

Хуучин мэссэжүүдээ устга

Хуучин мэссэжүүдээ устгах нь мөн л утсаа хурдлуулах хэрэгтэй арга. Хэдийгээр 1 мэссэж тийм их ачаалал утсанд өгөхгүй ч урт хугацаанд маш олон тооны мэссэж хуримтлагдснаар утсанд тодорхой ачаалал өгөх болдог. Тиймээс хуучин мэссэжүүдээ устга.

Эдгээр аргууд нь таны iPhone-н ачааллыг багасган ажиллах хурдыг нь нэмэгдүүлдэг. Мэдээж нэг нэгээрээ тийм ч эрс мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байж болох ч бүгдийг хамтад нь хэрэгжүүлснээр утсыг нь тань тодорхой хэмжээгээр хурдлуулах болно шүү.

By | 2017-12-18T10:39:07+00:00 2017/12/18|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн: