/, iPhone Free App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/Аялалд гарахдаа заавал суулгах 10 аппликейшн

Аялалд гарахдаа заавал суулгах 10 аппликейшн

Гадны улсуудаар аялж зугаалахаар төлөвлөж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй 10 аппликейшныг танилцуулж байна.

1. Airbnb

Хэдхэн жилийн өмнө гадны улсаар аялж яваа, ажлаар яваа хэн бүхэнд буудаллах, хоноглох газар олно гэдэг төвөгтэй асуудал байсан. Airbnb энэ асуудлыг маш хялбараар шийдсэн. Та зочид буудал, дэн буудал, тэр ч бүү хэл айлд ч мөнгө төлөөд хоноглох боломжтой. Мөн дээрээс нь та Airbnb-с аяллын маршрут, очсон газраа хөгжилтэй өнгөрүүлэх хөтөлбөрүүд, байрлах боломжтой, зочлох гоё газруудын мэдээлэл, зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэл, санал шүүмжийг ч авах боломжтой.

2. App in the Air

Аяллын бүхий л нислэгийн маршрутаа төлөвлөх, боломжит нслэгүүдийг харах, нислэгийн цагийн хуваарийн болон бусад өөрчлөлтийг цаг алдалгүй танд хүргэхээс гадна, нислэгийн үед, мөн онгоцны буудал дээр анхаарах ёстой зүйлс, үнэтэй зөвлөгөөнүүдийг ч танд өгнө.

3. Booking.com

Дэлхийн хамгийн алдартай зочид буудлын өрөө захиалгын сайт. Дэлхий дээрх 1 сая гаруй зочид буудал, амьдрах байрууд тус аппликейшнд бүртгэлтэй байдаг. Дан ганц хоноглох байр захиалах бус аялж яваа хотынхоо газрын зургийг интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч ашиглах боломжтой.

4. XE Currency

Аялагчдад тулгардаг нэг асуудал бол валютын асуудал. Өөр оронд очоод валютаа тухайн өдрийн ханшаас бага үнээр солиулах, тооцоолоогүй валютын өсөлтөөс болж төлөвлөсөн мөнгө хүрэхгүй болох гээд цөөнгүй эрсдлүүд тулгардаг. Тэгвэл та тус аппликейшнийг ашигласнаар бүх валютийн ханшийн өөрчлөлтийг цаг алдалгүй утсаараа авах боломжтой. Мөн интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч мэдээлэл харах байдлаар ашиглах боломжтой.

5. British Airways

Хэрэв та аяллын маршрутдаа British Airways компаниар үйлчлүүлэх нь тодорхой байвал та тус аппликейшныг суулган ашиглаарай. Тус аппликейшнаар нислэгийн тасалбар захиалах, суудлаа сонгох, нэвтрэх зөвшөөрлөө цахимаар авах гээд маш олон ажлыг утсаараа амжуулах боломжтой.

6. Cleartrip

Энэтхэг болон Арабын Нэгдсэн Эмират улсаар аялах хүмүүст тохиромжтой нэгэн аппликейшн бол яахын аргагүй Cleartrip. Тус аппликейшнаар нислэгийн тасалбар, буудлын өрөө, галт тэрэгний тасалбар зэргийг захиалах боломжтойгоос гадна дээр дурдсан орнуудын үзвэр үйлчилгээ, дурсгалт газрууд, цагийг хөгжилтэй өнгөрөөх мянга мянган боломжууд гээд маш олон мэдээллийг авах боломжтой.

7. Citymapper

Ашиглахад маш хялбар тус аппликейшн нь хотууд руу зорчих боломжууд, мөн хотуудын газрын зураг тухайн бүсэд байрлах үйлчилгээний газрууд, тухайн байршилд хэрхэн очих, хэдий хэр хугацаа зарцуулах гээд маш олон мэдээллийг танд өгч чадна. Маш олон хотуудын мэдээллийг агуулсан тус аппликейшныг та интернетийн сүлжээнд холбогдоогүй үедээ ч ашиглах боломжтой.

8. iTranslate

Аялалд тань хэлний бэрхшээл тулгарна гэж санаа зовох хэрэггүй. iTranslate нь таны хэлснийг өөр хэл рүү орчуулах, танд хэлсэн өөр хэл дээрх мэдээллийг танд орчуулан хүргэх боломжтой. Тус аппликейшн н         ь 90 өөр хэлийг агуулжээ.

9. Duolingo

Шинээр хэл сурах хүсэлтэй хүмүүст маш хялбар аргаар хэл сурах боломжийг олгох Duolingo. Тус аппликейшн нь 23 хэлийг агуулсан. Дасгал ажлууд, харицлан яриа, текстээр харилцах, жижиг шалгалт гээд таныг уйдаалгүй, маш сонирхолтой, хялбар аргаар гадаад хэлийг заах болно.

10. Guides by Lonely Planet

100 хотын мэдээллийг агуулсан аяллын хөтөч тус аппликейшнд хотуудын газрын зураг, үйлчилгээний газрууд, хөгжилтэй зугаатай өнгөрөөх газрууд, алдартай барилга үзвэрүүдийн танилцуулга мэдээллүүд агуулагджээ.

Та дээрх аппликейшнуудын нэр дээр нь дарж татаарай.

Эх сурвалж: techradar

 

Нийтлэсэн:

10-iphone-center-mongolia