//Facebook хаягаа хэрхэн хамгаалах вэ?

Facebook хаягаа хэрхэн хамгаалах вэ?

Сүүлийн үед хүмүүсийн Фэйсбүүк хаяг руу өөр этгээд нууцаар нэвтрэн залилан хийх явдал цөөнгүй тулгарах болжээ. Тэдгээр хүмүүс хохирогчдыг өөр хаягт хандуулан түүнээсээ авсан мэдээллийн дагуу хаягт нь нэвтэрдэг талаар зарим мэдээлэлд дурдагджээ. Иймд та бусдаас ирсэн тодорхой бус цахим хаягт хандахгүй байхыг анхаарахын зэрэгцээ дараах зөвлөмжийн дагуу Фэйсбүүк хаягаа хамгаалаарай.

Та Фэйсбүүк хаягтаа нэвтрэн Settings > Security and Login хэсэгт хандаарай.

Энэ хэсгээс та өөрийн хаягаа нэвтэрсэн төхөөрөмжүүд болох гар утас, таблет,  компьютеруудыг харах боломжтой. Таны сайн мэдэхгүй төхөөрөмжүүд байвал арын 3 цэг дээр даран Log out хийх, мөн бүх төхөөрөмжүүдийг гаргах Log Out Of All Sessions сонголтыг сонгох боломжтой. Үүнийг ашигласнаар таны одоо ашиглаж буй төхөөрөмж ч гарах магадлалтайг анхаарна уу.

Хэрэв та хуучин нууц үгээ хэн нэгэнд санаандгүй мэдэгдсэн, эсвэл хангалттай сайн нууцлалтай нууц үг биш гэж үзвэл Change Password даран Нууц үгээ солиорой.

Get alerts about unrecognized logins руу нэвтрэн Notifications эсвэл Email-ийг сонгосноор таны хаягт нэвтрэх амжилттай оролдлогууд бүрд танд мэдэгдэл ирэх болно. Гэхдээ энэ нь таны хаяг руу хандах хэн нэгнээс хангалттай хамгаалж чадахгүй.

Use two-factor authentication руу орон хамгийн дээд талд байрлах Two-factor authentication-ыг идэвхжүүлснээр таны хаягт нэвтрэх амжилттай оролдлогууд бүрд бүртгэлтэй гар утсанд код ирэх ба тус кодыг оруулан хаягтаа нэвтрэх боломжтой. Та энэхүү тохиргоог идэвхжүүлэхийн өмнө бүртгэлтэй утасны дугаараа одоогийн барьж буй дугаар тань зөв эсэхийг шалгах нь зүйтэй.

Нэмж анхааруулахад та Security and Login хэсгийн хамгаалалтаа сайжруулах боломжуудыг ашиглахдаа маш болгоомжтой байх нь зүйтэй. Зарим нэг зүйлсийг л буруу хийх, санаандгүй буруу оруулснаар таны хаяг түгжигдэх магадлалтай.

Хамгийн сүүлийн сонголт болох Choose 3 to 5 friends to contact if you get locked out буюу хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон үед холбогдох 3-5 найзаа яг одоо сонгон оруулаарай. Хэрэв таны хаяг түгжигдэх эсвэл нэвтрэх боломжгүй болоход тэдгээр найзууд тань тус болно.

Дээрх зааврууд iPhone утсан дээр хэрхэн харагдахыг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.

 

iPhone гар утас хэрэглэгчдэд зориулан бэлтгэсэн хамгийн өндөр үзэлттэй видео зөвлөгөө заавруудыг эндээс…

Та манай iPhone Center Mongolia фэйсбүүк хуудсыг даган сонирхолтой мэдээ мэдээлэл, зөвлөгөөг тогтмол аваарай.

By | 2017-11-21T14:27:54+00:00 2017/11/21|Uncategorized|

Нийтлэсэн:

facebook-iphone-center-mongolia