//iPhone-той хүн бүрийн тэр бүр мэддэггүй 10 зүйл

iPhone-той хүн бүрийн тэр бүр мэддэггүй 10 зүйл

iPhone утастай хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой 10 зүйлийг танд хүргэж байна. Тус зүйлсийг мэдснээр таны зарим хэрэглээг илүү хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.

1. Дата ашиглах эсэхийг тохируулах

Таны дата хурдан дуусах эсвэл нэг л мэдэхэд их хэмжээний нэгж гүйчихсэн байдаг уу? Тийм бол дараах аргыг хэрэглээд үзээрэй.

Settings > Cellular > Cellular data-г идэвхтэй байлгах ба доор байрлах Cellular data хэсгээс Дата ашиглах аппликейшнуудыг л идэвхтэй байлган бусдыг идэвхгүй болгоорой. Тэгснээр та дата хэрэглээгээ хэмнэж чадна.

2. Панорама зураг авах чиглэлийг өөрчлөх

Панорама зураг авахдаа та баруун гар тийш эсвэл зүүн гар тийш авах боломжтой. Үүний тулд та зураг авах мөрөн дээр 1 дарахад л хангалттай.

3. Утсаар ярих боломжгүй үед хариу өгөх текстийг өөрчлөх

Утсаар ярих боломжгүй үед залгасан хүмүүс рүү хадгалагдсан текстүүдээс сонгон илгээх эсвэл шинэ мессеж бичих боломжтой байдаг. Мөн та хариу өгөх текстээ өөрийн хүссэнээр өөрчлөх боломж ч бий. Та Settings > Phone > Respond With Text рүү орон өөрийн хүссэнээр текстийг өөрчлөх боломжтой.

4. Жижиг цэвэрлэгээ хийх

Таны утас бага зэрэг гацаад байгаа мэт санагддаг л биз дээ? Өмнө нь ашиглаж байсан аппликейшнууд таны утсанд ачаалал өгөн бага зэрэг гацах тохиолдол байдаг. Үүнийг та маш хялбараар зогсоон утсаа хэвийн ажиллуулах боломжтой. Үүний тулд та Утас түгжих товч дээр удаан дарах ба унтраах цонх гарч ирмэгц Home товчин дээр дэлгэц солигдтол дараарай. Энэ үйлдэл нь таны утсыг хэвийн ажиллахад туслах болно.

5. Safari дээрх цонхнуудаа бүгдийг 1 зэрэг хаах

Safari ашиглан веб сайтууд руу хандсаар 1 мэдэхэд маш олон цонх үүсгэсэн байдаг. Магадгүй энэ ч бас таны утсанд жижиг гацалт үүсгэх шалтгаан болно. Тэдгээр цонхуудаа 1 товч дараад л бүгдийг хаах боломжтой. Safari дотор баруун доод буланд байрлах Tabs дээр удаан дарахад танд тус цонхыг хаах, бүх цонхыг хаах, шинэ цонх нээх зэрэг сонголтууд гарч ирнэ.

6. Хүссэн эможигоо хурдан бичих

Заримдаа эможи гаргаж ирэхэд төвөгтэй санагддаг л биз дээ. Өөрийн их ашигладаг эможиг текстээр орлуулан хадгалаад, тус текстээ бичин эможигоо хурдан бичих боломжтой. Үүний тулд та Settings > General > Keyboard > Text Replacement-рүү орон эможи болон юу гэж бичихэд гарч ирхийг тохируулаарай.

7. Тооны машины боломжууд

Тооны машин дээр 1 оронг арилгах хэцүү байдаг. С товчыг дарснаар бүх орон арилдаг. Тэгвэл та бичсэн тоон дээрээ аль нэг тийш хуруугаа хөдөлгөхөд хамгийн арын орон арилах болно. Мөн та утсаа хөндлөн болгоход тооны машины илүү олон боломжууд гарч ирэх болно.

8. Зураг авахдаа фокус болон гэрлийг тааруулаад түгжих боломж

Олон зураг авахдаа дахин дахин фокус гэрлийг нь тааруулах шаардлагагүй. Гэрлээ тааруулаад фокуслах газраа удаан дарахад дараах зурагны адил AE/AF LOCK гэсэн текст гарна. Тус текст нь таны тааруулсан фокус гэрлийг тааруулан түгжсэн гэсэн үг. Олон зураг авахдаа үүнийг ашиглаарай.

9. Compass буюу луужин аппликейшнийн гайхалтай боломж

Та тус аппликейшнийг луужингаас өөр зүйлд ашиглаж болно. Тэр нь тэгш налууг хэмжинэ. Жишээ нь та ханан дээрээ зураг тогтоохдоо үүнийг ашиглах боломжтой. Гаргаж ирэхдээ луужинтай цонхноос баруун гар талын цонх руу шилжих буюу хуруугаа зүүн гар тийш хөдөлгөхөд л хангалттай.

10. Мессежийн цагийг харах боломжтой

Бичсэн болон ирсэн мессежийн яг хэдэн цагт ирсэн болон илгээснийг мессежийнхээ дэлгэцнээс хуруугаа зүүн гар тийш хөдөлгөөд харах боломжтой.

By | 2017-11-09T16:20:53+00:00 2017/11/09|Uncategorized|

Нийтлэсэн: