/, iPhone, iOS мэдээлэл, Uncategorized, Зөвлөгөө/iOS 11-н хүн бүрт таалагдах 13 функц

iOS 11-н хүн бүрт таалагдах 13 функц

Apple-н iPhone, iPad-н цоо шинэ үйлдлийн систем болох iOS 11 энэ намар нийтэд хүрнэ. Apple энэ үйлдлийн системээ “iPhone-н тэсрэлттэй үсрэлт” гэж нэрлэсэн нь учиртай.

Ингээд энэхүү үйлдлийн системийн хүн бүрт таалагдах 13 функцыг танилцуулж байна:

1. Live Photos эрс сайжирна.


Live photos-г GIF-хөдөлгөөнт зураг болгон хадгалах боломжтой, тэр ч байтугай ухраах, буцааж ч болно. Түүнчлэн аль кадр нь үндсэн зураг байхыг нь сонгосон ч болно.

2. Утсан дээрээ илүү олон зураг, бичлэг хадгалах боломжтой болно.


Apple iOS 11 үйлдлийн системдээ файл хадгалах форматын өөрчлөлт хийж байгаа учир илүү олон зураг, бичлэг хадгалах боломжтой болж байгаа гэнэ. Apple-нхаар өмнөх үйлдлийн системтэй харьцуулбал 2 дахин олон зураг, бичлэг хадгалах болно гэнэ.

3. App Store цоо шинэ дүр төрхтэй болно.

Apple App Store-нхоо дүр төрхийг цэмцгэр болгохоос гадна зохион байгуулалтыг нь ч өөрчлөж байгаа гэнэ. Хүн бүрт зориулсан онцгой апп, тоглоомыг танилцуулах “Today” гэсэн цэс бас нэмэгдэх гэнэ.

Тоглоомын хувьд Apple тусад нь цэс гаргаж шинэ, эрэлттэй тоглоом хайхад хялбар болгохоор шийджээ.

4. Messages аппаа цэгцлэнэ.


Apple Messages аппдаа стикер, эможи, GIF гэх мэт маш олон товчнууд нэмсэн нь нэг л тийм ашиглахад хялбар биш ойлгомжгүй болсон мэт. Харин шинэ үйлдлийн системдээ Apple эдгээрийг цэгцлэн хялбаршуулах юм байна.

5. Siri илүү хүнлэг дуутай болж, орчуулга ч хийдэг болно.


Apple-нхаар Siri илүү өндөр түвшинд ажиллах бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан, machine learning технологийг ашигласнаар гарч байгаа дэвшил гэнэ. Түүнээс гадна Siri робот шиг гэхээсээ хүн шиг дуугардаг ч болох юм байна. Түүнчлэн Apple бас нэгэн шинэлэг функцыг туршиж байгаа нь орчуулга гэнэ. Жишээ нь та Хятад эсвэл Итали хэлээр ямар нэг зүйл хэлэхийг Siri-д тушаавал таны өмнөөс гадаад хэлээр ярих гэнэ.

6. iPhone keyboard мөн ухаалаг болно.


Google Now-н нэрийн хуудас болсон функц одоо л iOS-т орж ирэх гэнэ. iOS 11-д та ямар нэг юм бичвэл танд хамгийн сүүлд гар утсан дээрээ харсан үгийг санал болгох гэнэ. Жишээ нь найз тань нэгэн рестораны нэрийг мэссэжээр илгээсэн бол таны дараагийн хайлт нь уг рестораны нэр байх болно гэж iPhone keyboard үзэх юм байна.

7. Control Center-г удирдах боломжтой.


2013 онд iOS 7-д нэмэгдсэн хамгийн хэрэгтэй функц нь Control Center байсан болов уу. Харин одоо энд юу байхыг та өөрөө шийддэг болох нь.

8. Notification-ууд энгийн болно.


iOS 11-д бүх notification-үүд нэг дор харагдах болно. Одоо эдгээр нь сүүлийн, таны хараагүй гэсэн тусдаа цэстэй байдаг.

9. Таны амийг аврах функц.


Жолоо барьж байхдаа утас ашиглах нь амь насанд ч аюултай ажил. Apple-н нэгэн шинэ санаачлага нь Do Not Disturb mode-г идэвхжүүлсэн тохиолдолд жолоо барьж байхад ямар нэг дуудлага, мэссэж болон бусад аппын notification-г идэвхгүй болгодог. Тэр ч байтугай залгасан хүнд таныг жолоо барьж байна, дахин залгахгүй байхыг хүсье” гэсэн хариу өгдөг.

Санал болгох нийтлэл: IPHONE ДЭЭРЭЭ ДУУ ТАТАЖ АВАХАД ХЭРЭГТЭЙ ШИЛДЭГ 3 АПП

10. Apple Maps илүү сайжирсан.


Apple дэлхийн олон орны нисэх буудал, дэлгүүрийн доторх зураглалын Maps апп дээрээ нэмж байгаа гэнэ.

11. Шинэ iPhone тохируулах нь илүү хялбар болно.


Хэрэв шинэ iPhone авсан бол хуучин утсаа ойрхон барьхад л таны бүхий л тохиргоог шууд шинэ утсанд чинь хуулах гэнэ. Амархан байгаа биз?

12. Дууны тохиргооны цонхыг алга болгосон.


iPhone-нхоо дууг өөрчлөхөд гарч ирдэг дээрх шиг цонх одоо iOS 11-т доор харагдаж байгаа шиг л болох юм байна:

13. Wi-Fi  нууц кодыг бусадтай хуваалбах амархан.


Wi-Fi нууц үгээ цаасан дээр бичдэг үе өнгөрсөн. iOS 11-т хэрэв хэн нэгэнд Wi-Fi нууц үг хэрэгтэй болсон бол утсаа түүнийхтэй хамт барьхад л нууц үгээ шилжүүлдэг болно.

Нийтлэсэн: