//ЗУРАГ БОЛОН АППЛИКЕЙШНЭЭ УСТГАЛГҮЙГЭЭР IPHONE БОЛОН IPAD – НДАА ХЭРХЭН ЗАЙ ГАРГАХ ВЭ?

ЗУРАГ БОЛОН АППЛИКЕЙШНЭЭ УСТГАЛГҮЙГЭЭР IPHONE БОЛОН IPAD – НДАА ХЭРХЭН ЗАЙ ГАРГАХ ВЭ?

Хэрэв та 16Gb багтаамжтай iPhone барьдаг бол гардаг хамгийн гол асуудал нь багтаамж дүүрэх байх шүү. Харин хэрэгтэй зураг, бичлэгээ устгахгүйгээр сул зай гаргах хялбар арга юу байна?

Бусад хэрэггүй дата, мэдээлэлээс зай гаргах.

Хэрэв та ямар дата хэмээн гайхаж байгаа бол нууц агуулах, нэвтрэн орох нэр санах, вэб хөтөчийн түүх гэх мэт жижиг санах ойнууд юм. Бидний хэрэглэж байгаа аппликейшн бүр агуулахад хэрэггүй зүйлсийг бөөгнүүлсээр байдаг. Энэ бүхэн овоорсоор таны төхөөрөмж асуудалтай болдог. За ингээд аппликейшн болон бусад мэдээллийн санах ойд хэр их зүйл байдагийг харцгаая.

  • Алхам 1. Settings > General гэж ороорой.
  • Алхам 2. Storage & iCloud Usage гэсэн дээр дараад Manage Storage – г сонгосноор та утсан дээрх аппликейшнүүдийн жагсаалт болон багтаамжийг харах болно.

Тэднээс Facebook ч юмуу аль нэгэн дээр нь дараарай. Та түүний үндсэн хэмжээ болон багтаамжийн хэмжээг харах болно. Таны харж байгаа хэмжээ бол үндсэн багтаамж боловч таны утсан дээр үүнээс хамаагүй их зай эзэлсэн байгаа биз. Үүнийг зайчлах хэрэгтэй.

ҮҮНИЙ ТУЛД:

  • Алхам 1. Хамгийн түрүүнд утсаа анхны байдалд нь оруулах хэрэгтэй.
  • Алхам 2. Үүний тулд Reset хийх хэрэгтэй. Settings > General > Reset > Erase All Contents and Settings.
  • Алхам 3. Эцэст нь утсаа Mac болон ямар нэгэн компьютерт холбон шинэчлэн сэргээх хэрэгтэй. Ингээд л боллоо. Ганц удаа ингэж чөлөөлөөд болчихгүйг анхаараарай, үе үе утсандаа цэвэрлэгээ хийх нь таны утасны эдэлгээг уртасгах болно.

Таны дагаж мөрдвөл зохих өөр нэг чухал зөвлөгөө. Нээх олон үйлдэл шаардаад байхгүй маш өндөр үр дүнтэй нэг арга бас байгаа. Эдгээрийг мөрдсөнөөр таны утас хог новшоор дүүрээд байхгүй. Safari History болон Website Data – г цэвэрлэх Safari нь бидний хайлт хийсэн болгоныг хадгалж байдаг. Тиймээс та цаг тутамд цэвэрлэж байх хэрэгтэй. Settings > Safari > Clear History and Website Data.

Зургийг давхар хадгалах хэрэггүй.

Хэрэв та утасныхаа зураг авах гормыг HDR дээр тавьсан байгаа бол таны дарсан зураг автоматаар давхар хадгалагддаг. Нэг HDR хувилбар, нөгөө нь энгийн. Нэгэнт л танд энгийн хувилбар нь хэрэггүйгээс хойш дараах тохиргоог хийгээрэй.

  • Алхам 1. Settings > Photos & Camera гэж орно.
  • Алхам 2. Доош нь гүйлгээд Keep Normal Photo дээр даран тохиргоог унтраана.

Мессежүүдээ хэзээ ч битгий хадгал.

Мессежийг тогтмол устгах нь ер нь дээр. Үүний тохиргоо нь ч хялбар байдаг.

  • Алхам 1. Settings > Messages гэж ороод.
  • Алхам 2. Доош нь гүйлгээд Keep Message гэж дараад.
  • Алхам 3. 30 өдөр гэснийг сонгоорой.

Offline Data буюу сүлжээнд холбогдоогүй мэдээллийг устгах.

Дараа нь унших шаардлагагүй гэж байгаа бол Offline Data – г утсгах нь зүйтэй. Offline Data – г нийтэд нь устгах.

  • Алхам 1. Settings > General.
  • Алхам 2. Storage & iCloud Usage дээр дараад Manage Storage – г сонго.
  • Алхам 3. Дараа нь Safari – г сонгон баруун дээд буланд байрлах Edit дээр дарна.
  • Алхам 4. Offline Reading List –ын ард байрлах Delete гэсэн улаан товчин дээр дарсаны дараа баруун дээр байрлах Done дээр дарна.

Offline Data – г нэг бүрчлэн устгах.

Хэрэв та Offline Data – г бөөнөөр нь нэг удаа устгахыг хүсэхгүй байгаа бол нэг бүрчлэн устгаж бас болно. Үүний тулд утасныхаа Safari руу ороод дэлгэцний доор байрлах дэлгээтэй номны зурган дээр дарахаар Reading list буюу нүдний шилтэй хэсэг сонгогдсон байна. Та устгах мэдээллээ баруунаас зүүн тийш татсанаар Delete гэсэн бичиг гарч ирнэ. Устгасаныхаа дараа Done товчин дээр дарна. Ингээд ямартай ч хэрэггүй мэдээллээс салан бас утсан дээрээ сул зай гаргаж авлаа.

Танд амжилт хүсье!

By | 2017-11-20T12:40:02+00:00 2017/05/16|Зөвлөгөө|

Нийтлэсэн: