//Apple Watch-аар хийж болох 10 сонирхолтой зүйлс

Apple Watch-аар хийж болох 10 сонирхолтой зүйлс

Apple Watch бол зүгээр залгаж, ярьж, мессеж бичдэг ухаалаг цаг биш ашиглаж чадвал тун гайхалтай эд бөгөөд бүрэн ашиглаж сурахад ч тийм их хугацаа шаардахгүй. Нэг гартаа оруулсан байхад та өдөр тутмын болон зарим чухал үед ухаалаг аргаар цаг, заваа хөнгөвчлөх боломжтой.

Усанд сэлье

Та Apple Watch Series 3, Series 4 эсвэл Series 5-тай юу? Тэгвэл цахилгаан хэрэгслээ уснаас хол байлгаж сурсан зангаа гээж орхи. Анхны загвараасаа л усны эсрэг хамгаалалттай бүтээгдсэн Apple Watch 2016 оноос эхлэн 50 метр усны гүнд шумбахад ч ажиллагаанд нөлөөлөхөөргүй бүтэцтэй болсон учраас та усанд сэлэхдээ цагаа бүү тайлаарай.

Харин уснаас гарч ирсний дараа Water Lock горимыг идэвхжүүлж, чанга яригч руу орсон ус, чийгийг гаргаж, хатаахаа мартуузай. Усанд орж, хөдөлгөөн хийж эхэлмэгц Water Lock автоматаар идэвхжих ба дижитал баадууг эргүүлсний дараа дэлгэцний түгжээг тайлахад болно.

Apple TV-гээ удирд

Зурагтын удирдлага тань үе үе алга болоод эрэхэд төвөгтэй байна уу? Санаа бүү зов: та Apple Watch-аараа бугуйн дээрээсээ л хэд хэдэн төрлийн төхөөрөмжийг удирдах боломжтой. Жишээлбэл, та Apple TV-тэй бол Apple Watch дээрх Remote аппликэйшн рүү нэвтрээд суваг солих, зогсоох, үргэлжлүүлэх зэргээр сувгаа үзээрэй. Харин Logitech Harmony Hub universal remote төхөөрөмж, IFTTT аппликэйшн суулгаад гэрийн кинотеатраа удирдаарай.

Машинтайгаа ярь

Та сүүлийн үеийн автомашинтай бол Apple Watch-тайгаа холбоод хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хянах, тушаал өгч, удирдах ч боломжтой. Жишээлбэл, Mercedes Benz, BMW, Porsche, VW зэрэг маркийн автомашинууд хаалга түгжих, нээх, дуут дохио дуугаргах, цахилгаан автомашины цэнэгийн түвшинг харуулахаас эхлээд зогсоолд тавьсан машинаа олох хүртэл үйлдлийг Apple Watch-аасаа хийх боломжийг олгож байна. Хэрэв та хуучны автомашинтай бол Viper системийг суулгаад автомашины хаалгыг түгжих, нээх, асаах үйдлийг алсаас хийх боломжтой.

Фитнесст нөхөдтэйгөө өрсөлд

Activity Sharing-ээ асаагаад найзуудтайгаа дасгалын үзүүлэлтээрээ өрсөлдөх сонирхолтой боломж бий. Үүний тулд Activity аппликэйшнээ нээгээд Sharing гэж товшоод нэмэх тэмдэг дээр дарж, үзүүлэлтээ харилцан хуваалцах найзаа урина. Ингэснээр та урьсан найзынхаа хийж буй дасгалын тоо, хэмжээ үзүүлэлтийг шууд харж чадна. Дасгалаа зорьсон тоогоороо амжилттай хийж дуусахад нь танд сонордуулга ирэх ба таны мэдээлэл ч энэ маягаар түүнд очно.

iPhone-oo үлдээгээд гүйсэн ч болно

Та Apple Watch Series 3 эсвэл түүнээс хойш загвартай бол iPhone-оо орхиод ч гүйж, дасгал хийх боломжтой. Учир нь шинэ загваруудад байршил тогтоогч буюу GPS систем суулгаастай тул заавал хүнд, овор ихтэй iPhone-оо халааслах шаардлагагүйгээр таны хөдөлгөөнийг хэмжиж чадна. Мөн Bluetooth чихэвч холбоод Apple Watch-аасаа дуугаа сонсож болно. Түүнчлэн Apple-ийн өөрийнх нь Workout аппликэйшнээс гадна Runkeeper, Nike+ Run Club зэрэг гуравдагч аппликэйшнүүдээс сонголтоо хийх ч боломжтой.

iPhone-гүй ч дуу сонсож болно

LTE сүлжээтэй Apple Watch Series 3, 4 эсвэл 5 загварууд хөгжмийн стрийминг сонсох боломжтой. Учир нь эдгээр загварууд дангаараа Wi-Fi сүлжээнд холбогддог тул та заавал iPhone-оороо дамжуулалгүйгээр хүссэн дуугаа сонсож болно. Сарын 10 долларын төлбөртэй Apple Music үйлчилгээгээр хязгаарлагдахгүйгээр Radio аппликэйшнээр ч стрийминг хөгжим сонсох боломжтой.

Гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийг удирд

Гэртээ ухаалаг гэрэлтүүлэг, хөшиг, дулааны тохируулга, унтраалгатай байх зугаатай ч тэднийг яаж нэг цэгээс удирдах вэ? Хариулт нь Apple Watch. Үйлдвэрээс суулгагдсан ирдэг Home аппликэйшнээр Philips Hue Lights, Honeywell Thermostat болон бусад олон ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй холбогдож ажиллаж болно. Гуравдагч аппликэйшнүүдэд тус бүрийн онцлог давуу талуудтай. Мөн Homekit-ээс дэмждэггүй бусад төхөөрөмжтэй хоршиж ажиллах боломжийг бүрдүүлдэг гуравдагч аппликэйшнүүд ч олон бий.

Mac-аа нээ

Apple Watch бас таны бичих, шивэх цагийг ч хэмнэнэ. Хэрэв та саяхны жилүүдэд бүтээгдсэн Mac компьютертэй бол дэлгэцийн түгжээг тайлахын тулд заавал нууц үг оруулж, бичихгүйгээр Apple Watch-аасаа шууд нээх боломжтой. Үүний тулд Mac компьютер дээрх System Preferences – Security & Privacy – Allow your Watch to unlock your Mac гэж идэвхжүүлээрэй.

Сараачдаг мессеж

Apple Watch-аасаа яриад мессеж, и-мэйл илгээж болдгийг та мэдэх байх. Тэгвэл бичих ч бас боломжтойг та мэдэх үү? Scribble энэ боломжийг танд бүрдүүлэх бөгөөд та үсэг, тоо, тэмдгийг дэлгэц дээрээ нэг нэгээр нь зурснаар тэднийг автоматаар текст бичвэр болгож хувиргадаг. Зурсан тэмдгийг таних чадвар нь гайхалтай сайн тул хүссэн үедээ бичээд хариулаад байгаарай.

Хоолоо ч захиал

Өлсөөд байдаг, гэтэл утас чинь арай л хол зайтай байвал яах вэ? Аз болоход Apple Watch-аасаа хоол захиалах боломжтой олон аппликэйшн байдаг. Жишээлбэл, Grubhub аппликэйшн танд саяхан захиалсан дуртай хоолнуудаас чинь санал болгох тул та хэдхэн товшоод л хамтран ажилладах ресторануудаас хоолоо захиалж болно. Apple Watch-тай байхад өлсөхгүй.

By | 2020-02-05T10:38:00+00:00 2020/02/05|Watch|

Нийтлэсэн:

apple-watch-10-iphone-center-mongolia