//Apple компани iPhone 11-н цоо шинэ ‘Slofie’ функцыг харуулсан 2 шинэ видео гаргажээ

Apple компани iPhone 11-н цоо шинэ ‘Slofie’ функцыг харуулсан 2 шинэ видео гаргажээ

Apple өөрийн YouTube сувгаар iPhone 11 болон iPhone 11 Pro загваруудын цоо шинэ функц болох Slofie-г сурталчилсан 2 шинэ видеог гаргажээ.

“Backflip” болон “Whiteout” нэртэй 15 секундийн урттай видеонууд нь мэргэжлийн скэйтбоардын тамирчид slofie функцыг хэрхэн ашиглаж байгааг харуулсан юм байна.

iPhone 11, iPhone 11 Pro загварууд селфи камераараа slow-mo буюу удаашруулсан бичлэг хийх боломжтой. Түүнээс гадна үндсэн болон селфи камер аль аль нь 4K өндөр чанартай бичлэг хийх болсон.

By | 2020-02-03T14:19:46+00:00 2020/02/03|iPhone Зураг|

Нийтлэсэн:

apple-iphone-11-slofie-2-iphone-center-mongolia