/, Зөвлөгөө/Утсыг тань удаашруулж байгаа энэ 4 тохиргоог яг одоо өөрчил!

Утсыг тань удаашруулж байгаа энэ 4 тохиргоог яг одоо өөрчил!

Таны iPhone ердийнхөөсөө нэг л удаан ажиллагаатай болсон санагдаад байвал хэд хэдэн шалтгаантай. Хамгийн нэгдүгээрт, хамгийн зардалтай шалтгаан буюу шинэ батарей авах.

Харин шинээр аваад удаагүй эсвэл саяхан шинэ батарейгаар сольсон эсвэл батарейнд лав биш гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бол зарим нэг тохиргоог шалгаж үзээрэй.

Хамгийн түгээмэл тохиолддог 4 шалтгааныг Apple компаний ажилтнууд зөвлөж байна. Нэмж сануулахад, та үргэлж сүүлийн хувилбарын үйлдлийн системийг цаг тухайд нь суулгаж, ашиглаж байгаарай. Хэрэв та хуучин үйлдлийн системтэй хэвээр байвал шинэ нэмэгдэл, сайжруулалтуудтай холбоотойгоор үйл ажиллагаа удааширсан байх магадлалтай.

Үйлдлийн системийн сүүлийн хувилбар суулгах

  1. Settings цэс рүү нэвтэрнэ.
  2. General – Software update
  3. Automatic Updates is set to On сонголтыг идэвхжүүлнэ.
  4. Update хүлээгдэж байвал, шууд суулгана.

Эрээн мяраан графикаас татгалз

Гоёмсог харагддаг ч гэсэн олон янзын дүрслэл, нарийн график ажиллуулах нь таны утасны ажиллагааг удаашруулдгийг санаарай.

Хийх алхам:

  1. Settings цэс рүү нэвтэрнэ.
  2. General – Accessibilty гэж орно.
  3. Reduce Transparency гэж сонгоод товчлуурыг баруун тийш чирж, асаана.
  4. Back дарж буцна.
  5. Reduce Motion дарж, товчлуурыг баруун тийш чирж, асаана.

Хэт олон аппликэйшн ажиллуулах

Хааяа олон аппликэйшн зэрэг нээгээд орхих тохиолдолд утасны хэвийн хурд удааширдаг. Энэ тохиолдолд дараах арга хэмжээг авна:

  1. Settings цэс рүү нэвтэрнэ.
  2. iTunes & App Store гэж нэвтрээд Music, Apps, Updates гэсэн сонголтуудыг унтраана.
  3. Settings дээр дарч үндсэн хуудас руугаа буцна.
  4. General – Background App Refresh гэж сонгоно.
  5. Background App Refresh гэж сонгоод Off дарна.

Автоматаар татах функцийг асаасан бол

Аливаа файлыг автоматаар татах буюу Automatic Downloads функцийг ер нь огт идэвхжүүлэх хэрэггүй. Зөвхөн хэрэгтэй үедээ л хэрэгцээт файлаа сонгоод татаж авдаг байх нь утсан дээрх зайгаа хэмнэх, ажиллах хурдад сөргөөр нөлөөлөхгүй байхад тустай.

MacWorld-оос зөвлөснөөр, дараах алхмын дагуу Low Data Mode горимыг идэвхжүүлээрэй: Mobile Data /АНУ-д бол Cellular/ – Mobile Data Options/ Cellular Data Options/ гэж сонгоод Low Data Mode горимыг асаана.

Мөн та WiFi цэснээс ч эдгээр дата сорж байгаа процессуудыг шууд зогсоосон ч болно. Үүний тулд Settings – Wi-Fi гэж нэвтрээд Low Data Mode гэж сонгоорой.

By | 2019-11-06T15:14:09+00:00 2019/11/06|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

4-iphone-center-mongolia