/, iPhone Зураг, Uncategorized/iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max загварын Night Mode буюу Шөнийн горимыг хэрхэн ашиглах вэ?

iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max загварын Night Mode буюу Шөнийн горимыг хэрхэн ашиглах вэ?

Шинэхэн гарсан iPhone 11 цувралын гол онцлог бол сайжруулсан камер. Дүрс боловсруулалт, сайжруулсан мэдрэгчүүдээс гадна Шөнийн горимыг нэмснээр бүдэг гэрэлтэй орчинд ч чанартай зураг авах боломжийг бүрдүүлжээ.

iPhone 11 болон iPhone 11 Pro загвар дахь Night Mode горимын хязгаарлалтууд:

  • Хэт өргөн өнцгийн камертай хослон ажиллахгүй. Зөвхөн 12МР-тэй үндсэн камер болон телефото камерыг дэмжинэ.
  • Гараар удирдах боломжгүй. Орчны гэрэл 10 люксээс бага үед автоматаар Night Mode горим идэвхждэг.
  • Нүүрний TrueDepth камертай мөн хоршиж, ажиллахгүй.
  • Night Mode горимоор хөдөлгөөнтэй дүрс тийм ч сайн авахгүй.
  • 3 хөлт тулгуур дээр тавиад Night Mode горимоор зураг авахад боломжийн чанартай зураг авахад багадаа 10 секунд хэрэгтэй.

Night Mode горимыг хэрхэн ашиглах вэ?

Алхам 1. Камераа нээ

Бүдэг гэрэлтэй өрөө эсвэл харанхуй орчинд камераа нээсэн үед зүүн дээд буланд сарны тэмдэг гар ирнэ. Сарны тэмдэг шар өнгөтэй байвал Night Mode горим автоматаар идэвхэжсэн байна гэсэн үг. Зураг авах хугацаа 1-10 секунд байх ба сарны тэмдэг саарал болсон байвал Night Mode горим унтраастай байгааг хэлж байна.

Алхам 2. Shutter буюу зураг авагч товчийг дар

Зураг авах хугацаа 1-10 секунд байдаг ч Night Mode горим идэвхтэй үед энгийн зургаас арай удаан хугацаа хэрэгтэй. Зураг авах товчийг дарсны дараа дэлгэцэнд зураг авах хүртэлх хугацааг урвуугаар тоолж, харуулна. Энэ үед та утсаа аль болох хөдөлгөөнгүй барихыг хичээгээрэй.

Алхам 3. Шөнийн горимын тохиргоо хий

Гэхдээ та Night Mode горимоор зураг авах хугацааг тохируулах ч боломжтой. Сарны тэмдэг дээр дараастай чигээр чирж,  хугацааг тохируулаарай. Орчны гэрлийн түвшнээ хамаарч, энэ хугацаа янз бүр харагддаг.  3 хөлт суурин дээр утсаа байрлуулсан бол зураг авах хамгийн урт хугацаа нь 30 секунд байдаг. Хэрвээ яг яаж тохируулахаа мэдэхгүй байвал Auto болон Мах гэсэн тохиргооноос сонгож болно.

Танд iPhone 11 Night Mode хэр хэрэгтэй санагдсан бэ? Нүүрний камертаа ч бас ашигладаг болгох хэрэгтэй юу? Саналаа бидэнтэй хуваалцаарай.

By | 2019-10-31T12:21:14+00:00 2019/10/31|iPhone App, iPhone Зураг, Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-11-iphone-11-pro-iphone-11-pro-max-night-mode-iphone-center-mongolia