/, Watch/Apple Watch-аар зүрхний цохилтоо шалгах 3 арга

Apple Watch-аар зүрхний цохилтоо шалгах 3 арга

Зүрхний хэмнэл хэмжигч функц Apple Watch-д анхнаасаа суулгагдсан ирдэг бөгөөд гартаа зүүгээстэй цагт таны зүрхний цохил, хэмнэлийг энгийн болон дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх үед тань алдалгүй хэмжинэ.

Хэрхэн хэмжих вэ?

Heart Rate аппликэйшнийг нээгээд зүрхний хэмнэлийн талаар мэдээллээ шууд үзэх боломжтой.

  • Дижитал баадуу дээр дараад Heart Rate аппликэйшнийг дарж нээх. Андашгүй улаан дэвсгэр дээр зүрхний зурагтай аппликэйшн байгаа.

  • Апп нээгдсэний дараа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу сүүлийн 10 минутанд таны зүрхний хэмнэл ямар байсныг шууд харуулна.
  • Одоо харагдаж буй мэдээлэл яг одоогийн шинэхэн мэдээллээр солигдохыг жаахан хүлээгээрэй.

  • Дижитал баадууг дарах эсвэл хуруугаараа шудраад зүрхний яг одоогийн хэмнэл, тайван үе болон алхах үеийн дундаж хэмнэл гэсэн 3 төрлөөс сонгон харах боломжтой.

Түүнчлэн та Apple Watch-нхоо бэлэн нүүрэн дээрх зүрхний зурагтай товч дээр дараад л зүрхний цохилтоо хэмжиж болно.

Хэрвээ танд ямар ч зүрхний хэмнэлийн талаар мэдээлэл харагдахгүй байвал та уг функцийг идэвхжүүлээгүй гэсэн үг.

Функцийг идэвхжүүлэхдээ iPhone дээрээсээ Watch App руу ороод My Watch – Privacy – Heart Rate гэж нэвтрэн асаагаарай.

Дасгал хийх үедээ хэрхэн зүрхний хэмнэлээ шалгах вэ?

Таны идэвхтэй хөдөлгөөн хийх үед цаг тань автоматаар таньж, Workout аппликэйшнийг идэвхжүүлэх болно.  Эсвэл та дасгал хийхийн өмнө өөрөө ч асаах боломжтой.

Апп нээгдэхэд Multiple Metric цэснээс та тухайн дасгал, хийсэн хугацаа, байршил, явсан зам, зүрхний хэмнэл зэрэг мэдээллээ харж болно.

Та мөн ямар үзүүлэлтийг хэмжих талаар сонголтоо гараараа тохируулаарай.

  1. iPhone дээрээсээ Watch App нээнэ.
  2. My Watch –  Workout  гэж орно.
  3. Workout View гэж сонгоно.
  4. Тохиргоо хийхийг хүссэн хэсгээ сонгоно.
  5. Баруун дээд булангийн Edit товч дарна.
  6. Хэмжүүр дунд Зүрхний хэмнэлийг оруулмаар байвал оронд нь өөр хэмжүүрийг хасна гэсэн үг. Хасах хэмжүүрээ сонгоод Do Not Include цэс рүү чирж, оруулна. Дараа нь Heart Rate гэснийг Metrics цэс рүү чирж тавиарай.

Зүрхний хэмнэлийн график мэдээллээ харах

  1. iPhone дээрээсээ Health App нээнэ.
  2. iOS 13 үйлдлийн системтэй бол дэлгэцийн доод талд Browse гэж сонгоно. Өмнөх үйлдлийн системтэй бол Health Data гэж сонгоно.
  3. Дараа нь Heart гэж сонгоно.
  4. Heart Rate гэж сонгоход таны зүрхний хэмнэлийн бичлэгийн талаар график харагдана.  Харах хугацаагаа тохируулж харах боломжтой. Мөн алхах үеийн, амарч байх үеийн зүрхний хэмнэлийн мэдээллээ ч харах боломжтой.

By | 2019-10-30T10:53:47+00:00 2019/10/30|Uncategorized, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-3-iphone-center-mongolia