//iPhone 11 ба түүний 25 гайхалтай функц

iPhone 11 ба түүний 25 гайхалтай функц

Apple-аас хэрэглэгчдийн хамгийн хүсэмжит ухаалаг утас болох iPhone-ыхоо шинэ загварыг танилцуулаад удаагүй байна. Шинэ хэт өргөн өнцгийн камер, 6 өнгийн сонголт, тэсрэм хурдтай А13 Bionic 13 процессор болон худалдаалагдах үнэ ХЯМД гэх мэт давуу талууд хэрэглэгчдийн хүлээлтийг талаар өнгөрүүлсэнгүй.

6 өнгийн сонголт

Гайхамшигтай 6 өнгийн сонголт нь бага зэрэг пастел маягийн дизайнтай. Гэхдээ маш гоё харагдана. Нил ягаан, Цагаан, Ногоон, Шар, Хар болон Улаан өнгөнүүдээс та сонгоорой.

Аноджуулсан хөнгөн цагаан болон 3D шилэн дизайн

iPhone 11 арын хэсэг аноджуулсан хөнгөн цагаан материалтай бөгөөд хоёр талаасаа шилэн гадаргуутай. 3D шилэн дизайн нь хөнгөн цагаан хажуутай нь ямар ч өө сэвгүй залгагдсан.

А13 Bionic чип

7nm+ суурилсан А13 Bionic чип нь одоогоор ямар ч ухаалаг утсанд байхгүй хамгийн хурдан CPU болохыг Apple онцолж байна. Өмнөх А12 чипнээс даруй 20% хурдтай гэсэн үг.  Мөн секундэд 1 триллион үйлдлийг боловсруулах чадвартай.

Ухаалаг утасны хамгийн хурдтай GPU

Мөн л ухаалаг утаснууд дахь хамгийн хурдтай GPU буюу график боловсруулах нэгж iPhone 11-д багтжээ. iPhone XR загвараас 20% хүчирхэг.

Шинэ камер

Үндсэн камер үндсээрээ өөрчлөгдсөн. 12МР мэдрэгч нь 100% фокус пикселтэй, бүүдгэр орчинд 3 дахин хурдан фокусална.

Шинэ өргөн өнцгийн камер

Хэт өргөн өнцгийн мэдрэгчтэй камер нь 120 хэмийн өргөн өнцгөөр зураг, бичлэг авна. 12МР-ийн хэт өргөн өнцөгт мэдрэгч нь f/2.4 үзүүлэлт бүхий өрцтэй. Эдгээрийг ашиглан та аливаа үзэгдлийг синематик үзэмжтэйгээр авч чадна.

4К видео авах боломж бүхий хэт өргөн камер

Хэт өргөн өнцгийн камераар та 4К хүртэл чанартай бичлэг хийх боломжтой бөгөөд бичлэг хийх зуураа фото зураг руу ч шилжих боломжтой. Үүний тулд zoom товч дээр дарж, холоос авах эсвэл хажуу тийш гүйлгэн камер луу шилжээрэй.

Аудио фокуслагч

Хэт өргөн өнцгийн камер болон шинэ zoom технологийг хослуулан тун сонирхолтой нэгэн боломж нэмэгдсэн. Энэ нь та бичлэгийг zoom хийхээс гадна, дуу чимээг ч zoom хийж, тод бичих боломжтой болсон гэсэн үг.

Зураг авах Шөнийн горим

Бүүдгэр орчинд зураг авах горим автоматаар идэвхжиж, гэрэл асаалгүй тод зураг авах боломжтой. Зураг авах товчийг хэд хэдэн зургийг дараалж авах ба тусгайлсан програм зурагнуудыг зэрэгцүүлж, бүдэг, сарнисан зурагнуудыг хасаж, хамгийн боломжит хувилбарыг үлдээнэ. Дараа нь нарийвчилсан засварууд хийгдэж, деталь хэсгүүдийг үлдээн тод зураг бий болно.

Quicktake

Энэхүү функц нь оны сүүлээр нэвтрэх ба танд зураг авах зуураа видео бичлэг хийх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь зургийн тохиргоо, frame-ийг алдагдуулахгүй видео горим руу шилжинэ.

Shutter товч дээр удаавтар дарахад видео бичлэг хийж эхлэх ба зүүн тийш гүйлгэж, үргэлжлүүлэн видео хийх боломжтой.

12МР нүүрний камер

Truedepth камер системд шинээр нэмж сайжруулсан камер мэдрэгч суурилсан. Үүгээр та 12МР мэдрэгч бүхий f/2.2 үзүүлэлт бүхий өрц ашиглана.

Өргөн өнцгөөр илүү хурдтай Нүүр танигч

Нүүр танигчийн хурд 30%-иар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл та яг эгц урдаас нь биш ялимгүй жишүү өнцгөөс ч нүүрээ таниулах боломжтой.

Нүүрний камер дахь Slo-mo

Энэхүү функцийг slofie гэж нэрлээд буй. Одоо та нүүрний камераараа slow-motion буюу удаашруулсан бичлэг хийх боломжтой.

Нүүрний камераар 4К чанартай бичлэг хийнэ

24, 30 бүр 60 fps үзүүлэлтээр та нүүрний камераараа 4К хүртэл чанартай бичлэг хийгээрэй.

Амьтдын хөрөг зураг

Шинэ хэт өргөн өнцгийн камерын тусламжтайгаар iPhone 11 одоо хайртай гэрийн тэжээвэр амьтдаа ч хөрөг зургийн горимоор авч чадна. Өмнө нь энэ горим зөвхөн хүн дээр идэвхэждэг байсан бол одоо хэрэглэгчдийн удаан хүлээсэн хүсэлт биеллээ оллоо.

Dolby atmos бүхий орон зайт аудио

iPhone 11-ийн өсгөгч нь 3D spatial audio технологийг дэмждэг. Өөрөөр хэлбэл илүү тод, чанга сюрраунд дуугаралтыг мэдрүүлнэ. Мөн Dolby Atmos дэмжинэ.

Deep fusion

Deep Fusion бол Apple-аас танилцуулж байгаа зураг боловсруулах шинэ технологи бөгөөд намрын сүүлээр хэрэглээнд нэвтэрнэ. Уг функцийг идэвхжүүлснээр таныг shutter товч буюу зураг авах товчийг дарахаас өмнө тухайн үзэгдлийг 4 гол, 4 туслах зураг авч амжина. Харин shutter товч дарсны дараа тухайн үзэгдлийг удаавтар авч, эцсийн нарийн деталь бүхий зургийг бүтээнэ.

iPhone XR-аас урт настай батарей

Цэнэг барих хугацаагаараа iPhone XR огцом тэсрэлт хийж, өдөржин цэнэгтээ санаа зовохгүй байх боломжийг танилцуулсан. Харин iPhone 11 энэ хугацааг 1 цагаар нэмж буюу 17 цаг тасралтгүй видео тоглуулах мөн 10 цагийн турш тасралтгүй видео стрийм хийх боломжтой болсон.

Шинэ U1 чип

Цоо шинэ Ultra-Wideband технологи бүхий цоо шинэ U1 чип нь зөвхөн iPhone 11-т танилцуулагдаж байна. Үүний тусламжтайгаар та бусад U1 төхөөрөмжийн байршлыг тодорхойлж чадна. AirDrop ашиглан файл илгээхийг хүсвэл утсаа тэр зүг заахад л AirDrop жагсаалтанд хамгийн эхэнд гарч ирнэ.

Ухаалаг утасны хамгийн бат бөх шил

Apple хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг маш сайн сонсчээ. Үүний нэг нотолгоог iPhone 11 загвар ухаалаг гар утасны түүхэн дэх хамгийн бат бөх шилэн гадаргуутай болсон. Ингэснээр та утсаа унагахад айх зүйлгүй болно гэсэн үг.

Нэмж сайжруулсан усны хамгаалалт

iPhone 11 загвар IP68 сертификаттай. Энэ нь 2 метр гүн усанд 30 минут байсны дараа зүв зүгээр ажиллаж чадна гэсэн үг бөгөөд iPhone XR загвараас эрс сайжирчээ.

Өргөтгөсөн Dynamic Range

Dynamic Range илүү өргөн болсноор 60fps үзүүлэлттэйгээр 4К хүртэл видео бичих боломжтой болсон. Харин iPhone XR дээр энэ боломж 30fps-ээр хязгаарлагдаж байсан.

Гегабайтын LTE

iPhone 11 загвар гегабайтын LTE-тэй болсноор аялах хугацаандаа ч өндөр хурдаар интернет ашиглах боломжтой.

Wi-Fi 6

iPhone 11 загвар мөн Wi-Fi 6 стандарт дэмжигч хамгийн анхны iPhone болж байна.

Хямд үнэ

Америк дахь Apple Store-с нийлүүлэгдэж буй iPhone 11-ийн манай дэлгүүрт борлуулагдаж буй үнэ:

iPhone 11 🇺🇸
64GB 2,350,000₮
128GB 2,500,000₮
256GB 2,800,000₮

Энэ нь өмнөх жил iPhone XR-н худалдаалагдаж байсан үнээс харьцангуй хямд гэсэн үг. Үнэ, сонголтын талаарх дэлгэрэнгүйг эндээс.

Дээрхээс гадна iPhone 11 загвар iPhone XR загварын бүхий л боломжуудыг өөртөө агуулсан: утасгүй цэнэглэх боломж, түргэн цэнэглэх горим /18 ватт цэнэглэгчийн сонголттой/, eSIM бүхий Dual SIM.

iPhone 11 өөр дээрээ iOS 13 суулгагдсан ирэх ба та 4К видео засварлахаас эхлээд өөр олон гайхалтай боломжуудыг мэдрээрэй.

By | 2019-10-25T08:20:13+00:00 2019/10/25|iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

iphone-11-25-iphone-center-mongolia