/, iPhone, iOS мэдээлэл/iPhone 11 Pro загвар iPhone XS-ээс юугаараа ялгарах вэ?

iPhone 11 Pro загвар iPhone XS-ээс юугаараа ялгарах вэ?

iPhone XS хэрэглэгч та худалдаанд гараад хэдхэн хонож буй iPhone 11 Pro загвар ямар шинэ боломж, давуу талуудтайг сонирхож байна уу? Энэхүү нийтлэлээр бид танд онцлог шинжүүдийг харьцуулан танилцуулж байна.  Ерөнхийдөө iPhone 11 Pro, iPhone XS загвараас бараг бүх үзүүлэлтээрээ нэмж сайжруулагдсан гэж болно.

Дэлгэц:

  • iPhone 11 Pro – 5.8-inch True Tone OLED, 2436 x 1125 pixels (458 ppi), 82.9 percent screen-to-body ratio, HDR10, Dolby Vision, Haptic Touch, Retina Display XDR
  • iPhone XS – 5.8-inch True Tone OLED, 2436 x 1125 pixels (458 ppi), 82.9 percent screen-to-body ratio, HDR10, Dolby Vision, 3D Touch, Super Retina HD

XS болон 11 загварын дэлгэцийн хэмжээ адилхан. Гэхдээ iPhone 11 Pro загварын шинэ OLED хавтан нь iPhone XS-ийн OLED хавтангийн шинэчлэн сайжруулсан хувилбар. Тухайлбал, дэлгэцийн өнгө будаг тодруулах түвшин 800-1200 нитс бол XS загварынх 625 нитс.  Мөн дэлгэцийн contrast ratio iPhone XS-ийнхээс 2 дахин сайжирсан.

Түүнчлэн iPhone 11 Pro-гийн Retina Display XDR хавтан нь 15% илүү бүтээмжтэй. Гэхдээ iPhone 11 Pro 3D touch-ийн оронд Haptic Touch-той.

Дизайн

iPhone 11 Pro, өмнөх XS загвараас өндөр, өргөн бас жингээр илүү. Мөн цоо шинэ хээ бүхий шилэн матт, зэвэрдэггүй ган их биетэй. Арын болон нүүрний шилэн хавтан нь Apple-ийн түүхэн дэх хамгийн бат бөх нь. Pro загварт мөн нэг шинэ зүйл нь Midnight Green өнгө нэмэгдэж, Gray, Silver, Gold өнгөнүүдийн хамт арвин сонголттой болжээ.

Ялангуяа шинэ өнгө, матт бүрээс нь iPhone Pro-г өнгө төрхийн хувьд эрс шинэ болгож чадсан.

Мөн усны эсрэг  хамгаалалт нь 4 метрийн гүнд 30 минут хүртэл тэсвэрлэх чадамжтай болж огцом сайжирчээ. Түүнчлэн стерео дуу өсгөгч нь орчноо бүрэн хамарсан сюрраунд дуу, чимээг мэдрүүлнэ. Мөн iPhone XS-т байхгүй бас нэг онцлог болох Dolby Atmos бий.

Процессор

 

  • iPhone 11 Pro – A13 Bionic, 7nm+ EUV, Third-generation Neural engine
  • iPhone XS – A12 Bionic, 7nm chip, Second-generation Neural engine

А13 Bionic чип нь өмнөх загвараас даруй 20% хүчирхэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай. GPU буюу график дүрс боловсруулалт нь 30% илүү мөн цэнэг зарцуулалт 40%-иар бага. А13 bionic чип дэх Machine Learning Accelerator нь CPU-тэй хоршиж ажилласнаар секундэд 1 триллион үйлдлийг хийх боломжтой болсон байна.

Багтаамж

  • iPhone 11 Pro – 64GB, 256GB, 512GB
  • iPhone XS – 64GB, 256GB, 512GB

Энэ тал дээр iPhone 11 Pro загварт өмнөх iPhone XS загвараас нэмэлт сайжруулалт хийгдээгүй. Аль аль нь 64-512GB хүртэл багтаамжтай хэрэглэгчдэд хүрч байна.

Камер

  • iPhone 11 Pro – Гуравласан 12МР камер f/1.8, f/2.0, and f/2.4 өрц, OIS for Primary and Telephoto sensor, 100% Focus Pixels for primary camera, Improved Smart HDR, Portrait mode with advanced bokeh and Depth control, Brighter True Tone Flash
  • iPhone XS – Dual 12MP camera setup with OIS, f/1.8 and f/2.4 aperture, 1.4um pixels, Smart HDR, Focus Pixels, Portrait mode with advanced bokeh and Depth control, True Tone Flash

Гуравласан камер бол iPhone 11 Pro загварын iPhone утасны камерын системд хийж буй хамгийн гол дэвшил юм. Apple зөвхөн техник хангамжийг шинэчлээд зогссонгүй, бүдэг гэрэлд зураг, бичлэг хийх боломжийг илт сайжруулжээ.

iPhone 11 Pro-гийн үндсэн 12МР камер нь фокуслах хурд, динамик хүрээ, нарийвчилсан үзүүлэлтүүдтэй болж, телефото мэдрэгч нэмэгдсэнээр бүүдгэр орчинд боломжийн фото зураг авах боломжтой болсон. Цоо шинэ 12МР f/2.4 120-degree хэт өргөн өнцгийн камер нь iPhone хэрэглэгчдийг эрс шинэ түвшинд фото зураг авах боломжийг бүрдүүлж өгч байна.

Бичлэг хийх боломж, үзүүлэлт нь iPhone XS загвараас эрс сайжирсан. Тухайлбал, Audio Zoom горимыг ашиглахад тухайн дуу гарч буй обьект дээр фокуслах болно.

Урд камер

  • iPhone 11 Pro – 12MP TrueDepth Camera, f/2.2 aperture, Retina Flash, Portrait mode with advanced bokeh and Depth control, Smart HDR
  • iPhone XS – 7MP TrueDepth Camera, f/2.2 aperture, Retina Flash, Portrait mode with advanced bokeh and Depth control, Smart HDR

Truedepth камерын систем нь iPhone 11 Pro загварын нүүрний камерын хүчин чадлыг эрс шинэ түвшинд хүргэсэн. 12МР нягтралтай, Smart HDR функцтэй болсноор зураг, бичлэгийг илүү тод, гүн түвшинд, өндөр нарийвчлалтай буулгах боломжтой болсон. Мөн синематик видео тогтворжуулагчтайгаар 4К нягтралтай 60fps бичлэг хийхээс гадна “slofies” бичлэгийг 120fps үзүүлэлттэйгээр хийх боломжтой.

Сүлжээ

  • iPhone 11 Pro – Dual SIM/eSIM, 1.6Gbps Gigabit LTE, Wi-Fi 6, Bluetooth 5.0, VoLTE, NFC with reader mode, Ultra Wideband chip
  • iPhone XS – Dual SIM/eSIM, Gigabit LTE, Wi-Fi ac with MIMO, Bluetooth 5.0, VoLTE, NFC with reader mode

iPhone 11 Pro загвар сүлжээний холбогдох хурдны хувьд XS загвараас огцом үсрэлт хийж чадсан. Тухайлбал, илүү хурдан 1,6 Gbps хурд мөн Wi-Fi 6 стандардыг дэмжих болсон. Мөн iPhone 11 загварт Apple цоо шинэ U1 ultra wideband чипээ нэмсэн нь тун удахгүй буюу энэ оны сүүлээр танилцуулагдах Apple Tag-тай холбоотой юм. Apple Tag хэрэглээнд нэвтэрснээр дотоод орчинд байршил олох, байршил хайх, орон зай мэдрэхэд илүү хялбар болно.

Батарейн насжилт, цэнэг

  • iPhone 11 Pro –iPhone XS загвараас 4 цагаар илүү удаан цэнэг барина, 18W USB-C charging brick
  • iPhone XS –iPhone X загвараас 30 минутаар илүү удаан цэнэг барина, 5W USB-A charging brick

Батарейн сайжруулалт дээр iPhone 11 Pro загвар онцгой хичээж ажилласан нь илт байна. Өөрөөр хэлбэл, iPhone 11 Pro нь XS-тэй харьцуулахад 4 цагаар удаан цэнэг барих боломжтой болжээ. Тэгэхээр өдөртөө арай гэж цэнэгээ гамнан ашигладаг iPhone XS хэрэглэгчидтэй харьцуулахад шөнийн цагаар ч санаа амар байж болохоор болжээ.

Мөн Apple энэ жилийн iPhone 11 Pro загвартаа нэг шинэ зүйл нэмсэн нь 18W USB-C адаптер юм. Энэхүү цэнэглэгч нь ердөө 30 минутанд 0-50% хүртэл цэнэглэх чадалтай гэсэн үг.

Үнэ

iPhone 11 Pro – 2 симтэй Хонгконг загвар
– 64GB 3,350,000₮
– 256GB 3,800,000₮

iPhone 11 Pro- Америк загвар Тун удахгүй
– 64GB 3,290,000₮
– 256GB 3,750,000₮

iPhone 11 Pro Max – 2 симтэй Хонгконг загвар
– 64GB 3,650,000₮
– 256GB 4,150,000₮

iPhone 11 Pro Max- Америк загвар Тун удахгүй
– 64GB 3,590,000₮
– 256GB 3,990,000₮

iPhone 11 Pro шинээр худалдаанд гарснаар ерөнхийдөө iPhone XS загварыг зах зээлээс шахаж эхэлсэн гэсэн үг болж байна. iPhone XS загварын үйлдвэрлэлтийг Apple-аас зогсоосон тул та өмнө хэрэглэж байсан загваруудыг манай дэлгүүрээс боломжийн үнээр худалдан авах боломжтой.

By | 2019-10-05T10:30:15+00:00 2019/09/25|Apple news, iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

iphone-11-pro-iphone-xs-iphone-center-mongolia