/, iPhone Зураг/Мэргэжлийн мэт өнгө, дүрс бүхий видео бичихэд хамгийн тохиромжтой аппликэйшнүүд

Мэргэжлийн мэт өнгө, дүрс бүхий видео бичихэд хамгийн тохиромжтой аппликэйшнүүд

Apple-ийн өөрийнх нь видео камер ярих юмгүй гайхалтай ч зарим функц, горимыг ашиглахын тулд бусад видео бичлэгийн аппликэйшнийг сонирхоход илүүдэхгүй. Сонин содон эффект, өнгө будгийн ялгарал болсон мэргэжлийн мэт видео бичлэгүүд бүтээхэд хялбар, зугаатай дараах 3 шилдэг аппликэйшнийг танилцуулж байна.

FiLMiC Pro – Manual Video Camera Видео бичлэгээ бүрэн хянаж, засварлах боломжтой

FiLMiC Pro бол өндөр чанартай, гайхамшигтай видео бүтээхэд яг тохирсон аппликэйшн. Standard, Manual, Hybrid гэсэн горимуудаас тохирохыг сонгох боломжтой. Ашиглах тусам ахисан түвшний тохиргоо, функциудтай танилцаж, таны видео дүрс авах хүсэл сонирхол улам хурцлагдах болно. Та өөрийн оруулсан тохиргоог нэр өгч хадгалаад дуртай үедээ дахин ашиглах боломжтой. Мөн Apple Watch-тай хорших тул шууд видео бичлэг хийхдээ бугуйнаасаа удирдаж болно.

Татаж авах

Өндөр чанарын видеог гар тохиргоогоор засварлана

ProMovie Recorder танд хүссэн видеогоо 4К чанартайгаар /iPhone 5S дээр 3K/ бүтээх боломжийг олгоно. Өнгө будаг нь ялгарсан гайхамшигтай чанартай видео бүтээхийг хүсэгчдэд заавал байх аппликэйшн. Та бүрэн автомат горимоор эсвэл фокус, гадна орчин, frame rate, өнгөний хэм, тэнцвэр зэргийг гараар тохируулах боломжтой.

Татаж авах

Бичлэг хийх, засварлахад бүх функц бүрэн

Ямар нэг байдлаар видео дүрс дээр ажиллах л бол хамгийн шилдэг сонголт Musemage аппликэйшн. Автомат, гар тохиргооноос эхлээд зураг тогтворжуулагч, бодит цагаар буюу real-time үйлчлэх HDR, tilt-shift, bokeh, blue screen болон beauty effect зэрэг хэрэгтэй бүгд бий. Мөн видеогоо танах, нийлүүлэх, хөгжим, ая дэвсэх ч боломжтой.

Татаж авах

By | 2019-09-03T23:25:30+00:00 2019/09/05|iPhone App, iPhone Зураг|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia