//TikTok видеог iPhone утсандаа татах арга

TikTok видеог iPhone утсандаа татах арга

TikTok цахим ертөнц дэхь богино хэмжээний дүрс бичлэгтэй хамгийн зугаатай аппликэйшн билээ. Тэр тусмаа босоо форматтай бичлэг хийдгээрээ инстаграмаас ч нэрд гарч байна. Өмнө нь Musical.ly нэртэй байж байгаад шинэчлэгдсэн TikTok хэрэглэгчдэдээ алдартай дүрс бичлэгүүд дээр 15 секунд уруулаа хөдөлгөн хөгжилтэй бичлэг хийх боломжийг олгодог. Эсвэл та бусдын хийсэн элэг хөшөөм бичлэгүүдийг уйдталаа үзсэн ч болно.

Хэрхэн TikTok-оос таалагдсан видеогоо татах вэ?

Аппликэйшнд өөрт нь татаж авахад зориулсан функц байдаг бөгөөд ихэнх шуугиан тарьж буй видеонуудыг татах боломжтой.

  1. TikTok аппликэйшнээ нээгээд татаж авах видеогоо сонгоно.
  2. Share товч дээр дараад Save Video гэж сонгоорой.

Татаж авсан видеогоо үзэхдээ Photos руугаа ороод All Photos цомогт нэвтрээрэй.

Instagram Stories ашиглаж, TikTok видео татах

Зарим видеонд Хадгалж авах буюу Save Video товч байдаггүй. Гэхдээ санаа зоволтгүй. Та Instagram-тай байхад асуудал хялбар шийдэгдэнэ.

  1. TikTok аппликэйшнээ нээгээд татах видеогоо сонгоно.
  2. Share товч дээр дарахад Save Video товч байхгүй, харин оронд нь Stories эсвэл Instagram гэж харагдана.
  3. Видеог хадгалж авсны дараа Instagram нээгдэж шинэ Story нэмэгдсэн харагдана. Эндээс та видеогоо тоглуулах боломжтой.
  4. Дээр харагдах Download товч дээр дарж, татаад Camera Roll хэсгээсээ хүссэн үедээ үзээрэй.

Total Files аппликэйшнээр TikTok видео татах

Хэрвээ та Instagram ашигламааргүй байвал Total Files зэрэг файл цэгцлэгч аппликэйшн ашигласан ч болно.

  1. TikTok аппликэйшнээ нээгээд татах видеогоо сонгоно.
  2. Share товч дээр дараад Copy Link сонгоно.
  3. Total Files аппликэйшнээ нээгээд баруун доод буланд байрлах Бөмбөрцгийн дүрс дээр дарна.
  4. URL хэсэгт хуулж авсан холбоосоо тавиад Go дарна.
  5. Видеогоо тоглуулахад бүтэн дэлгэцээр харагдана.
  6. Дэлгэц дээр товшиход аппликэйшн танаас видеог татах эсэхийг асууна. Ногоон өнгийн Checkmark товч дээр дараад хаана хадгалахаа заагаарай.
  7. File – Local хэсэгт татсан видеонууд харагдана. Видеоны хажууд байрлах Menu хэсэгт нэвтрэхэд бусад боломжууд харагдана. Та эндээс видеогоо аудио болгох, cloud бүртгэлдээ хуулах зэрэг үйлдлийг хийж болно. Хэрэв видеонуудаа Camera Roll хэсэгт хадгалмаар байвал Share гэж дараад Save Video.

Татах: Total Files /Төлбөргүй/

By | 2019-09-03T22:41:49+00:00 2019/09/03|iPhone App|

Нийтлэсэн:

tiktok-iphone-iphone-center-mongolia