//AirPods-оо хэрхэн Windows PC-тэй холбох вэ?

AirPods-оо хэрхэн Windows PC-тэй холбох вэ?

Apple-н AirPods бол зөвхөн Bluetooth-ээр холбогдож, ажилладаг утасгүй чихэвч бөгөөд iPhone, iPad зэрэг Apple-ийн төхөөрөмжүүдэд хамгийн тохиромжтой. Гэхдээ андройд төхөөрөмжүүд тэр ч байтугай компьютерт ч холбож ашиглах боломж бий.

Тэр тусмаа хэрвээ та AirPods-той мөртлөө Windows компьютер хэрэглэдэг бол чихэвчээ холбож чадахгүй стресстэх тохиолдол гардаг байж магадгүй.

Гэхдээ та AirPods-оо Windows компьютертойгоо үнэхээр холбож ашиглахыг хүсдэг бол танд хэрхэн холбох зааврыг хүргэе.

    1. AirPods-оо дүүрэн цэнэглээд хайрцгандаа хий.
    2. Компьютерынхоо Start цэснээс Settings гэж сонго.

    1. Devices цэсийг сонгоно.
    2. Bluetooth & other devices хэсэгт Bluetooth асаалттай эсэхийг шалгана.

    1. “Add Bluetooth or other device” хэсгийг сонгоно.
    2. Add Device цонхонд Bluetooth гэж сонгоно.
    3. AirPods-ынхоо тагийг нээнэ.
    4. Хайрцагны ард байрлах товч дээр хэдэн секунд дарсны дараа урд талд нь цагаан гэрэл анивчиж, асна.

    1. Холбогдох боломжтой төхөөрөмжүүдийн нэрс дунд AirPods харагдаж эхлэхэд дээр нь дарж сонгоно. Windows компьютер AirPods-той холбогдож, амжилттай холбогдсон талаар мессеж харагдана.

  1. Одоо та AirPods-оороо компьютер дээрх хөгжмөө сонсох боломжтой боллоо.

By | 2019-09-02T12:30:48+00:00 2019/09/02|AirPod|

Нийтлэсэн:

airpods-windows-pc-iphone-center-mongolia