/, iPhone Зураг/iPhone 6S, SE, 7 болон 8 загваруудад хэрхэн Portrait Mode идэвхжүүлэх вэ?

iPhone 6S, SE, 7 болон 8 загваруудад хэрхэн Portrait Mode идэвхжүүлэх вэ?

Жил бүр уламжлал ёсоор Apple шинэ загварын утас бүтээж, бахархалтайгаар фэнүүддээ танилцуулдаг. Гэхдээ л одоог хүртэл тэд iPhone X загвартаа танилцуулсан Portrait Mode горимыг хуучны боловч хуучраагүй сайн загварууд болох iPhone 7, 8 дээрээ оруулаагүй. Гэхдээ Portrait XI нэртэй jailbreak програмын тусламжтайгаар дээрх загварууд Portrait Mode горимыг ашиглах боломжтой болжээ.

Portrait XI нь iOS 11 – iOS 12.2 үйлдлийн системтэй, А9 чип, багадаа 2GB RAM-тай бүхий л jailbreak хийгдсэн утаснуудад ажиллана. Тэгэхээр iPhone 6S болон түүнээс хойших загварын утаснуудад боломжтой гэсэн үг.

iPhone XR дээрх зөвхөн хүн дээр идэвхэждэг Portrait effect горимоос ялгаатай нь Portrait XI програмын depth effect нь амьтад болон бусад обьектууд дээр ч ажиллана.

Мөн dual camera тохиргоо бүхий iPhone-той хүмүүст Portrait XI аппликэйшн тун хэрэгтэй. Учир нь Apple хэрэглэгчдийг Portrait зураг авахын тулд telephoto sensor ашиглахыг тулгадаг. Харин Portrait XI ашигласнаар та энгийн өргөн өнцөгт камераар ч авах боломжтой. Үр дүнд нь бүтэх фото зургийн фокуслах урт ялгаатай ч ерөнхий чанар нь бараг адилхан байх болно.

Бас нэг онцлууштай давуу тал бол Portrait XI нь сельфи камер дээр мөн Portrait горим дэмждэг. Харин iPhone 7 Plus, 8 Plus дээр зөвхөн арын камер дээр Portrait горим дэмждэг.

Харин нэг сул тал  нь Portrait XI аппликэйшн яг оригинал Portrait горимын адил Depth Effect дээр Live Preview идэвхждэггүй.

Та энд дарж, Portrait XI аппликэйшнээр авсан зурагнуудаас сонирхоорой.

Portrait XI нь төлбөртэй jailbreak бөгөөд Packix дээрээс 4,99 доллараар авах боломжтой.

Татаж авах

By | 2019-08-26T14:03:36+00:00 2019/08/26|iPhone App, iPhone Зураг|

Нийтлэсэн:

iphone-6s-se-7-8-portrait-mode-iphone-center-mongolia