//AirPods утасгүй чихэвчийг хэрхэн Андройд утсанд холбох вэ?

AirPods утасгүй чихэвчийг хэрхэн Андройд утсанд холбох вэ?

AirPods бол Apple-ийн төхөөрөмжүүдэд ашиглахад хамгийн тохиромжтой гэдэг нь мэдээж. Гэхдээ W1/H1 чиптэй болсноор таныг AirPod-оо чихэндээ зүүмэгц iPhone-той холбогдож, чихнээсээ авмагц сонсож буй дуу, хөгжмийг түр зогсоох гэх мэт тун ухаалаг функцуудтай. Гэхдээ л үүний цаана Bluetooth технологи бий. Тиймээс та хүсвэл AirPods-оо бусад Bluetooth-тэй төхөөрөмжүүдэд буюу Андройд утастай ч холбох боломжтой гэсэн үг юм.

Хэрхэн холбох вэ?

AirPods Андройд төхөөрөмжтэй холбогдож ямар ч асуудалгүй ажиллах ч, Apple-ийн төхөөрөмжүүдтэй хоршдог шигээ бүх боломж нь бүрэн ажиллахгүй. Жишээлбэл, чихэндээ зүүмэгц, эсвэл чихнээсээ авмагц мэдрэх функц.  Гэхдээ та AirPods-ынхоо цэнэг хэр байгааг Андройд утаснаасаа харж болно.

  • AirPods-ын хайрцгаа нээгээд андройд төхөөрөмжийн дэлгэцээ дээрээс доош гүйлгэж, Notification цэсээ гаргана.
  • Bluetooth дээр удаавтар дарж, Bluetooth тохиргоо руу нэвтэрнэ.

  • Хэрэв идэвхжихгүй байвал Bluetooth Discovery тохиргоо руу ороорой.
  • Таны AirPods хайрцаг нээлттэй байх ба ард байрлах Pairing товч дээр дарж, цагаан гэрэл асаана.

  • Хэдэн секундын дараа таны AirPods холбогдох боломжтой хэрэгслүүдийн жагсаалт дунд харагдаж эхэлнэ. Дээр нь товшоод Андройд утастайгаа холбоорой.

AirPods автоматаар цэнэгийнхээ мэдээллийг Андройд төхөөрөмжид хуваалцдаггүй. Гэхдээ та AirBattery аппликэйшн ашиглах боломжтой. Уг аппликэйшн 1-р үеийн AirPods болон Beats X, Beats Solo зэрэг W1 төхөөрөмжүүдтэй хоршиж ажиллана.

Аппликэйшнээ суулгасны дараа AirPods-оо холбоод, AirBattery аппыг нээхэд AirPod чихэвчний батерейн талаарх мэдээлэл гарч ирнэ.

Татаж авахAirBattery (Free)

Манай iPhone Center дэлгүүр AirPods дараах үнээр худалдаалагдаж байна.

ЕРДИЙН ҮҮРТЭЙ: 490’000₮
УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ ҮҮРТЭЙ: 620’000₮

By | 2019-08-01T12:41:14+00:00 2019/08/01|AirPod|

Нийтлэсэн:

airpods-iphone-center-mongolia