/, Зөвлөгөө/iOS 13 үйлдлийн системийн ЭНЭ функц iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгана

iOS 13 үйлдлийн системийн ЭНЭ функц iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгана

Энэ намар танилцуулагдах iOS 13 хувилбарт iPhone-ы батарейн ашиглах хугацааг уртасгаж, илүү удаан хугацаанд өндөр хүчин чадлаар ажиллуулах шинэ функц мөн багтана.

WWDC 2019 буюу Дэлхийн Дизайнерүүдийн Бага хурлаар Apple яг энэ функцийг онцлоогүй ч хэрэглэгчдийн хувьд энэ тун чухал боломж гэдэгтэй маргах зүйлгүй.

Шинэчлэгдсэн цэнэглэх горим ямар онцлогтой вэ?

Чухал шаардлагатай үе л биш бол таны батарейн цэнэгийг 80%-иас илүү дүүргэхгүй.

Үүний тулд iOS систем таны цэнэглэлтийн өдөр тутмын түүхийг анализ хийж, тэдгээр датаг ашиглан зөвхөн онц чухал үед л дүүртэл цэнэглэх болно.

Хэрэв та үдэш унтахдаа утсаа цэнэглэхээр залгавал шинэ үйлдлийн систем цэнэглэлтийг өглөө хүртэл зогсооно. Ингэснээр таны утасны батарейн ашиглалтыг гамнана.

Батарей: Цэнэглэх шинэ горим

Шинэ горим нь таны утасны батарейг 100% буюу дүүртэл цэнэглэх тоог цөөлснөөр илүү удаан хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Таны цэнэглэлтийг өдөр тутам анализ хийсний дараа зөвхөн чухал хэрэгцээтэй үед л дүүртэл цэнэглэнэ.

Гэхдээ энэ функц цаанаасаа тохируулагдаж ирэхгүй, та хүсвэл өөрөө идэвхжүүлж болно. Уг функцийг идэвхжүүлсний гол давуу тал нь батарейгаа заавал тултал нь ачаалахгүйгээр хангалттай хэмжээнд цэнэглэж, илүү удаан хугацаанд аюулгүй хэрэглэх боломжтой болно.

Литиум-Ион батарейн талаар

Литиум-Йон бүтэцтэй батарей цаг хугацаа өнгөрөх тусам ажиллагаа нь буурч, элэгддэг. Энэ бол жам. Таныг утсаа нээх, ашиглах тусам батарей тань тэр хэрээр элэгдэж, хэсэг хугацааны дараа шинэ батарейгаар солих шаардлага гарна.

Батарей хэр хурдан элэгдэж, муудах нь харин хэчнээн удаа дүүртэл цэнэглэснээс хамаардаг.

Литиум-ион батарейг дүүртэл биш хэсэг хэсгээр цэнэглэх нь хамгийн үр өгөөжтэй. Харин батарейг тултал олон удаа цэнэглэхэд нийт ашиглах хугацаанаас хороож байдаг. Тэгэхээр 100% дүүргэхгүй, ойр ойрхон бага багаар цэнэглэбэл батарейнд тань гамтай юм.

Харин Apple-ын энэхүү шинэ функцийг идэвхжүүлсэн байхад та утсаа цэнэглээд шөнөжин орхисон ч автоматаар 80% хүртэл цэнэглээд зогсооно гэсэн үг юм.

Яагаад чухал гэж?

Apple өмнө нь гүйцэтгэлээ хянах, барих боломж бүхий iOS-ийн функц танилцуулж байсан. Сөрөг шүүмжлэл нэлээн дагуулсан ч уг функц тун хэрэгтэй эд юм. iPhone утасны хурдыг сааруулж байгаа ч гэсэн нөгөө талаас батарей хэчнээн муудсан ч утас гэнэт унтрахгүй байх боломжийг бий болгосон.

Утасны батарей тултал ачаалагдахгүй л байхад ер нь утасны ажиллагаанд гарах асуудал тун цөөн гэж ойлгож болно. Харин өндөр хурд, хүч шаардсан аппликэйшн ажиллуулах, өөр бусад байдлаар гамгүй хэрэглэх тусам таны утас хурдан хэврэгшиж, муудна.

Хэдий тийм ч батарей муудлаа гэхэд та шинээр сольчход л бүх зүйл шинэ болчихно л доо. Гэхдээ үүнээс гадна бас нэг боломж гарч ирэх гэж байгаа нь энэхүү iOS 13 үйлдлийн системд танилцуулагдах батарей гамнах функц юм.

By | 2019-06-12T12:26:41+00:00 2019/06/12|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

ios-13-iphone-iphone-center-mongolia