//Apple 2019 оны ТОП 9 аппликэйшнийг нэрлэлээ.

Apple 2019 оны ТОП 9 аппликэйшнийг нэрлэлээ.

Apple компани энэ жил WWDC буюу Дэлхийн Дизайнеруудын Бага хурлаа амжилттай зохиож, дизайны ертөнцөд хамгийн содон, сонин гэж үзэж буй 9 аппликэйшнийг онцоллоо.

Эдгээр бүтээлүүд Итали, Франц, Литви болон АНУ-аас тодорсон ба ихэнх нь тоглоомын аппликэйшн байснаас гадна шинээр анхаарал татсан спорт, уран зураг, фото зураг болон анагаахын зураглалын аппликэйшнүүд байв.

Ингээд шагналын эздийг танилцуулъя:

  • ELOH – хэмнэл дагаж тоглодог хөгжимт таавар тоглоом. Бүтээгч нь Broken Rules.
  • Butterfly IQ – Бүтэн биеийн хэт авиа оношлогоог уламжлалт радио зургаас бага үнээр утсан дээрээсээ хаана ч хийх боломжтой аппликэйшн. Бүтээгч нь Butterfly Network.
  • Ordia – Шинэ амьдралын хэлбэр болж адал явдал, гэнэтийн зүйлээр ертөнцтэй танилцдаг нэг хуруугаар тоглох боломжтой тоглоом. Бүтээгч нь Loju.
  • The Gardens Between – Цаг хугацаа, ой санамж, нөхөрлөлийн талаар адал явдалт тааварт тоглоом. Урлаг уран сайхны дүрслэл гайхалтай. Бүтээгч нь The Voxel Agents.
  • Homecourt – Ирээдүйд сагсанбөмбөгийн бэлтгэлийг ч орлож болохуйц аппликэйшн. CoreML ашиглан сагсанбөмбөгийн шидэлт, дасгал хөдөлгөөнийг нарийн бичиж, судалж, дүн шинжилгээ гаргана. Зөвхөн iPhone-ы камертай хоршиж ажиллана. Бүтээгч нь NEX team.
  • Asphalt 9: Legends – Дэлхийн хамгийн тансаг, гоё үзэмжтэй машинуудаар гал гартал уралддаг тоглоом. Бүтээгч нь Gameloft.
  • Flow – Санаанд орсон бүхнээ тэр даруй буулган тэмдэглэх, сараачих боломжтой аппликэйшн. Бүтээгч нь Moleskin.
  • Thumper: Pocket Edition – Хурд, мэдрэмж шаардсан сонгодог action төрлийн уралдаант тоглоом. Бүтээгч нь Drool.
  • Pixelmator Photo – Фото зураг засварлах хамгийн сүүлийн үеийн аппликэйшн. CoreML ашиглан танд авсан зургаа яг л мэргэжлийн мэт засварлахад тусална. Бүтээгч нь Pixelmator Team.

Сонирхолтой нь эдгээр ТОП жагсаалт дунд нэг ч Mac-ын аппликэйшн багтаагүй. Гэхдээ ирэх жил энэ явдал дахин давтагдахгүй гэсэн найдлагыг Project Catalyst-д тавьж байна. Project Catalyst бол iOS болон Mac-ын аппликэйшнүүдийг нэгтгэх зорилготой энэ жил WWDC 2019-д танилцуулагдсан төслийн код нэр юм.

By | 2019-06-10T10:51:13+00:00 2019/06/10|iPhone App|

Нийтлэсэн:

apple-2019-9-iphone-center-mongolia