//iPhone-г хурдан болгох арга

iPhone-г хурдан болгох арга

Эдгээр iPhone-г хурдан болгох арга бүрийг сайтар уншиж танилцаарай. Утсаа заавал factory reset хийхгүйгээр ажиллагааг нь эрс хурдлуулах боломж бий. Хамгийн жижиг энгийн зүйл хүртэл утсыг тань удаашруулж байж магад.

iOS update сүүлийн хувилбар эсэхийг шалга

Apple системийн шинэчлэл үргэлж хийдэг. Тиймээс таны утас болон таблетанд хамгийн сүүлийн үеийн хувилбарыг суулгаж өгснөөр хурд нь сайжирдаг. Харин хуучин загварын iPhone гар утас барьдаг бол та түр азнаарай. Яагаад гэвэл хуучин утсанд системийн шинэчлэл хийх нь зарим тохиргоог нь өөрчилж илүү удаан болгодог.

Нээлттэй орхисон аппликейшнээ унтраа

Бид бүгдийн түгээмэл алдаа бол нээлттэй орхисон аппликейшнээ унтраахгүй байх явдал. Та шинэ нүүр хуудсанд шилжихдээ ардаа олон төрлийн аппликейшн уншуулсан хэвээр байвал таны утас яахын аргагүй гацна.

Утсаа RESTART хий

Зарим үед утас тань ойр ойрхон гацаж ядаргаатай мэт санагдах үе байдаг. Тэгвэл утсаа унтраагаад, асаагаад үзээрэй.

Хэрэггүй APP-аа устга

Утасны багтаамж дүүрч эхлэхэд хурд нь дагаад саардаг тал бий. Тиймээс утсаа зайчлахын тулд хэрэггүй гэсэн APP-уудаа устгаарай.

Safari cookies, Data history

Settings (Тохиргоо) цэс рүүгээ орж, Safari гэсэн рүү нэвтэрч, Clear History and Website Data гэдгийг дараарай. Ингэснээр интернэт браузер дахь таны хэрэггүй зүйлсийг утсгана. Учир нь интернэт ачааллаж байгаа үед утас хамгийн ихээр гацдаг.

Автомат суулгалтыг зогсоо

Settings > iTunes & App Store >Automatic Downloads off. Үүний дараа Settings > General > Background App Refresh дараарай. Ингэснээр утасны тань ачаалал багасна.

Графикуудаа унтраа

Утсыг илүү ганган болгох зориулалттай график дүрслэлүүд заримдаа гоё харагддаг хэдий ч утасны цэнэгийг үрж, утсыг удаашруулдаг талтай. Тиймээс Settings > General > Accessibility > Reduce Motion On хийгээрэй. Эсвэл Settings > General > Accessibility > Increase Contrast > Reduce Transparency On байж болно.

Reset iPhone

Энэ нь цаг их үрэх хэдий ч хамгийн үр дүнтэй арга юм. Голын товчлуур болон унтраах товчлуураа зэрэг дарж, утас тань унтраад Apple-ийн лого гарч иртэл тэр дарсан хэвээр байгаарай.

Мессеж, зураг, дуунуудаа устга

Энэ бол утсандаа зай гаргах бас нэгэн арга. Дээр хэлсэнчдэн утасны зай дүүрсэн тохиолдолд утасны хурд удааширдаг гэдгийг сайн санаарай.

Эх сурвалж: Macworld

Нэмэлт холбоос:

By | 2019-06-03T10:10:51+00:00 2019/06/03|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia