/, Зөвлөгөө/Та сэлфи хийдэг үү? Хэрэг болж магадгүй 8 зөвлөмж!

Та сэлфи хийдэг үү? Хэрэг болж магадгүй 8 зөвлөмж!

Та сэлфи дээрээ олон LIKE, SHARE авмаар байна уу? Тэгвэл манай сэлфи хийх 8 зөвлөмж дээр дурдсан аргуудыг ашиглаарай. Сошиал медиагийн одууд хэрхэн зураг авч байгааг сайтар ажиглаарай.

Өөрийн өнцгийг мэдэр

Хүн бүрийн царай өөр бөгөөд та өөрийн царайгаа хамгийн гоё харагдах тэр өнцгийг олох хэрэгтэй. Гэхдээ хүн бүрд маш гайхалтай зохицдог байрлал бол бага зэрэг шанаагаа доошлуулж, толгойгоо хазайлгах юм.

Байгалийн гэрэл

Та будаггүй байсан ч байгалийн гэрэл таныг гайхалтай харагдуулж чадна. Ямар ч тохиолдолд чийдэнгийн гэрлээс татгалзаарай.

Өглөөний сэлфи

Унтаж амарсны дараа өглөө таны нүүр хамгийн цэвэрхэн, будаг тань илүү шингэсэн, ус тань салхинд гэмтээгүй байдаг. Таны бүх зүйл цоо шинэ мэт гялалздах тул сэлфигээ энэ үед л хийгээрэй.

Юунаас ч битгий ич

Өөрийн зургийг фото модел шиг авмаар байвал уруулаа товойлго, янз бүрээр инээ, бага зэрэг хөмсгөө дээшлүүл.

Камераа дээш байрлуул

Камерийн өнцөг зураг авахад маш чухал байдаг. Эгц өөдөөс зураг авахаас илүүтэйгээр камераа дээш байрлуулж авах нь зургийг гоёмсог харагдуулдаг.

Өрөөгөө цэвэрлэ

Толинд хийж байгаа сэлфины үед ардаа тусаж байгаа орчинг сайтар анхаар. Таны арын орчин цэвэрхэн гоёмсог байх нь зургийг илүү загварлаг харагдуулна.

Фильтртээ үнэнч бай

Өөрөө зохицсон нэг фильтр сонго. Ингэснээр таны зургууд нийцэмжтэй харагддаг бөгөөд энэ бол сошиоал одуудын нэг нууц юм.

Нарны шил

Янз бүрийн байрлал авахаас ичиж байвал зүгээр л өөрийн дуртай нарны шилээ зүүчих. Ингэснээр та өөрийн эрхгүй нүүрны хувирлаа өөрчилж эхлэхээс гадна гоёмсог нарны шил таны чимэг болно.

Эх сурвалж: Seventeen

Нэмэлт холбоос:

By | 2019-05-31T09:47:25+00:00 2019/05/31|iPhone Зураг, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

8-iphone-center-mongolia