/, Зөвлөгөө/iPhone хэрэглэгчдэд зөвлөгөө: Contact цэс ашиглах 4 нууцлаг арга

iPhone хэрэглэгчдэд зөвлөгөө: Contact цэс ашиглах 4 нууцлаг арга

Contacts бол iPhone утасны хамгийн их хэрэглээтэйүндсэн цэс, түүнгүйгээр бид яаж ч тэр олон хүний дугаарыг цээжлэх билээ?

Бид өдөр бүр, байнга Contacts цэсийг ашигладаг ч зарим хялбар, ухаалаг функцуудыг нь тэр бүр ашиглаж, хэргийг нь гаргаж мэддэггүй. Жишээлбэл, богино нэр, харилцааны талаар ч тэмдэглэх боломж байдаг.

Ингээд танд Contacts цэсийг илүү ухаалгаар ашиглах 4 нууцлаг аргыг танилцуулж байна.

Богино нэр бичих

Хэн нэгний нэрийг утсан дээрээ мэдээж бүтэн нэрээр нь тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ зарим хүн хоч эсвэл дуудаж сурсан дотно нэрээрээ тэмдэглэхийг илүүд үздэг. Түүнээс гадна ижил нэртэй хүмүүс хэр олон давхцахыг таах билээ. Тэгвэл үүнийг nickname буюу богино нэрээр шийдэх боломжтой. Хэдий та хоч нэрийг нь түлхүү ашиглах ч овог ба нэрийг нь давхар хадгалж, мэдээж болно. Тэр тусмаа та Siri ашигладаг бол найзыгаа бүтэн нэрээр нь биш дууддаг нэрээр нь дуудаад л шууд залгахад илүү амар боллоо. Дараах алхмын дагуу тохируулаарай.

  1. Contacts аппликэйшнээ нээнэ. Phone apps – Contacts гэж нээсэн ч болно.
  2. Хоч нэр өгөх этгээдийн мэдээллээ сонгоно.
  3. Edit дарна.
  4. Доош нь гүйлгэн Add Field дээр дарна.
  5. Nickname хэсгийг сонгоно.
  6. Одоо тухайн этгээдийн контакт хэсэгт Nickname гэсэн шинэ талбар нэмэгдсэн байна. Дээр нь товшин мэдээллээ оруулаарай.

Богино нэрийг идэвхжүүлэх

Сүүлийн үеийн iOS хувилбаруудад утасны жагсаалт дахь нэрсээ товч харагдуулах боломж нэмэгдсэн. Тиймээс та хүсвэл зарим хүний урт цол, гуншин, албан тушаалыг товчилж, хадгалаарай.

  1. Settings
  2. Contacts
  3. Short Name хэсгийг асаана уу.

Богино нэрийг илүүд үзэх

Nicknames функц идэвхтэй үед таны утасны жагсаалт дахь этгээдийн нэр эхэлж, богино нэрээрээ харагдана.

  1. Settings
  2. Contacts
  3. Short Name
  4. Prefer Nicknames хэсгийг асаана.

Хоорондын хамаарлаа нэмэх

Contacts цэсэнд байдаг бас нэг сонирхолтой, хэрэгцээтэй функц бол утасны жагсаалт дахь хүмүүстэй ямар хамааралтай болохоо тэмдэглэх боломж юм. Зарим тохиолдолд энэ нь таны үйлдлийг тун хялбарчилж өгнө. Жишээлбэл, та Siri-гээ асаагаад “Call my husband” гээд л нөхөр лүүгээ залгаарай. Өөрөөр хэлбэл, Siri-тэй хоршин ажиллахад илүү амар.

  1. “Hey Siri” гэж хэлэн дижитал туслахаа асаана уу. Эсвэл Home эсвэл хажуугийн товч дээр дарсан ч болно.
  2. Siri-д хэнтэй ямар хамааралтай болохоо хэлнэ. Жишээлбэл, “Suld is my manager.” гэж хэлээрэй. Нэрийг нь утасны жагсаалтанд хадгалаастай яг тэр хэлбэрээр хэлэхийг мартуузай.
  3. Siri танаас хамаарлыг баталгаажуулж асууна. Та “Yes” гэж хэлэх эсвэл “Yes” товчийг дарж, баталгаажуулаарай.
  4. Мөн ижил хамааралтай хэд хэдэн хүмүүсийг ангилж нэрлэх боломжтой. Жишээлбэл, та олон хүүхэдтэй бол “Oldest”, “Younges”, “Middle” гэж нэрлэж болно.

Siri ашиглахаас гадна гараараа ч хоорондын хамаарлаа тохируулах боломжтой.

  1. Contacts аппликэйшн нээнэ.
  2. Өөрийн бүртгэлийг сонгоно.
  3. Edit товч дарна.
  4. Add related name сонгоно.
  5. Label хэсэгт шинээр нэмэх эсвэл үндсэн тохиргоог ашиглах боломжтой.
  6. Тохиргоо хийж дуусаад “i” товч дээр дарж жагсаалтаас холбох этгээдийн нэрийг сонгоно.
  7. Done дарснаар хадгалагдана.
By | 2019-05-25T10:37:26+00:00 2019/05/25|iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-contact-4-iphone-center-mongolia