/, iPhone, iOS мэдээлэл/2019 оны iPhone-ы шинэ загваруудад нэмэгдэх 7 шинэ боломж, сайжруулалтууд

2019 оны iPhone-ы шинэ загваруудад нэмэгдэх 7 шинэ боломж, сайжруулалтууд

iPhone-ы шинэ загварууд энэ намар танилцуулагдана. Өнгөрсөн намар Apple-аас 2018 оны залгамж болсон 3 шинэ загварыг худалдаанд гаргаж, чамгүй найдлага тавьсан. Загварын хувьд цоо шинэ зүйлгүй ч энэ жил буюу 2019 онд хэрэглэгчдэд хүрэх загваруудад технологийн зарим томоохон ололт нэмэгдэнэ гэсэн хүлээлт iPhone сонирхогч, хэрэглэгчдийн дунд байсаар байна. Үүнд илүү гоё камер, хурдтай чип зэрэг дараах 7 зүйлийг онцолж байна.

  1. Илүү хүчирхэг батарей

Batterygate цахим хуудаснаас Apple шинэ загварынхаа батарейн ажиллах хугацааг уртасгана гэж таамаглаж байна. Учир нь өнөө цагт ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд утасны цэнэг барих хугацаа гол үзүүлэлтийн нэг болсон. Тиймээс Apple-ын фэнүүдийн хувьд энэ жил илүү сайн батарейтэй iPhone-той танилцах магадлал өндөр байна.

iPhone XS-ын дараа үе 25%-иар том батарей, iPhone XS Max-ынх 10-15% харин iPhone XR-ын хувьд багадаа 5%-иар том батарейтэй болох төлөвтэй байна.

Батарей томрохоос ч өөр аргагүй юм. Яагаад гэвэл бусад нэмэгдэх шинэ боломжуудын ажиллагаа бүгд батарейтэй холбоотой.

  1. Буцах Wireless цэнэглэх боломж

2019 онд танилцуулагдах шинэ загвар нь wireless-ээр буцаж цэнэглэдэг болно гэсэн мэдээлэл хэд хэдэн эх сурвалжид дурдагдаж байгаа юм. Шинэ iPhone өөрөө ардаа байрлах wireless цэнэглэгчээр өөр төхөөрөмж цэнэглэдэг болно гэсэн үг юм.

Тэгэхээр таны iPhone давхар AirPods болон бусад хэрэгслээ цэнэглэж болно. Apple Watch-ыг ч мөн цэнэглэж магадгүй юм. Гэхдээ Apple Watch техникийн хувьд Qi wireless charging дэмждэггүй тул Apple цэнэглэх стандартдаа тохиргоо хийх хэрэгтэй байгаа.

  1. Өргөн өнцгийн, Шөнийн горим бүхий Гуравласан дурант камер

Дизайнаас нь харахад л 2019 оны шинэ загварын гол онцлог нь камертай холбоотой нь харагдаж байна. Ялангуяа iPhone XS болон XS Max-ын дараачийн загваруудад гуравласан дурант камер нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ бол iPhone-ы камерын хувьд том өөрчлөлт юм.

Гуравласан дурант камертай болсноор холын зураг томруулж авах, бүдэг гэрэлтэй орчинд зураг авах чанар эрс сайжирна гэсэн үг. Мөн өргөн өнцгийн дуран нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа бөгөөд ингэснээр хэрэглэгчид илүү өргөн, том орон зайг зураглах боломжтой болно. Нөгөө талаар гуравласан дурант камертай болсноор дизайны хувьд “аймшигтай” болно гэж шүүмжлэгсэд ч цөөнгүй байна.

  1. Байшин дотор чиглэл заах функц

Хамгийн их шуугиан дагуулж буй шинээр нэмэгдэх магадлалтай нэг функц бол ultra-wideband технологи юм. UWB нь богино долгионы радио технологи бөгөөд байршлын мэдээллийг маш нарийвчлалтай заадаг. Ер нь GPS технологитой ойролцоо тул гадаа биш дотор орон зайд чиглэл баримжаалахад ашиглах боломжтой.

Дээрх функц нэмэгдвэл Find My iPhone функцийг илүү нарийвчлалтай ашиглахаас эхлээд  нисэх онгоцны буудал, худалдааны төв зэрэг томоохон барилга, байгууламжид байршил олох, заах зэрэг төрөл бүрийн хэрэгцээнд ашиглах боломжтой.  Гэхдээ мэдээж UWB-г ашиглахын тулд трансмиттер систем нь тухайн байршлуудад суурилагдсан байх хэрэгтэй.

  1. Хурдан цэнэглэх боломж

Сүүлийн жилүүдэд iPhone-ы шинэ загваруудад USB-C төрлөөр түргэн цэнэглэх боломжтой болсон. USB-C технологиор цэнэглэхэд 30 минутад 50% хүртэл цэнэг дүүргэх боломжтой. Гэхдээ нэг асуудал байгаа нь энэ технологийн дэмжих нэмэлт хэрэгслүүд iPhone-д дагалдаж ирдэггүй.

Харин энэ байдал энэ жилээс өөрчлөгдөнө. Шинэ iPhone худалдан авахад USB-C цэнэглэгч кабель дагалдах учраас хэрэглэгчид илүү богино хугацаанд утсаа цэнэглэх боломжтой болох юм.

  1. А13 Silicon чип

Энэ жил танилцуулагдах Silicon чипийг А13 нэртэй байна гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээллээс үзэхэд Apple-ын хамтран нийлүүлэгч түнш Taiwan Semiconductor Manufacturing компани энэ сард ихээхэн хэмжээний бичил чип үйлдвэрлэж байгаа сурагтай.

2019 оны шинэ загварын хамгийн онцлох үзүүлэлт биш байж мэдэх ч шинэ чип гол онцлогуудын нэг байж чадна.  Өмнөх А12 Bionic чипийн үзүүлэлт бараг топ зэрэглэлийн ширээний компьютертэй дүйцэх CPU-тэй байсныг саная. А13 чипийн үзүүлэлтийг одоогоор бүрэн тодорхойлох боломжгүй ч худалдаанд гарсан цагаасааа зарим дээд амжилтыг тогтооно гэсэн хүлээлттэй байгаа.

  1. Шинэ өнгө үзэмж

Камер байрлах дөрвөлжин хэсгээс эхлээд 2019 оны шинэ iPhone-ы гаднах үзэмж, дизайны талаарх таамаглал цахим ертөнцөд нэлээн тархсан. Гэхдээ iPhone-ы брэнд болсон үндсэн өнгө төрхөөсөө хол ялгарахгүй, өмнөх загваруудтайгаа адил байх нь тодорхой болсон.

Гэвч энэ нь их бие, дотоод дизайн огт өөрчлөгдөхгүй гэсэн үг биш юм. Шинэ загварт Mute товч, микрофон болон арын гадаргуу шилэн байх магадлалтай байгаа. Бас нэг таамаглалаар шилэн гадаргуу нь цантсан загвартай ч байж мэдэхээр байна. Мөн шинэ iPhone XS болон XS Max загварууд өмнөхөөсөө үл ялиг зузаавтар болж магадгүй.

By | 2019-05-20T08:18:02+00:00 2019/05/20|Apple news, iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

2019-iphone-7-iphone-center-mongolia