//iPhone хэрэглэгчдэд: Safari дээр таны мэдэхгүй 11 үйлдэл

iPhone хэрэглэгчдэд: Safari дээр таны мэдэхгүй 11 үйлдэл

Бүх iOS төхөөрөмж өөрийн гэсэн Apple-ийн интернэт браузер болох Safari суусан ирдэг. Харин Safari одоог хүртэл байнга өөрчлөлт шинэчлэлт хийгдсээр ирсэн бөгөөд байгаа ба олон төрлийн үйлдлүүд болон ашиглахад амар хялбар болгосон функцууд нэмэгдсээр байдаг.

Хэрэв та өөрийнхөө интернэтээр хайлт хийх хурд болон зуршилаа өөрчилмөөр байвал доор үзүүлж буй 11 арга барилыг заавал хэрэглээрэй.

1. Бүх хуудсаа нэг дор устгах

Нэг дор хэтэрхий олон хуудас нээлттэй байгаад байна уу? Нэг дор бүгдийг нь устгамаар байна уу?

  1. Баруун доод буланд байрлах хуудасны дүрсийг удаан дар.
  2. Бүх хуудсыг хаах (Close All # Tabs) товчыг дар.

2. Хуудас руу буцаж шилжих

Үзэж байсан хуудас руугаа буцаж шилжихийн тулд заавал буцах товчлуурыг олон удаа дарах хэрэггүй. Үүнийг шийдэх хялбар арга бий.

  1. Зүүн доод буланд байрлах буцах товчыг удаанаар дар.
  2. Шилжихийг хүссэн хуучин хуудсаа сонго.

3. Саяхан хаасан хуудсаа дахин харах

Үлдээхийг хүссэн хайлтын хуудсаа санамсаргүй устгасан уу? Санаа зовох хэрэггүй. Safari таны саяхан хаасан хуудсыг дахин харах боломж олгодог.

  1. Баруун доод буданд байрлах хуудасны дүрсийг нэг удаа дар.
  2. + тэмдгийг удаан дарж хуучин орж байсан хуудсаа нээгээрэй.

4. Ихэвчлэн ордог хуудсаа устгах

Safari дээр шинэ хуудас нээхэд таны ихэвчлэн олон дахин ордог вэб хуудсууд гарч ирдэг. Гэхдээ тэр хуудсаа утсгаж, өөрчилж болдог гэдгийг мэдэх үү?

  1. Шинэ хуудас нээ.
  2. Утсгаж эсвэл өөрчлөхийг хүссэн хуудсаа сонго.
  3. Түүн дээрээ удаан дарж өөрчлөх (edit), устгах (delete) эсэхээ сонгоорой.

5. iPhone ба Mac-ийн хоорондох Bookmark-аа ижил байлгах

iPhone ба Mac хоёрынхоо хооронд байнгын шилждэг бол зарим зүйлсийнхээ холбоосыг ижил байлгахыг та хүснэ. Харин үүнийг та iCloud-ийн Sync-ийн тусламжтай холбож болно.

  1. Тохиргооны апплийкейшн руу ор.
  2. Дээр байрлах Apple ID карт дээр өөрийн мэдээллээ оруул.
  3. iCloud дээр дар.
  4. Safari дээрх мэдээллээ зааж өг.

6. Хаахын тулд гүйлгэ

Х гэсэн товчлуураа дарж бүх хуудсаа унтраадаг гэсэн ойлголт бидний толгойд хоногшсон байдаг. Гэхдээ iOS үйлдлийн системд үүнээс өөр хялбар аргууд бий.

  1. Баруун доод буланд байрлах хуудасны товчлуурыг дар.
  2. Хаахыг хүсэж буй хуудсаа сонго.
  3. Харин одоо хаахын тулд зүүн тийш гүйлгэ.

7. Bookmark хялбар хийх

Та өөрийн дуртай вэб сайт, блог хуудсуудыг ойр хадгалж болно. Гэхдээ хүссэн хуудсаа тус бүрчлэн Share дарж Bookmark хийх хэрэггүй.

  1. Та хадгалыг хүссэн сайт дотроо байхдаа Bookmark-ийн дүрсийг удаан дар.
  2. Add Bookmark болон Add to Reading cонголтоос сонгоорой.

8. Автоматаар унших

Хэрэв та бичиглэл дээр илүү анхаардаг бол автомат унших тохиргоон дээр дэлгэцээ тааруулах нь танд хэрэг болох байх. Ингэснээр Safari дээр гарч ирдэг илүү мэдээллүүд алга болж, текст үлддэг.

  1. Уншихыг хүссэн хуудсаа нээ.
  2. Зүүн дээд буланд байрлах 4 зураасын дүрсэн дээр удаан дар.
  3. Automatic Reader View хэмээх сонголтыг дар.

9. Өмнөтгөл үзэх

iPhone 6s болон түүний дараах загварын утсыг та барьдаг бол 3D Touch ашиглан та вэб рүү орж уншихаас өмнө түүний өмнөтгөлийг харж болно.

  1. Уншихыг хүссэн линкээ сонго.
  2. Түүн дээр 3D Touch-оо идэвхжүүл.
  3. Та хангалттай сайн дарсан бол өмнөтгөл нь гарч ирэх болно.
  4. Харн дээш гүйлгэж өөр бусад сонголтуудыг хийх боломжтой.

10. Хөтөчийнхөө түүхийг цэвэрлэх

iPhone тань удаан байна уу? Браузерынхаа түүхийг цэвэрлэснээр энэ асуудал дээрдэх магад.

  1. Тохиргооны аппликейшнээ нээ.
  2. Safari дээр дар.
  3. Clear History and Website Data товчлуур дээр дар.

11. SS (Screen Shot) хийхийн оронд зургаа хадгалах

Заавал SS хийхийн оронд хүссэн зургаа хадгалхын тулд түүн дээрээ удаан дарж татаж авч болдог.

  1. Зурган дээрээ удаан дар.
  2. Зургийг хадгалах(Save Image) эсвэл хуулах (Copy) гэсэн 2 сонголт гарна.
  3. Зургийг хадгалах нь таны Photos app руу хийдэг. Харин хуулах нь  таны Clipboard хадгалж дараа нь ямар нэгэн газар paste хийхэд бэлэн болгодог.

Нэмэлт мэдээ:

By | 2019-05-15T08:03:05+00:00 2019/05/15|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-safari-11-iphone-center-mongolia