//Apple-н iPhone-н эв хав муутай шинэ загварын зураг ийм учиртай байж…

Apple-н iPhone-н эв хав муутай шинэ загварын зураг ийм учиртай байж…

iPhone утасны загварууд байн байн шинэчлэгддэггүй, ихэвчлэн нэг хэвийн л байдаг. Гэхдээ нэг шинэчлэгдвэл тэр тухай технологийн ертөнц даяараа шуугьдаг. Тэгвэл Apple-н дараачийн шинэ iPhone-н загварт эрс өөрчлөлт хийгдэнэ гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ.

Apple-ын шинэ содон бүхнийг хамгаас түрүүн мэдээлэгчдийн нэг MacRumors цахим хуудаснаас мэдээлж буйгаар шинэ iPhone урьд өмнөхөөс харьцангуй том нүүрний болон арын камертай байх бөгөөд “хар сүүдэртэй линзэн технологи” нь нүүрний камерыг нүдэнд өртөхөөргүй, үл мэдэгдэм дизайнтай болгох үүрэгтэй юм.

Тийм ээ, энийг сонсохоор Apple-н өнөө алдарт минималист дизайнаас хол зөрөх мэт санагдавч камерны хүчин чадал, үзүүлэлт үүнийг хангалттай няцаана. iPhone 11 болон 11 Мах загварын нүүрний камер илүү давуу тал бүхий 12МР үзүүлэлттэй болох төлөвтэй байгаа нь өмнөх iPhone XS, XS Max болон XR загваруудын даруухан үзүүлэлттэй 7МР камераас эрс сайжирна гэсэн үг юм.

Гэхдээ жинхэнэ гол өөрчлөлт арын камерт бий.

Саяхан интернетэд тархсан зурагнаас харвал iPhone 11 болон 11 Мах загваруудын арын камер гуравласан дурантай байх бөгөөд 12МР-тэй, телефото болон супер өргөн өнцгийн камертай байх юм. Өргөн өнцөгийн камер нь Sony-гийн 12MP/1um CIS онцгой загварын камер байх магадлалтай.

Сонирхолтой нь, шинэ загварын iPhone XR-ын хувьд хос камертай байх ба телефото, супер өргөн өнцгийн камергүй байх төлөвтэй байна.

By | 2019-05-01T07:55:24+00:00 2019/05/01|iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

apple-iphone-iphone-center-mongolia