/, Зөвлөгөө/Apple Watch ашиглах бяцхан гарын авлага

Apple Watch ашиглах бяцхан гарын авлага

Apple Watch бол гаднаасаа ганган, үзэмжтэй төдийгүй дотроо жинхэнэ гайхамшгийг агуулдаг хэрэгсэл билээ. Хэрвээ та шинэхэн хэрэглэгч бол ашиглах заавар, гарын авлагатай нь сайн танилцаж, энэ гайхамшигт төхөөрөмжийн бүх боломжийг болж өгвөл ашиглаж, үнэ цэнийг нь мэдрээрэй.

Утасны дуудлага, текст мессеж, цахим шуудан илгээх, хүлээн авахаас эхлээд фитнесс төхөөрөмж, smart home хянагч, бусад ухаалаг төхөөрөмжтэй хоршин ажиллагч гээд олон хэрэгцээтэй зүйлийг агуулагч Apple Watch-ыг хэрхэн зөв ашиглах бяцхан гарын авлагыг хүргэж байна.

Apple Watch хэрхэн ажилладаг вэ?

Юуны өмнө та iPhone дээрээ Watch аппликэйшнээ татаж суулгасны дараа Apple Watch-аа асааж, шинжээрэй. Apple Watch iPhone-той Bluetooth, Wi-Fi-аар холбогдох ба зарим үйлдлийг заавал холбогдсон үед, харин заримыг нь iPhone-той холболгүй дангаараа ч гүйцэтгэх боломжтой.

Apple Watch дахь ихэнх аппликэйшн, функциуд ажиллахдаа дата холболт шаарддаг. Жишээлбэл, дата холболтгүй бол та утасны дуудлага хийх, мессеж бичих, радио сонсох, Siri ашиглаж чадахгүй. Харин Apple Watch-ын сүүлийн загвар заавал iPhone-д холбогдолгүй дата сүлжээнд холбогдож болдог болсон.

Apple Watch-ын програмыг хэрхэн ашиглах вэ?

Итгэнэ үү, байна уу, өөрөө мэд. Гэвч ихэнх хэрэглэгч Apple Watch-тай болсноос олон хоног, сарын дараа л дижитал баадууны дор товч байрладгийг анзаардаг.

Дижитал баадуу: Энэхүү товчоор зөвхөн аппликэйшнүүдийг гаргаж ирэх төдийгүй тэдгээрийг томруулж, жижигрүүлж харах боломжтой.

Хажуугийн товч: Бараг анзаарагддаггүй ч гэсэн энэ товч 3 чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, энд  дарахад хамгийн сүүлд нээсэн аппликэйшний жагсаалт гарч ирнэ. 2-рт, удаавтар дарахад Power Off болон Emergency  SOS дэлгэцийг нээдэг. 3-рт, удаан дарсаар байвал дэлгэц автоматаар унтарна.

Хүчтэй даралт: Энэ нь хуруугаа дэлгэцэнд зөөлөн хүргээд дараа нь хүчтэй дарахыг хэлнэ. Ингэснээр цагныхаа дэлгэцийг та өөр хувилбаруудаар солих боломжтой сонголтууд гарч ирнэ. Харин аппликэйшнтэй дэлгэц дээр дарахад аппликэйшнүүдээ жагсаалтаар эсвэл дөрвөлжнөөр харах сонголт гарч ирнэ.

Apple Watch-ыг хурууны хөдөлгөөнөөр хэрхэн удирдах вэ?

Та бугуйн цагаа товчлуур, даралтаас гадна гарын зарим хөдөлгөөнөөр ч удирдах боломжтой. Эдгээрийн зарим нь iPhone болон iPad-тай адил.

Чирэх ба товших: Хуруугаа дэлгэцэнд байрлуулаад хуруугаа тойрог хэлбэрээр чирэхэд аппликэйшнүүд дагаж байрлана. Тухайн аппликэйшн дээр хуруугаараа товшиход нээгдэнэ.

Доош нь гүйлгэх: Цагтай дэлгэц дээр та хуруугаа доош нь гүйлгэвэл Notification Center нээгдэнэ. Энд танд ирсэн бүх төрлийн мэдэгдэл, мессежүүд харагдана. Харин аппликэйшн нээлттэй үед доош нь гүйлгэхэд доош байгаа жагсаалтуудыг гүйлгэж харуулна.

Дээш нь гүйлгэх:  Цагтай дэлгэц дээр дээш нь гүйлгэхэд Control Panel гарч ирнэ. Эндээс Settings цэс рүү шууд нэвтрэх боломжтой.

Баруун, зүүн тийш гүйлгэх: Цагтай дэлгэц дээр хуруугаа баруун, зүүн тийш гүйлгэснээр цагтай дизайнуудаас сонгох боломжтой. Мөн Force Touch буюу Хүчтэй дарж, цагтай дэлгэц дээр тохиргоо хийж болно. Мөн баруунаас зүүн тийш гүйлгэхэд Notification Center гарч ирнэ.

Томруулах: Дэлгэц дээр хоёр хуруугаараа хоёр товшиж, дэлгэцийг томруулах мөн жижигрүүлэх боломжтой. Гэхдээ энэ үйлдлийг хурдан хийх хэрэгтэй.

Дуудлага хийх, мессеж бичих, и-мэйл унших

Apple Watch-ын хамгийн гоё зүйлсийн нэг нь аливаа үйлдлийг тун хялбар хийх боломж юм. Жишээлбэл, гараа цээжний харалдаа өргөхөд л дэлгэц автоматаар асах гэх мэт үйлдэлд суурилсан функциуд ч бий.

Утасны дуудлага: iPhone-той яг адил үйлдлээр та дуудлага хийх боломжтой. Phone аппликэйшнээ товшиж нээгээд, утасны бүртгэлээсээ залгах дугаараа сонгоод л дуудлага хийнэ. Нэг зүйлийг сануулахад таны Apple Watch дата холболтгүй бол iPhone утастайгаа холбогдох сүлжээний хүрээнд байх ёстой.

Мессеж: Мессеж илгээх нь ч мөн дуудлага хийхтэй адилхан. Бас мессеж дээрээ товшоод шууд хариу мессеж илгээж болно. Микрофонтой товч дараад Siri ашиглан мессежээ ярьж илгээж болно. Мөн Scribble ашиглан гараар бичсэн мессеж илгээх ч боломж бий. Гэхдээ үсгийг нэг нэгээр нь бичих хэрэгтэй ба ихэнх цэг, таслал, тусгай тэмдэгтийг дэмжинэ.

И-мэйл: Санаа зоволтгүй, и-мэйл ашиглахад тийм ч ялгаа бас байхгүй. Ер нь бол таны и-мэйл дэхь бүх зүйл iPhone дээрхээс ч шууд sync хийж байх тохиргоотой тул яг утсан дээрхтэйгээ адил тохиргоотойгоор Apple Watch-аасаа и-мэйлээ шалгаж болно. Хэрэв inbox хэсэгтээ зарим тохиргоог өөрчлөхийг хүсвэл iPhone дээрх Watch апп-аасаа Mail – Mirror My iPhone –  Custom гэж сонгон тохиргоог өөрчлөөрэй. Мөн та Siri ашиглан дуут хариу эсвэл Scribble ашигла гараар бичсэн хариу илгээх боломжтой.

Walkie – Talkie: Бусадтай харилцах бас нэг сонирхолтой аппликэйшн бол Walkie – Talkie. Та үүнийг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэхь Apple Watch хэрээглэгчтэй Walkie-Talkie шиг харилцах боломжтой.

Apple Watch дээр Siri хэрхэн ашиглах вэ?

Танд Siri үнэхээр тус болдог бол Apple Watch дээр ч таны зарим үйлдлийг хэмнэж чадна. Үүний тулд бугуйгаа амныхаа харалдаа авчраад Siri-гээс асуулт асууж эхлээрэй.

Хэрэв Siri хариу өгөхгүй бол Apple Watch дээрээсээ Settings – General – Siri гэж сонгоорой. Энд та Hey Siri болон Raise to Speak функцийг зэрэг асаах боломжтой. Raise to Speak гэж сонговол бугуйн цагтайгаа шууд яриад хүссэн үйлдлээ хийхэд илүү хялбар байх болно. Эсвэл дижитал баадуугаа эргүүлээд л Siri-г асаасан ч болно.

Жишээлбэл та дараах асуулт, тушаалыг Siri-д өгч, хүссэн үйлдлээ хийх боломжтой.

  • “Hey Siri, what’s the weather like?”
  • “Launch Activity”
  • “Set an alarm for 6 AM tomorrow”
  • “Call [anyone]”
  • “Send a message to [anyone]”
  • “Play the Beatles”
  • “Remind me to [do something] at [time] or on [day]”
  • “Set a 10 minute timer”
  • “Get driving directions to the nearest gas station”
  • “What’s the tip on a bill?”
  • Мөн “Call Phil on Skype” гэх зэрэг бусад аппликэйшн оролцуулсан олон үйлдлийг боломж бий.

Apple Watch ашиглан хэрхэн дасгал хийх вэ?

Зарим хэрэглэгч утасны дуудлага, мессежнээс илүү фитнесс талын хэрэглээг нь илүү сонирхдог. Apple Watch-д фитнесстэй холбоотой 2 гол аппликэйшн бий: өдөр бүрийн хөдөлгөөнийг тань бүртгэж, мэдээлэх Activity аппликэйшн, онцгой, тусгай дасгал, хөдөлгөөнд илүү тохиромжтой Workout аппликэйшн.

Activity бол гайхалтай аппликэйшн. Force touch дараад та өдөр тутмын хөдөлгөөний зорилгоо өөрчлөх, илүү нарийвчилсан зорилт тавьж болно. Гэхдээ зориулалт нь энгийн учир таны идэвхтэй хөдөлгөөн хийсэн цагийг 30 минутын мөчлөгтэйгөөр хэмжих болно.

Харин илүү мэргэжлийн Workout аппликэйшнийг дараах байдлаар ашиглаарай.

  1. Workout аппликэйшнээ нээнэ. Гүйж буй дүрстэй ногоон аппликэйшн байгаа.
  2. Дасгалын төрлүүдээс сонгоно. Гүйх, сэлэх, дугуй унах, сэлүүрт завь, йог гээд бараг бүх төрлийн дасгалын горим энд бий. Хэрэв таны хийх гэж буй дасгал харагдахгүй байвал Other гэж сонгоорой.
  3. Дасгал дээрээ дар. Apple Watch 3, 2, 1 гээж тоолоод сонгосон дасгалын горим эхэлнэ. Хийж дуусахаараа дэлгэцээ хуруугаараа зүүнээс баруун тийш гүйлгэж, End дараарай. Мөн Pause дарж түр завсарлах, усанд сэлж байгаа бол Water Lock дараарай.

Settings хэсэг ашиглах

Apple Watch-д өөрт нь байдаг Settings тохиргооноос гадна iPhone дээрх Watch аппликэйшнээр дамжуулан хийх тохиргоонууд байдаг. Зарим тохиргоог аль алинаас нь хийх боломжтой ч зарим нь зөвхөн Watch апп-аар хийх боломжтой байдаг.

  • Apple Watch дээрх Settings аппликэйшн яг л iPhone-ых шиг “Эргэлдэж буй араа”-ны icon-той байдаг. Түүгээр цаг урагшлуулах, Bluetooth, Airplane горим асаах, унтраах, цагныхаа үзэмж, дизайныг тохируулах, Siri ажиллуулах зэрэг үйлдлийг хийж болно.
  • iPhone дээрх Watch аппликэйшн илүү дэлгэрэнгүй бас ойлгомжтой гэж болно. Цагны Settings аппликэйшнд байдаг тохиргоонууд мөн байхаас гадна аппликэйшнийхээ бүтэц, тохиргоо, онцгой нөхцөлд тусламж дуудах, нууцлалын тохиргоо, тусгайлсан тохиргоонуудыг ч хийх боломжтой байдаг.
By | 2019-04-12T08:50:26+00:00 2019/04/12|Watch, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

apple-watch-iphone-center-mongolia