//Apple-ийн шинэ бүтээгдэхүүний 7 хоног: Шинээр авахад харамсахааргүй болон харамсахаар бүтээгдэхүүнүүд

Apple-ийн шинэ бүтээгдэхүүний 7 хоног: Шинээр авахад харамсахааргүй болон харамсахаар бүтээгдэхүүнүүд

Өнгөрсөн өдрүүдэд Apple компани AirPods, iPad, iMac-ийн шинэ загварууд болон таны халааснаас тэмтрэх цоо шинэ “арга зам”-уудаа амжилттай танилцууллаа. Энэ бол энтертайнмент болон мэдээ мэдээллийн ертөнцийн багцаар нь захиалах үйлчилгээ байлаа. Үүгээрээ бизнесийн энэ шинэ эринд багахан шинэчлэгдсэн техник, технологи, төхөөрөмж биш харин үйлчилгээнд төвлөрсөн бизнес илүү тренд болж эхэлснийг харуулж байна.

Apple-н шинэ бүтээгдэхүүнүүд цоо шинээр дизайн хийгдсэн эсвэл шинэ боломж танилцуулсан гойд зүйл байсангүй. Гэхдээ хамгийн том баяртай мэдээ гэвэл iPad Mini, iMac сонирхогчдын хувьд хурд огцом сайжирсан байна. Мөн шинэчлэн сайжруулсан AirPod-ын батарейн ашиглах хугацаа уртасчээ.

Тэгвэл энэ удаа ямар бүтээгдэхүүнүүд шинэчлэгдэж, аль нь мөнгө зарж авахаар гайхалтай болсныг сонирхоцгооё.

AirPods

Сүүлийн 2-3 жилд AirPods буюу утасгүй чихэвч нь хэрэглэгчдийн хамгийн хайртай бүтээгдэхүүн болж чадсан. Гэвч 2019 оны шинэчлэгдсэн хувилбар нь /159 – 199 доллар/ тийм ч онцгой өөрчлөгдсөнгүй.

Давуу тал: Шинэчлэгдсэн AirPods-ын процессерын үзүүлэлт нэмэгдсэнээр батарейн ашиглах хугацаа 1 цагаар уртассан. Хэрэв танд AirPods-оороо дуудлага их хийдэг бол энэ том давуу тал болж байна.

Шинэ боломж: 40 доллар илүү төлж чадвал та утасгүй цэнэглэгч бүхий гэрийг авах боломжтой. Ингэснээр та AirPods-оо цэнэглэхдээ заавал утастай цэнэглэгч хайхгүй, wireless-ээр цэнэглэнэ гэсэн үг юм. Харин танд анхны загварын AirPods байдаг бол зөвхөн утасгүй цэнэглэгч бүхий гэрийг нь тусад нь 79 доллараар авах боломжтой.

Apple-ын супер фэнүүдийн хувьд дуу хоолойгоор тань захирагдах “Hey Siri” функц AirPods-д нэмэгдсэнд тун баяртай байгаа. Энэ функцийг Скарлет Йоханссоны 2013 оны “Her” киноны дахь хиймэл оюун ухаанаас санаа авч, бүтээсэн гэдэг.

Юу дутуу байна вэ?: AirPods-ыг уг нь бүх хүний чихэнд таарах ганц л супер хэмжээтэй бүтээсэн гэж сурталчилдаг ч бодит байдал дээр хүн бүрийн чихний хэлбэр адилгүй. Өрсөлдөгчдийн бүтээгдэхүүн, жишээлбэл Samsung гэхэд 130 долларын Galaxy Buds нь ялгаатай хэмжээ бүхий зөөлөвчтэй дагалдаж ирдэг. Тиймээс AirPods-ын хэмжээг жижиг, дунд, том гэсэн 3 төрлөөр бүтээхийг хэрэглэгчид хүсэж байна.

Мөн хэрэглэгчид шуугиан багасгах функц, цагаанаас өөр өнгийн сонголтыг битүү хүлээж байсан.

iPads

Apple-н iPad хэзээ ч үүн шиг том эсвэл толгой эргэм байсангүй.

Давуу тал: Юм уншихад хамгийн таатай төхөөрөмж гэж хэрэглэгчдээс өндөр үнэлэгддэг 7,9 инчийн iPad Mini улам хүчирхэг болсон. 2 жилийн өмнө хамгийн сүүлд шинэчлэгдэж байсан 399 долларын Mini загвар нь iPhone XS, XR загварт байдгийн адил А12 процессортой учраас илүү хурдтай болсон байна. Мөн Apple Pencil дэмжих тул та хүссэнээ бичиж, тэмдэглэж, бас зурах боломжтой. Гол асуулт нь: Одоо цагт iPhone XR, XS Max зэрэг том дэлгэцтэй утастай хүн олон тул тэдэнд Mini загвар хэр сонин байж чадах бол?

Шинэ Air загвар процессер, хэмжээний хувьд ойролцоо тул 799 долларын 11 инчийн iPad Pro загварыг орлохуйц шинэ шийдэл болж чадсан.

Юу дутуу байна вэ: Шинэ iPad-уудад Face ID эсвэл өнгөрсөн жилийн iPad Pro-д байсан шиг нимгэн хүрээ байсангүй. Ихэнх хэрэглэгчид эдгээрийг хүлээж байсан. Mini загвар 400 доллар гэж байгаа нь адил хэмжээ бүхий дэлгэцтэй iPad-тай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож байна.

iMac

Давуу тал: 1099 доллараар танилцуулагдаж буй iMac-д Intel-ийн 9-р үеийн процессор, шинэ график карт нэмэгдсэн тул видео, зураг засварлахад тун янзтай болсон. Мөн аль ч тохиолдолд ажиллагаа 2 дахин хурдассан.

Mac-ууд ихэнхдээ л Apple-н бусад бүтээгдэхүүний шинэчлэлтэд дарагдаж, хойно нь үлдсээр ирсэн. Энэ удаа гэхэд шинэ iMac-д TouchID ашиглан нууц үг оруулах, төлбөр төлөх боломж байхгүй. Гэтэл эдгээр боломж Mac-н бусад зөөврийн компьютерүүдэд байдаг. 2019 онд, хэрэглэгчээ нүүрээр нь таньж, дэлгэцний түгжээ тайлах FaceID iMac-д байхгүй хэвээрээ л байна гэхээр сонин байгаа биз?

By | 2019-03-30T08:03:55+00:00 2019/03/30|Apple news|

Нийтлэсэн:

apple-7-iphone-center-mongolia